Шидэт шившлэг 3 хэсэг

В1А4 , Сүмиг хараад ангайлаа. Сандарсан Сүми гэрлүүгээ яаран ороод хаалгаа түгжээд суучихав. В1А4 гэртээ оронгуутаа М1 Сүмилүү залгахад

Сүми— ороод ирээ

М1— одоохон

Гээд гэрт нь ороход М1 өөрөө өөрийгөө угтан зогсоно. Ороход Сүмми итгэхийн аргагүй түүхийг ярив.

М1—  Одоо тэгээд яахуу?

Сүми— мэдэхгүй ээ L

М1— тэр захиа чинь одоо хаана байна?

Гэхэд Сүми түмбүүшигээ ухаж байгаад олонгуутаа М1.д өгөхөд тэр эргүүлж тойруулж харж байтал буланд нь жижигхэн зүрх тойрсон зүрхэн дэлбээ хундаган дотор байгаа тэмдэг байв. Ерөөсөө харж байгаагүй тэмдэг. Түүний учрыг олох гэж уулзалдсаар. Хачирхалтай зүйл гэвэл тэд нэгнээ санаж үгүйлдэг болсон ч хэлдэггүй юм. Хамтдаа их л хөгжилтэй байцгаана. 1 өдөр М1 тэр тэмдгийг санаандгүй гадуур ажлаар явж байгаад хараад дараа нь тэр газарлуу хамт очоод санаанд оромгүй хариу сонслоо.

Энэ дүрээр, бас өөрийнх нь төрхөөр үнэнчээр хайрлах хайр ирсэн тэр үед шившлэг үгүй болон зурвас шатна. Олоогүй үед зурвас байсаар л байна.

Гэв. Ийм юм байж болно гэж үү? Тэд үнэнч хайртайгаа учрах болов уу?

Сүми.н гэрт кофе уун ширээний 2 талд 2уулаа бодлогоширон суусаар М1 тэрэнд хайрыг нь олоход туслахаар болон тэд санаа гарган хэрэгжүүлэхээр болов. Гэхдээ 1 талын М1.д ашигтай байлаа. Заримдаа өөрийнхөө оронд Сүмиг зурганд явуулчихна. Хэхэ. Гэхдээ ажилгүй гарч чадахгүй болохоор л тэд ээлжилдэг байв. Сүми М1.ийн ачаар хөгжилтэй өдрүүдийг өнгөрөөсөөр л. Тэр

2 хөршүүд байсан нь их азны хэрэг байлаа. Зав гарвал хамтдаа байна. Бие биенийгээ харахаараа л жаргалтай хүмүүс болон, өмнөх таагүй харьцаа үгүй болон сайн найзууд болжээ. Хамт байхад М1 үргэлж шоолно.

М1— чи нээрээ яаж намайг ингэж сайн дуурайгаа вэ?

Сүми—би ямар дуурайя гэж дуурайсан юм уу?

М1— хоолой, байгаа байдал 2 чинь л өөр юм а хэхэ ^^

Сүми— хүүе би чинь эмэгтэй хүн шүү

Гэснээ үсээ чихнийхээ ардуур хийгээд халааснаасаа хумсны хуурай гарган хумсаа хуурайдлаа. Энэ байдал М1.д үнэхээр инээдтэй байсан болохоор элэг нь хөших шахан шоолон инээнэ. Эршүүд М1, Эмэгтэйлэг М1 2 хэхэ. Яг л beautiful target.ийн Япон хувилбар шиг ^^

 

үргэлжлэл бий 🙂

Advertisements

4 thoughts on “Шидэт шившлэг 3 хэсэг

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s