Өнөөдөр 3 хэсэг

Гадаа бүгчим халуун хийх зүйл байхгүй учир нэг л гунигтай байлаа. Солонгосын зуны өдрүүд их халуун байдаг байхнээ гэх мэтчилэн бодон дээшээ харж хэвтэхээс өөр ажил байсангүй. Энд ирээд 3 4 хонож байгаа ч цагийн зөрүү бараг байхгүйтэй ялгаагүй болохоор унтаж амраал Монголд байхдаа ч эгчийнхээ явуулсан ногоонуудыг сайн иддэг байсан учир хоолны хувьд асуудал байсангүй. Сургуульдаа бичиг баримтаа өгчихсөн одоо зөвхөн намар болохыг л хүлээх үлдлээ. Гадуур гаръя гэхээр хоттыг сайн мэдэхгүй учир тэрүүхэндээ эмээгээд В1А4 энт юм уу өөр ямар нэгэн газарлуу шуудхан очоод уулзаж чадахгүй учир жаахан тиймхэн байлаа. Гэхдээ өнөөдөр эгчий минь амралтын өдөр гэртээ өнгөрүүлэх болов уу гэж бодож байтал намайг уйтгартай байгааг анзаарсан ч юм уу гадуур гарж дэлгүүр хэсий гэлээ. Би бөөн баяр эгчийгээ хурдан хурдан хувцаслаж гарий гэхэд эгч маань ямар хувцас өмсөхөө сонгож ядан шүүгээ толь 2н хооронд хэдэнтээ эргэлдэн намайг хүлээж ядахыг хараад чи гарч бай би одоохон гээд нэг хувцас сонгов бололтой өрөө лүүгээ орлоо.  Би хүлээж тэвчихдээ гадаа гаран яг хашааныхаа хаалгийг хаах гээд гараа сунгахад мөрөн дээр минь нэг зүйл хүрэх шиг болоод намайг дуудлаа. Эргээд хартал

https://b1a4kpop.files.wordpress.com/2013/03/51.jpg

Шинү бяцхан багваахй цэцгэн баглаа бариад инээж зогсохдоо өөрийн машиныхаа зүг заан хамт явахыг санал болгов. Би тэрхэн хооронд эгчийгээ мартаад аль хэдийн боловсоноор онгойлгож өгөх тэрний машинд суусан байлаа. Би хэзээ нэгэн цагт ингээд ирнэ ээ гэдгийн Паруг ирэхэд л мэдсэн ч өнөөдөр ирэх юм гэж санасангүй. Учир яг өмнөх шигээ дүүрэн догдлолтой байлаа. Тэр зөөлөн дотноор инээмсэглэж ямар нэгэн газрын гадаа ирээд зогсож хаалгийг минь  онгойлгоно. Би бууж өндөрт харагдах байшингийн оройг харан дээш өлийхөд өнөөх гайхалтай зөөлхөн инээмсэглэлээр намайг хараад сугадаач гэж байгаа болотой гараа дээш барин зангалаа. Би тэрний гарт хүрнэ гэх бяцхан сандралаар гарнаас нь барьж дотогши ороход энэ зүгээр  тохиол уу эсвэл ид шид учраас уу гэдгийг мэдэхгүй ч үйлчлэгч худалдагч нараас өөр хүн байсангүй. Бид 2 дэлгүүрийн хувцас дундуур тойрон үзэж ах миний өмнө хэдэн даашинз барьж үзээд энэ эсвэл энэ нь гоё юм уу гэж надаас асууна.

Асуух бүрт нь би гоё байна гэж хэлнэ. Ах тэгвэл

— энэ дэлгүүрийг бүгдийг нь авах хэрэг гарахнээ

Гэж надаар тохуурхана. Хос цамц эсвэл хос малгай барьж ирээд толгой дээр минь тавиад толинд харахдаа намайг үнэхээр хөөрхөн байна гэж хэлнэ. Яг үнэндээ би биш Шинү ах хамгийн ихээр гялалзаж ,инээмсэглэл бүрээс нь баяр баяслыг харж байлаа. Шинү ах олчлоо олчлоо гэж ирээд надаа даашинз бариулаад хувцас солих өрөөлүү орууллаа. Хувцсаа солиод гараад ирэхдээ ахын өмссөн хүрэмтэй хос даашинз өмссөн байгаагаа мэдлээ.

Шинү ах үзэсгэлэнтэй гэж хэлээд гарыг минь аван сугадаад дараагийн давхар луу гэлээ. Цахилгаан шатнаас буухад бүхэл бүтэн давхар тэр чигээрээ хэдэн зуун гутал байлаа. Би гэнэтхэн өөрийгөө кеттэй яваагаа санаад аль ч хамаагүй захаас нь ямар ч хамаагүй гутал аваад бушуухан өмсчихмөөр санагдана. Худалдагч намайг дагуулан зөөлөн сандал дээр суулгалаа. Хэд хэдэн гутал авч ирээд надад үзүүллээ. Гэхдээ хэтэрхий өндөр өсгийтэй юм, би явж чадах эсэхдээ тийм ч итгэлтэй биш байсанд Шинү ах анзаарав уу гэлтэй намхан өсгийтэй будаг ягаан өнгийн “ юу гэдэг билээ ботинк гэх юм уу,гутал гэх юм уу хайшайн дхахахаха юу гэхээ мэдэхгүй байна нэг тийм л гутал” авчирж ирээд хөлөнд минь өмсүүлэх гэж доош суухад нь би сандран хөлөө татлаа. Харин тэр бүх зүгээр гэж хэлэх мэт надруу зүгээр л инээмсэглэсэн юм.

http://angielexisveloso.files.wordpress.com/2012/12/official-b1a4-cnu-sandeul-at-mbc-showchampion-backstage.jpg?w=545

Шинү ах намайг босгоод гарийг минь сугадахдаа дараагийн давхар луу гээд дахиад л намайг баярлуулах өнөөх инээмсэглэлээ бэлэглэх шиг. Дараагийн давхар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэгсэл гээд л би энд яг юу хийхээ мэдэхгүй байлаа. Тэгээд л нэг хүн ирээд намайг тольны өмнөх сандал дээр суулган нүүрийг минь будаж үсийг минь янзлаад хэдий хэр хугацаа болсонг мэдэхгүй ч

“ энэ би мөн билүү”. Гэж бодохоор тийм хөөрхөн болсон байсан тэгээд өмнө нь би өөрийгөө ийм хөөрхөн гэж бодож байгаагүйгээ саналаа. Өөртөө хэзээ ч итгэлтэй байж үзээгүй. Ах ирээд мөрөн дээр минь гараа гараа тавиад

— чи үнэхээр үзэсгэлэнтэй охин. Үүрд хайрлана гэж амалсан Бана минь шүү

Гэж хэлсэн. Би дэндүү их баярласандаа нулимс минь цийлэгнэхэд ах

—уйлж болохгүй будаг чинь урсчихна. Сандеил хэлэхдээ чамайг зөндөө их уйлсан болохоор одоо хангалттай. Ихээр инээлгэх хэрэгтэй гэж хэлсэн

Гээд гарыг минь сугадаад дараагийн давхар гэж хэллээ.

https://i2.wp.com/media.tumblr.com/tumblr_m8en5sNWgE1qihfgk.jpg

Харин дараагийн давхар хамгийн дээд давхар байсан юм. Тусгайлан зассан ширээ,лаа, уянгалаг хөгжим гээд л би яг л үнсгэлжингиын үлгэриын гол дүр болчихсон шиг тийм сайхан мэдрэмж. Ах сандлыг минь түшин намайг суулгахад хоол ирж ах хөгжилтэй зүйл ярин яг л намайг гүнж мэт хүндэтгэн харьцсан. Тэгээд хоолоо идэж дуусахад өнөөдөр дуусч байгааг би мэдлээ. Ах намайг машинаараа хүргэж өгөн гэрийн гадаа ирээд намайг буулган өнөөх инээмсэглэлээрээ инээн намайг зөөлөн тэврээд

— чи бол үнэхээр үзэсгэлэнтэй охин. Заавал гаднах төрх чинь хөөрхөн байх албагүй ээ. Сэтгэл чинь хөөрхөн байвал чи хөөрхөн гэсэн үг. В1А4.г дэмжин үзэсгэлэнтэй хөөрхөн Бана байсанд баярлалаа. Миний үүрдийн Бана байх болно. Би чамд хайртай

Гээд хоолны газрын сальфитка гарт минь атгуулаад

— одоо ордоо.

Гээд гараараа баяртай гэх шиг далаллаа.

http://angielexisveloso.files.wordpress.com/2012/12/photos-b1a4-cnu-at-e28098in-the-wind_-fansign-at-jamshil-1.jpg?w=1200

Хэдий нулимс минь цийлэгнэсэн ч би уйлаагүй ах битгий уйлаарай гэсэн учираас би уртаар амьсгаа аваад ахад баяртай гэж хэлээд хаалгаа онгойлгох гэтэл эгч гараад ирэв. Би сандрахдаа ЭЭЖЭЭ гэж хашгирахад

Эгч— юундаа хашгираа вэ? Явий.

Гэлээ. Би гайхан хаашаа гэхэд юу хаашаа байхав дээ гадуур явий гэлээ. Би эргэж харахад ах байсангүй. Хөл хөдөлгөн намдсан байсан гудамжаар хүмүүс холихож өдөр дөнгөж эхлэн халуун нар дээрээс шарна. Би гэнэт ахйын өгсөн сальфеткыг санаад нээж үзэхэд дээр нь АМЖИЛТ гэж бичсэн байлаа. Би бушуухан утсаа гаргаж ирээд твиттерээ шалгалаа.

Ах өөрийн ягаан өнгийн хүрмээ өмсөн зургаа хийгээд ӨНӨӨДӨР ДЭЛГҮҮР ХЭССЭН гэж бичсэн байлаа. Би дотроо ахаа ямар хөөрхөн гэдгийг минь хэлж өгсөнд баярлалаа гэж хэлсэн юм.

http://angielexisveloso.files.wordpress.com/2012/12/photos-b1a4-cnu-at-e28098in-the-wind_-fansign-at-yeongdeungpo-2.jpg

үргэлжлэл бий шүү манайхан хэхэ. одоо сэтгэгдэлүүдээ бичээрэй. ^^

Advertisements

4 thoughts on “Өнөөдөр 3 хэсэг

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s