Зүүд шиг хайр төгсгөлийн 14р хэсэг

https://i1.wp.com/24.media.tumblr.com/tumblr_mccmz9IDro1qkhgmto1_1280.jpg

Паруг гэртээ ороход бөөн асуулт асуусан харц чиглэн асууцгааж эхэллээ. Юу болсон юм бэ?

Бараг бүгд л нэг амьсгаагаар сандраад л. Хэзээ нэгэн цагт бүгд мэднэ гэдгийг мэдэж байгаа болохоор хэлэхэд сонсонгуутаа зог тусцгаан

В1А4—  юу? О.о Сори, Эл 2 хүүхэдтэй болно тэгээд гэрлэнэ????? “гайхаад л” юу яриад байгаа юм бэ?

Пару— тийм ээ. Мэдэх ёстой гэж бодоод хэлсэн шүү. Одоо би унтлаа. Ааааа ядарч байна шүү. Яасан урт өдөр байв аа хэхэ.

Ингэж хэлээд унтлагийн өрөө лүүгээ явахад учрыг сайн ойлгоогүй Сандеил араас нь дагалаа. Тэр 2 их дотно байдаг юм. Сандеил анхны хайрыг нь олж өгсөн болохоор тэдний хоорондох бүхнийг бусад гишүүдээс илүү мэддэг болохоор

Сандеил— Сори тэгээд мамалах гэж үү?

Пару— тхх. Удахгүй байхаа хэхэ

Сандеил— хэдэн сартай гэнэ?

Пару— 2 сартай гэсэн. Одоохондоо мэдэгдэхгүй байгаач. Бага багаар томроно доо

Сандеил— тэгвэл удаан нууж чадахгүй болох юм байна даа

Итгэхийн аргагүй энэ мэдээ хэтэрхий гэнэтийн байлаа.

Харин Инфинитийхэн Эл.г гэртээ орох үед бас л В1А4 шиг угтсан юм. Тэд хэзээ ирхэийг нь хүлээгээд цагаа хараад сууцгааж байж.1 өрөөнд бүгдийн цуглуулахад тэд  асуултаар ээлж дараагаараа булав. Эл хэлэх гээд гүнзгий амьсгаа аваад

— Пару энд холбоогүй ээ. Сори миний үрийг тээж байгаа. Бид гэрлэх болно. ээж аавтай нь ч уулзаад зөвшөөрүүлцэн.

Хояа— хүүеэ юу болоод байгаа юм бэ?

Эл толгой дохиод

— аав ээж болно хэхэ    

Сонжун— ай? Буруу сонсоогүй биз дээ

Эл— хэн ч буруу сонсоогүй ээ. Сори жирэмсэн

Инфинитэ— фенүүд яаж хүлээж авах бол оо?

Эл— тэд намайг ойлгоно. Миний аз жаргал, хайр, гэр бүл, амьдрал энэ бүхнийг минь ойлгоно.

Тэр өөртөө маш итгэлтэй байсан юм. Маргааш болоход Эл, Сори.н гэрлүү очтол гэрийнх нь өмнө бөөн охид цуглан хашгиралдана. Сори цонхон дээрээ сэтгэл нь зовсон байдалтай хөшигний цаанаас харан зогсож байв.

Охид— хөөе чи Пару ах, Эл ах 2н хэнтэй нь үерхээд байгаа юм бэ? 2 залуугийн дунд хэнийг нь сонгохоо мэдэхгүй эргэлдээ юу? Эмнэлэгт та нар юу хийж байсан юм бэ? Биднээс чи юу ч нууж чадахгүй ээ

Гэх мэтчилэн хэлнэ. Эл машинаасаа тэр үед буухад охид харчихаад гүйж ирээд

Охид— юу вэ? Соритой үерхдэг хүн нь Эл ахаа та юм уу? юу болоод байгаа юм бэ?

Эл— та нараас гуйж байна. Тэрнийг битгий ингэж зовоогооч дээ

Хайртай бүхнээ хамгаалахын тулд эр хүний бардам зангаа хаяж чадна гэдгээ тэгэхэд харуулсан юм. Ингэж гуйхдаа залбирах мэт 2 алгаа хавсран хэлээд шууд л гэрүү нь ороход Сори нүдээ бүлцийтэл уйлчихсан зогсоно. Эл сандарч очоод нулимсыг нь арчаад

— зүгээ рээ бүх юм сайхан болно. амьдралд гарах саад бүхэн их. Тэр бүхэнд ингэж сөхрөөд байж болохгүй ээ.

Сори— гэхдээ ах аа надаас болоод та бас Пару ах

Гээд л улам чангаар уйлахад тэврээд

Эл— би өмнө нь хэлж байсан ш дээ. Манай фенүүд хамгийн ухаантай гэж. Бана нар бас л адилхан. Тийм болохоор юунд санаа битгий зов.

Гээд гэдсэн дээр нь гараа тавиад

— энд байгаа өөлхөн жижгхэн Эл.г л бод

Нүдээ ирмээд инээхдээ дахиад л чангаар тэвэрлээ.

— Сори чамд хэлэх сайхан мэдээ байна? Сонсмоор байна уу?

Гэтэл Сори толгой дохилоо.

Эл— би аав ээждээ хэлчихсэн. Их баярлаж байна лээ. Энэ жимсийг чамд өгч явуулсан хэхэ

Сори— гэхдээ л ах аа надаас болоод та 2 хэцүү…

Эл— 2 ах нь зүгээр ээ. Дөнгөж хэлээд дуусахаар дахиад л санаа зовоод эхлэх юм аа хэхэ. удахгүй үнэнээ хэлэх болхоор. Миний бяцхан ханхүү эсвэл гүнж минь сайн уу?

Гэдсийг нь ахиад зөөлөн илээд инээнэ. Ийм сайн бас сайхан аавтай болох азтай хүүхэд энд л байгаа даа. Өдөр ирэх тусам гэдэс нь томрон хүхэд өссөөр л. Сори.н ээж, Эл.н ээж 2 байнга шахуу охин дээрээ ирнэ. Ззахирал нь Эл.г өрөөндөө дуудан зэмлэхэд тэр бас л “ намайг ойлгоно.” Гэдэг үгээ давтсаар.

Нэг нартай өдөр цэцэрлэгт хүрээлэнд Эл, Сори 2г хөтлөлцөн алхаж байтал фенүүд харчихаад ирэн

— үнэн байжээ. Тэр цуурхал. Сори жирэмсэн юм байна ш дээ. Эл ахын хүүхэд бололтой

Сори сандраад Эл.г буций гэх шиг татахад үл анзааран

Эл— тийм ээ. Та нарын харж байгаачлан энэ миний үр. Би энэ хүнд амьдрал шигээ хайртай. Удахгүй хуримлах болохоор хуриманд минь ирцгээгээрэй. Бас миний нандин эрдэнэ энд “ гэдэс рүү нь заагаад “ байгаа болохоор тайван бойжиход нь туслаж өгөөч гуйж байна. Биднийг ойлгооч дээ.

Сөхөрч суугаад үнэн учраа хэлэхэд тэнд байсан бас ер нь бүх л фенүүд тэдний хайр сэтгэл, үрийг нь Эл.г хайрладаг шигээ хайрлажээ. Удалгүй эрэлхэг аавтайгаа адилхан гялалзсан нүдтэй ханхүү мэндлэн Ким Чон гэх нэр хайрлан хүүгийнхээ 100 дахь өдрөөр хамтлагууд болон фенүүд гэр бүлтэйгээ хамтдаа тэмдэглэв.

Пару минь уран бүтээлээ хийсээр 2 найзынхаа найрны хүндэт зочны хойморт заларжээ. Одоогоор хайртайгаа учраагүй ч дэлхийг тойрсон аялал тоглолт гээд тун завгүй яваа сурагтай ч найзууддаа зав гарган иржээ.

                                                                   The end

2013-1-30 

амтархан уншсан уншигч К попчууддаа гялаалаа. энэ өгүүлэг маань ингээд дуусаа. дараа дахиад шинэхэн өгүүлэгүүдээ хийх болно.
сэтгэгдэл бичин урам хайрлаж байсан та бүхэндээ дахин дахин баярлалаа.
😀
Advertisements

5 thoughts on “Зүүд шиг хайр төгсгөлийн 14р хэсэг

  1. ҮНЭХЭЭР ГОЁ БОЛЖЭЭ НЭЭРЭЭЛ ЭД НАР МААНЬ УДАХКУУ ЭХНЭРТЭЙ БАС ХҮҮХЭДТЭЙ БОЛНО ДОО БИ ҮХЁНЫГА ГЭРЛЭХЭЭР ЯАНА ХЭДЭН САР УЙЛАХ БХ ДАА……:ЗА НАЙЗДАА АМЖИЛТ ДАРААГИЙН ӨГҮҮЛЛЭГИЙГ НЬ ХҮЛЭЭЖИЙЕ

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s