Өнөөдөр ” 1р хэсэг “

Хүний амьдралд олон гунигтай хэцүү өдрүүд зөндөө тохиолддог тэр өдрүүдий маань нэг нь энэ өдөр байлаа. Хэдий хавар болж байгаа ч модос нахиагаа дэлгээгүй арзааж сарзаасан, хүмүүс хувцсаа нимгэлсэн хэдий ч ороолтоо тайлаагүй би гунигтайгаар алхалсаар гудамжны хажуугийн сандал дээр суулаа. Бүх л зүйлс гунигтайгаар урсан өнгөрөх шиг. Дэндүү ихээр гуньж өвдсөндөө нүдээ анин хэнд ч анзаарагдахгүйгээр бүлээсэн нулимс унагана. Гэнэт хэн нэгэн гаран дээрээс минь зөөлхөнөөр атгаад

— уйлах хэрэгүй ээ.

Гэж чихэнд минь аяарханаар шивнэлээ. Гайхаад гараа аваад харахад өөдөөс минь Сандеил инээж ирээд

Image

Сандеил— ийм гоё өдөр яаж уйлж болдог юм бэ? Гадаа дэндүү гоё байхад

Гээд нулимсыг минь арчиж арчиж байснаа

Сандеил— хөөх тэнд зайрмагны мухлаг байна.

Гээд шуудхан гараас минь атгаад мухлагийн өмнө ирээд

Сандеил— би гүзээлзгэнэтэйг авна. Чи ямарыг нь авах уу?

Гээд өхөөрдмөөр харан инээхэд

би энэ зүүд, эсвэл төсөөлөл үү?

Гэдгээ бодон гайхаж байснаа самгардан.

— адилхан адилханыг

Гэж хэлж ч дуусаагүй байхад

Сандеил— ахаа 2 гүзээлзгэнэтэй зайрмаг

Гэж ориллоо. Зайрмагныхаа мөнгийг өгөхдөө атгасан гарыг минь тавихгүй гэсэндээ нөгөө гараараа мөнгөө гаргаж ирээд тавцан дээр тавин өгөх ёстой сугалж өгчихөөд үлдсэнийг халаасандаа хийгээд худалдагч ахад мөнгөө өгч зайрмагаа аваад надаа өгөхдөө өнөөх л инээмсэглээрээ инээн гудамжаар алхан алхий гэж хэллээ. Би зөвхөн түүнийг л харж байсан. Тэр зайрмагаа нэг долоосноо

— ааа өнөөдөр ямар сайхан өдөр вэ?

Гэж хэлэхэд л би орчноо анзааран хартал модны нахиа дэлбээлэн ганц нэг хэсэгтээ нилэнхүйдээ ногоон болсон байлаа. Шувууд жиргэн дуугарч хүмүүс хосоороо алхан энэ тэрүүрээг хүүхдүүд гүйлдэнэ. Гэнэт тэр надруу харсанаа инээгээд

—Би чамд гоё юм үзүүлэх үү?

Гэж хэллээ. Би гайхсандаа болоод зөвхөн толгойгоо дохиод хийх гэж байгаа зүйлийн хүлээж зогстол тэр бүх зайрмагаа амандаа хийгээд нүдээ ийш тийш нь эргэлдүүлж байснаа амтлах шиг амаа тамшаалаад ааа гээд амаа ангайлаа ердөө ганцхан амандаа хийгээд л зайрмагаа дуусгасанд нь биш тэрний надруу хараад инээж байгаад нь л би хамгаас баяртайгаар инээж байсан юм. Харин тэр би мундаг байгаа биз гээд толгойгоо майжиж байснаа

— хөөх тэрийг хараа хос шувууд

Гээд модлуу заалаа. Би модруу харахад үнэхээр өхөөрдмөөр юмаа гэж бодон тэр зүг харах зуур зураг авах дуу сонсогдлоо. Гайхаад эргээд хартал Сандеил апаратнаасаа нэг зураг гаргаж ирээд сэгсэрж байснаа хөөрхөн байна шүү гээд өнөөх 2 шувууны зургийг халаасандаа хийлээ. Тэгснээ одоо хоёулаа гээд миний ард зогсоод бяслаг гээрэй гээд зургаа авангуутаа надаас холдож зургаа сэгсэрч байснаа халаасандаа хийлээ. Би яагаад надаас холдвоо гэж бодсоноо тэрнийг цааш явъя гэхэд нь болсон явдлыг мартлаа. Ганц тэр зургийг ч биш урьд нь миний амьдралд болж өнгөрсөн бүхий л таагүй дурсамжуудыг мартсан. Тэр надруу харан инээж намайг ч биш бүх л амьдралыг минь гэрэлтүүлж байсан. Хөгжилтэй зүйл ярьж, бяцхан хүүхдүүдэд чихэр тарааж, ганцхан надад зориулж дуулж, ганцхан надад зориулж бүжиглэж байсан. Бүх л өдөржин тэр намайг инээлгэсэн, яг л энэ гудамж хэзээ ч дуусахгүй мэт бид алхсаар гудажны үзүүрт ирээд зам гарах гэтэл улаан гэрэл аслаа. Би инээгээд ногоон гэрэл асахаар хамт гаръя гэж хэлэхэд тэр намайг өөрлүүгээ татаад зөөлнөөр тэврэн зогсохдоо би чамайг хязгааргүй ихээр хайрладаг учраас гээд уруул дээр минь зөөлнөөр үнсээд

— эндээс цаашаа чи ганцаараа явах хэрэгтэй учир нь энэ чиний аз жаргалтай амьдрал минийх биш

Гэж хэлэхэд шар гэрэл аслаа. Гарт минь өнөөх зургаа атгуулаад амжилт гээд гэрээ этгэн инээгээд ногоон гэрэл асахад намайг зам руу түлхлээ. Би юу ч хэлж чадахгүй толгой сэгсрэн уйлсаар замын голд ирээд эргэж харахад Сандеил гараараа даллан баяртай болгоомжтой яваарай. Гээд инээсээр л байлаа. Машин дохиогоо дуугаргах дуунаар би замын нөгөө талд гараад Сандеилруу харахад тэр маш баяртайгаар инээгээд эргэж алхахдаа агаарт замхран одсон. Би уйлаад л уйлаад л тэрний зүг харан хичнээн ч зогссон юм бүү мэд. Гэнэт тэрний өгсөн зургийг санаад хартал зураг аажмаар алга болоод оронд нь амжилт гэсэн бичиг гарч ирсэн юм. Би тэр бичгийг харан инээж бас уйлсаар гэрлүүгээ харисан. Гэрлүүгээ харих зам урьд нь хэзээ ч ийм хэцүү байгаагүй. Түүнтэй хамт тэнд л байх юм бол би дэндүү аз жаргалтай байх юм шиг санагдана. Тэгээд нэг мэдэхнээ би гэртээ сэрсэн. Зүгээр л зүүд байсанд итгэж чадахгүй нь. Хэдийгээр сэтгэл санаагаар унасан ч яг л урьдын адил гунигтай амьдрал минь үргэлжилсээр… хэд хоногийн дараа би твиттерээ үзэж байтал Сандеил өнөөх 2 болжмор шувууны зургийг хийгээд бүх Бана нартаа хайртай гэж бичсэн байлаа. Би гэнэт өнөөх амжилт гэсэн үгийг санаад тэр өдөр өмсөж явсан хүрэмнийхээ халаасыг ухтал өнөөх зураг жинхнээсээ байхыг хараад тэр бүх зүйл зүгээр л зүүд биш жинхнээсээ Сандеилаас надад илгээсэн жинхэнэ хайр байсан юмаа гэдэгт итгэсэн.

үргэлжлэл бий. Чанцаагий минь бидэнд зориудж илгээж буй анхны өгүүллэг хэхэ. та нар минь сэтгэгдэл урам хайрлаарай 🙂

Advertisements

9 thoughts on “Өнөөдөр ” 1р хэсэг “

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s