Өнөөдөр 2р хэсэг

https://i0.wp.com/24.media.tumblr.com/tumblr_marbq6giIJ1rsuq53o1_500.jpg

Өглөөний нарны туяа цонхоор гийн амьдралын минь нэг өдөр эхлэнэ. Би баяр хөөр догдолоор дүүрэн байлаа. Учир нь би Солонгост амьдардаг эгч дээрээ очиж сурахаар болсон. Сандеилийн өгсөн амжилт гэсэн бичгийг харан урам зориг дүүрэн амьдарч сургуулиа онц дүнтэй төгсөөд гадаадад сурах болсондоо дэндүү баяртай байлаа. Бас өдөр бүр сонсож хайрладаг байсан тэдэнтэйгээ уулзана гэхээс сэтгэл минь дэндүү ихээр догдлон хөл ч газар хүрэхгүй хөөрнө. Хэдий гэрээсээ явах хэцүү байсан ч ирээдүйнхээ төлөө тэмүүлэл дүүрэн алхсан юм. Онгоц газраас хөдлөхөд өөрийн эрхгүй нулимс дусан бүхнийг эргэцүүлж бодон сууж байгаад хэсэг дуг хийсэн байж. Үйлчлэгч ирж сэрээн хүчтэй аадар боррны улмаас онгоц Хятадын нэг хотод түр буухаар болсонг хэллээ.

https://i1.wp.com/25.media.tumblr.com/tumblr_mcqvzmN7ac1rsuq53o1_500.jpg

Би Хятадад таних хүн байхгүй. Бас бага зэрэг хэлний бэрхшээлтэй байсан учраас сандран онгоцноос гарах хүмүүсийг даган хүлээлгийн танхимд суулаа. Гэхдээ хичнээн удаан суухаа мэдэхгүй хийх зүйл байхгүй. Онгоц цаг агаар зүгээр болохоор нисэх учир надад суухаас өөр хийх зүйл байсангүй. Би дэлгүүрээс хэдэн чихэр аваад сандал дээр тавин чихэвчээ гаргаж ирээд дуугаа тавиад чихрээ идэх гэтэл бүх чихэр алга болчихлоо. Хажууд хар нүдний шил зүүж саравчтай малгай өмссөн хүн сууж байлаа.

Би гадаад хүнд чихрээ авъя гэж хэлэх хэцүү хэсэг харж сууснаа дахиад л чихэр авахаар босох гэтэл өнөх хүн шилээ аваад

— Дахиад битгий ав аа. Шүдэнд чинь муу.

Гээд инээмсэглэн харахад нь Пару байна гэдгийг танилаа. Би сандарсандаа ийш тийшээ харан хүмүүс танихгүй байгаад гайхан зогслоо. Тэгтэл

Пару— ийм ихийг идвэл шүд чинь яг өвдөнө. Харин хуваагаад идвэл өвдөхгүй ээ. ^^

http://angielexisveloso.files.wordpress.com/2013/01/trans-b1a4-jinyoung-fancafe-message.jpg?w=545

Гээд талыг нь надаа буцааж өгөөд эхнээс нь задалж амандаа хийгээд

— хөөх тэнд автомат тоглоомын газар байна. Хамт тоглох уу?

Гээд асуусан мөртлөө хариултыг нь сонсохгүйгээр шууд цаашаа алхаад автомат мотоцикл дээр суугаадард суухгүй юм уу? Гээд инээлээ. Би гайхаж сандарах зэрэгцэн тэвдэж байснаа гүйхээрээ алхаж очиход ард нь суулаа.

Мотоцикл хажуу тийшээгээ хазайх бүрт би бүр илүү чангаар Паруг тэврэнэ. Тэр хэсэг явж байгаад надруу эргэж харан инээнэ. Ингээд л үргэлжлээд байгаасай гэсэн хүсэл төрж буумааргүй санагдавч аль хэдийн тоглоомын цаг дууссан байлаа. Бараг би бууж дуусаагүй байтал Пару буучихсан дараагийн тоглоомон дээр очоодд картаа хийж байх юм. Би тэгэх бүрт инээд хүрэн хэсэг харж зогсохыг анзаарахвий гэсэндээ нүднээсээ хүртэл харамлаж байлаа.

Тэр бараг бүх тоглоомон дээр суусан байх. Гэхдээ дандаа тоглодог бол уу гэлтэй байнга хожиж байсан. Хожих бүртээ өөртөө баяр хүргэж би мундаг байгаа биз гэж асуугаад хэлэхгүй бол унжийж заавал хэлүүлээд дараагийн тоглоомруу явна. Бамбарууш шүүрдэг машинаас 5 чихмэл гарагж ирээд уутанд хийн

— гэртээ тавинаа. Надад хичнээн байдаг гээч. Би ер нь мундаг юм аа. Хэн ч ингэж ихийг авч чадахгүй байх. Тийм үү?

Гэж үгэлсээр цааш алхана. Би надаа өгөх болов уу? Гэж горидож байсан болохоор жаахан туних шиг. Тэгээд Паруг

— хөөх тэнд гоймонгийн газар байна. Гоймон идье идье идье

Гээд өнөөх том шүдээ гарган инээхэд нь би ч өлсөж байсан болохоор тэгье гээд толгой дохин зогсож байхад “ хурдан хурдан “ гээд гарнаас атгаад шуудхан гүйлээ. Надаас ч асуулгүй 2 кимчитэй гоймон гээд ширээн дээр суун хүлээхдээ тэвчиж ядсан байртай ширээ цохин “ амттай гоймон, амттай гоймон” гэж амандаа дуулна. Би инээн суухдаа гоймон битгий ирээсэй ингээд л сууж баймаар байна гэж бодлоо.

Удсангүй гоймон ирлээ. Пару бүр томоор мишээж

—амттай байна шүү гээд томоор амандаа хийснээ халцаг халцаг халуун байна аа.

Гээд инээд алдан зажилна. Яг өөдөөс нь хараад гоймон идэх үнэхээр жаргалтай. Би хэсэг зөвхөн Паруг л бодож байснаа гэнэт Сандеил өдөр дуусахад яваад өгснийг саналаа. Тэгвэл өнөөдөр дуусахад Пару ч бас явна гэж бодохоор энэ цагийг яг энд нь зогсоочихмоор санагдана.

Хоолоо идэж дуусчихаад Пару цайны газраас гараад би 00 орох хэрэгтэй байна гээд цааш алхахад би юу хийхээ мэдэхгүй гараас нь атгаад авлаа.

Пару гайхан чи надтай хамт 00 орох гээд байгаа юмуу? Гээд инээлээ. Би юу хийхээ мэдэхгүй байснаа “ за заавал эргэж ирээрэй.” Гэхээс өөр үг хлж чадсангүй.

“ Би ирнэ ээ. Санаа зоволтгүй 10хан минут “

Гээд өнөөх 2 шүдээрээ инээнэ. Би ирэхгүй байх вий гэж санаа зовсон ч надад гарыг нь тавихаас өөр арга байгаагүй юм. Гоймонгийн газрын өмнө хэдэн ч удаа эргэж алхсан юм бүү мэд. 10 минут яг л бүтэн өдөр шиг санагдана. Ирэхгүй байх вий гэхээс нүдэнд нулимс цийлэгнэнэ. Би цаг хараад 10 минут болоход нь тэвчихээ болиод 00.н зүг алхах гэтэл Пару баахан чихэр, чипс авчихсан идсээр өмнөөс минь алхална. Би баярлан инээж харсаар зогстол Пару ирээд сандал дээр сууя гээд чипс чихэрнээсээ өгөөд хамт дуу сонсох уу? Гээд өөрийнхөө дуунуудаас тавиад дагаж үглэнэ.

Би зөвхөн түүнийг л харна. Хэн нэгнээс эмээлгүйгээр түүнийг дэрлэнэ. Чихэр шүдэнд муу гэчихээд өөрөө хичнээн их чихэр идэж байгааг нь бодон инээж байтал тэр намайг дуудаад

https://i2.wp.com/en.korea.com/b1a4/files/2012/06/b1a494.jpg

— миний явах цаг болсон. Эндээс чиний шинэхэн гэрэлт амьдрал эхлэнэ. Чи намайг хязгааргүй их хайраар хайрладаг болохоор би чамайг түүнээс ч их хайраар хайрладаг.

Гээд духан дээр минь зөөлөн үнслээ. Би юу ч хэлж чадахгүй уйлаад яг энэ мөч ирнэ гэхээс үхтлээ айж байсан болохоор тэглээ гээд үлдээч гэж хэлж чадахгүй учраас надад уйлхаас өөр хийж чадах зүйл байхгүй байлаа.

Пару нулимсыг минь арчаад дахин мөрөө дэрлүүлнэ. Нэг мэдэхнээ би хүлээлгийн танхимын сандал дээр сэрсэн. Би шуудхан босоод Паруг хайсан боловч хаана ч байхгүй. Харин оронд нь уут дүүрэн чихэр хожсон тоглоомууд чихэрийн цаасан дээр бичсэн захидал байлаа.

“ би чамайг чихэр бага идээрэй гэж хэлмээр байна. Гэвч би өөрөө зөндөө дуртай болохоор чадахгүйн бас тоглоомуудаа үлдээлээ. Гэхдээ тэр бамбарууш надаа таалагдаад байсан болохоор аваад ядлаа шүү. “

Гэсэн байлаа. Удсан ч үгүй захиа алга болоод оронд нь амжилт гэсэн бичиг гарч ирсэн. Би нулимсаа арчин инээхийг хараад хүмүүс гайхан харж байгааг анзаарсан ч уйлахаа больж чадсангүй. Удалгүй онгоц хөдлөх болж хүмүүсийг дуудлаа. Би үнэхээр аз жаргалтайгаар инээж байсан. Сөүлийн онгоцны буудал дээр эгчийгээ хүлээх зуураа твиттерээ шалгатал Пару өнөөх авч явсан бамбаруушны зургийг хийгээд би тоглоомноос хожсон гэсэн байлаа. Харин би аман дотроо энэ жинхэнэ гэдгийг мэднээ гэж хэлсэн өнөөдөр бол миний хувьд хэзээ ч мартагдашгүй тийм сайхан өдөр 🙂

үргэлжлэл бий шүү манайхаан . удаан хүлээлгэсэнд уучлаарай

Advertisements

5 thoughts on “Өнөөдөр 2р хэсэг

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s