Дахиад л учрахсан One shot

Жинхи яаран өөрийнх нь урд гаран явах автобусанд амжиж суух гээд хар хурдаараа гүйнэ. Учир гэвэл гэр нь их хол болохоор автобус цөөхөн ирдэг. Энэнд л сууж амжихгүй бол хичээлээ хоцрох болохоор. Охин гүйсээр л…

Автобус хэдийн ирээд хүмүүсээ буулгаж суулгачихаад хөдлөх гэтэл хамгийн арын суудалд нь сууж байсан шар дүрэмт хувцас, өөртөө зохисон үс, цэнхэр үүргэвч үүрсэн хүү жолооч руу хандан

Gambar

— жолооч ах аа. Жаахан хүлээгээч. Араас нэг охин суух гээд гүйгээд ирж байна.

Нээх удсангүй амьсгаадчиихсан охин гүйсээр орж ирээд

— баярлалаа жолооч ах аа.

Гэж хэлчихээд суух сандал нүдээрээ хайтал хамгийн арын сандалд нэгэн хөвгүүний дэргэдэх суудал эзэнгүй байв. Жинхи баярлаад

— ашгүй сандал

Гээд гүйтэл автобус хөдөлж таараад донсолгоонд нь гулсаад л газар доошоо хараад хэвтээд уначихлаа. Тэнд байсан бүх хүний харц охин дээр тусаад зарим хүүмүүс нууцаар шоолонгуй жуумалзаж буй нь анзаарагдана.

Үнэхээр эвгүй байдалд орсон охин худлаа инээгээд хальт хувцсаа гөвсөн болоод хол унасан цүнхээ шалнаас аваад нөгөө хүүгийн дэргэд хазганаж очоод суухад

Хүү— зүгээр үү? Эвгүй уналаа шүү хэхэ

Охин ичээд түрүүн унаснаа бодохоор нүүр нь халуу оргин улаагаад л

— гайгүй ээ.

Тэгэж хэлээд энгэртээ зүүсэн нэрийг нь хартал “Гун Чан Шик “ гэж байв. Хэдий бандадлтанд орсон ч хажуудаа суух хөвгүүнийг харах үед, халуун өдөр байсан болохоор цонхоо онгойлгоод зөрөх бүхнийг инээмсэглэн харж, үс нь салхинд хийсч байлаа. Жинхигийн дотор нээх том бөмбөлөг орсон мэт шүлсээ ч залгиж чадахгүй харцаа салгалгүй ширтээд л…

Гунчан хүн тэгтлээ хараад байх эвгүй санагдаад

— хэхэ. ямар аймар ширтдийм бэ?

Жинхи— ай? Юу? Би ширтээгүй ээ. “ цонхруу заагаад” цонхоор л юм хараад хэхэ.

Гунчан— хэхэ аан. Намайг л ширээт байна гэж бодлоо

Жинхи— уучлаарай

Гунчан— намайг Гун Чан Шик гэдэг. Ханян ахлах сургуулийн 2р анги

Жинхи— ханян?????

Гунчан— тийм ээ. Яасан?

Жинхи— би бас тэр сургуульд сурдаг. 1 сургууль юм байна ш дээ хэхэ.

Гунчан— тийм үү? Хэд дүгээр анги?

Жинхи— ахлахын  1р анги. Манай дээд ангид их авъяастай убба байдаг гэсэн. Та тэр хүнийг мэдэх үү?

Гунчан— “гайхаад” мэдэхгүй ээ. Ямар хүн байдаг гэж?

Жинхи— сайн дуулж бүжиглэдэг. Тэгээд их царайдаг гэсэн. Би харж үзээгүй л явна. Манай сургуулийн охид бүгд тэр уббад сайн гэдэг юм байна лээ. Танай анги уу? эсвэл нөгөө бүлгүүдэд чинь байдаг байх

Гунчан сая л хэнийг яриад байгааг ойлгоод жаахан яриулахаар шийдэн нүдэн будиллаа.

Жинхи— би… “ жаахан урвайснаа буцаад инээмсэглэн “… тэр уббатай нэг уулзаад үзвэл хүсэл минь биеллээ гэсэн үг. Дуулсан нэг дуу нь надад байдаг юм аа. Тэр уббагийн хоолой ямар сайхан уянгалаг гээч

Зогсоо зайгүй шулганан Гунчан инээнэ. Жинхи түүнд их эгдүүтэй, бусдаас өөр санагдаж байсанг нуух юун.

Гунчан— 3 хоногийн дараа сургууль дээрр гадаадын зочид ирж урлагийн үзүүлбэр болно гэсэн. Тэр үед яриад байгаа хүн чинь оролцох байхаа

Жинхи— нээрээ юу? Гэхдээ тасалбар нь олдохгүй байх дөө.

Хушуугаа унжуулахад автобус хүрэх газраа буюу сургуулийнх нь өмнө иржээ. Тэр 2 сургууль руугаа алхах үед

Гунчан— тасалбар би олоод өгий. Мааргааш яг өглөөний 07-10н автобусанд таарий

Инээчихээд урд нь гараад гүйгээд орчихлоо. Яагаад гэвэл сургууль дотор орохоор охид нэрээр нь дуудаад байдаг болохоор өөрийг нь танилгүй шулганасан хөөрхөн охинг байдалд оруулахыг хүсээгүй юм.

Жинхи за гэж инээгээд л. Тэр уббагаа харна гэж бодохоор маргааш тэр цагийн автобусанд сууж Гунчанаас билетээ авна даа л гэж толгой дотор нь эргэлдэнэ. Жинхи тэр хүнийхээ хочийг олон сонсож байсан. Гэхдээ жинхэнэ нэрийг нь мэдэхгүй тайзны Чан нэрийг л мэднэ.

Охин байж ядан арай гэж өглөө болгоод эмээ уучихаад 7 цагт гэрээсээ гаран автобусны буудал дээр байтал яг цагтаа автобус ирлээ. Дотор нь ороод арын суудал руу хартал гунчан даллаад хажуугийн хоосон сандалаа гараараа тогшив. Энд суу гээд л. Түүнийг очоод суухад цүнхнээсээ тасалбараа гарган өгөөд

Гунчан— яаж ийж байгаад үзээрэй

Жинхи— тэгнээ. Баярлалаа. Чан шик убба

Гунчан— Чан шик биш ээ. Гунчан гэж дуудаа. Би ингэж дуудуулах илүү дуртай

Жинхи— за хэхэ. ашгүй дээ. Мөрөөдлийн ахыгаа харах нь хэхэ

Тасалбарыг цээжиндээ наагаад яг л хүүхэд шиг баярлан инээнэ. Тэгээд гунчан луу харахад өөдөөс нь бас харан инээмсэглэв. Тэрний сайхан инээмсэглэлээс дахин харцаа салгаж чадалгүй ширтэхэд зүрх нь цээжийг хурдан хурдан дэлсэнэ.

Жинхи— энэ зүрх бас яагаад ингэдэг байна?

Яаж ч хичээгээд харцаа салгах гээд болохгүй ийнхүү бодсоор л…

Гунчан— хэхэ миний нүүрэнд ямар нэг юм наалдаа юу?

Жинхи— үгүй ээ хэхэ. тэр убба та байвал гоё доо

Гунчан— хэрвээ мөх байвал яах уу?

Жинхи— зүгээр л ойроос харвал л гоё. Гэхдээ та биш л дээ

Тэр 2 дахиад л автобус зогсох хүртэл хамт яваад Гунчан бас түрүүлээд  явчихав.

Одоо үзүүлбэр болоход 2хон хоног үлджээ. Энэ өдөр дуусаад маргаашийг л хурдан өнгөрөөсэй гэж бодно.

Хичээлээ тарчихаад гэртээ харихдаа бие нь жаахан тавгүйтээд  л харихад шууд л эмээ уугаад хэвтсэн боловч тэнхээ нь хүрэхгүй буцаад л хэвтээд цаг харахад 06-50 болоход – Гунчан убба намайг хүлээх байхдаа гэж л бодон өндийж чадалгүй хэвтсээр.

Авбобус яг цагтаа ирэхэд  буудал дээр Жинхи байхгүй байхыг хараад нүдээрээ хайж эхэллээ. Араас гүйгээд ирж байгаа юм бол уу? гээд удаан арагшаа харавч ирсэнгүй.

Сургууль дотроо ангийнх нь хаалганы хажуугаар өнгөрөнгөө тэрнийг ирж үү? Гээд л алхаж байтал цонхны тавцан дээр 2 охин суугаад ярина. Их л сэтгэл зовнисон байдалтай.

Су ин— Жинхи өнөөдөр бас яагаад ирсэнгүй вэ?

Сү жон— дахиад л бие нь өвдсөн байлгүй. Утсаар ярисан дуу нь их сул байна лээ. Тараад 2уулаа очий

Су ин— ммм L . хагалгаанд орвол гайгүй болно гээд байхад зөрөөд орохгүй юм. Удах тусам аюултай гэсэн ш дээ

Сү жон— бөөрний дутагдал гэж бодохоор

Гээд л хоолой нь зангирах охидын яриа Гунчаны сэтгэлд маш том бул чулуу мэт тээглэн шүлсээ залгихад ч хорсон гашуу оргин аймшигтай сонсогдож байлаа. Гунчаны бодолд түүний тэнэгхэн яриа, хүүхэд шиг баярлан инээж, бас инээдтэй хэдэн бүтэлгүй үйлдлүүд нь эргэлдээд…

Яг л дурсамжын хайрцагнаас тэр бүхнийг гаргаж харж байгаа юм шиг л. Шөнө бас унтсангүй. Нойр нь хулжаад хий дэмий тийчлэн хэвтэж байснаа босоод интернетээс өвчнийг нь судалтал үнэхээр удвал эмчилгээгүй гэсэн байв. Харин хэр удаан өвдөж ингэж зовж байгааг нь мэдэхгүй болохоор улам хэзүү болж, дотор нь бачимдах нь тэр.

Өглөө 6-30 минутанд Жинхигийн сэрүүлэг жингэнэн бөөн баяр босон эмээ уучихаад л гарахад автобус ч ирж таарлаа. Нэг өлөрхэвтээд арай гайгүй болжээ. Автобус дотор ороод сурсан зангаараа арын сууудал руу харахад Гунчан суучихсан гараараа даллаад ахиад л хажуу талын эзэнгүй суудлаа заан инээн Жинхи ч гүйж очоод суучихав.

Жинхи— яана би ямар харагдаж байна? үсээ шулуунаар индүүдээд, нүүрээ жаахан будсан. Чан уббаг өнөөдөр харах болохоор хэхэ.

тэнэгхэн охинг хараад л бодолд автчихсан хэрнээ үсийг нь чихний ардуур нь хийгээд

Г— хөөрхөн байна. Чан убба чинь чамд дурлах байх

Ж— хэхэ тийм байна уу?

Г— тэрэнд чи хамгийн хөөрхөн харагдаж чам руу заан дуулах юм шиг ээ

Ж— хэхэ. та яаж мэдэж байгаан?

Г— зүгээр л

автобус ч сургуулынх нь өмнө зогсон буухад өмнөх шигээ Гунчан түрүүлээд л яваад оров. сургуульд гадаадаас хөрөнгө оруулдаг хэдэн чухал хүмүүсд болон сургуулийн багш ажилчид, тасалбартай сурагчидад зориулсан үзүүлэх тоглолт гадаа биен тамирын талбай дээр 14 цагаас болох юм.

13 цаг 20 минутад тасалбартай бүх л хүмүүсийг оруулан, сурагчидаас бусад нь сандал дээр суун, сурагчид ардуур нь зогсов. Жинхи цонхны тавцан дээр ярилцаж байсан 2 найз Сүжон, Суин 2той чанх урдаас нь харан зогож байтал талбай дээр зассан жижигхэн талбай дээр хөшиг нээгдэн 1 охин хөтлөн

” одоо та бүхний хамгийн их харахыг хүссэн хүн энэхүү тайзыг уяраахаар бэлдэж байна. энэ бол ЧАН. алгаа ташилтаар угтан авий ”

алга ташилт шүгэлийн чимээ тасралтгүй түүнийг хүлээнэ. хал цамц, цагаан өмд пүүзтэй, үсээ үл мэдэг долгионтуулан гарч ирээд инээмсэглэтэл тайзны хажууд талын дэглэцээр дүрс нь томоор гарахыг хараад Жинхи Гунчан убба гэдгийг таниад бүр гайхаж орхив.

тэрний тэгтлээ харахыг хүссэн хүн нь Гунчан убба байна гэж даанч зүүдлээгүй юм. охин зүгээр л Гунчаны “Ганцхан Чи”

дууныхаа

” Чи бол миний цорын ганц ”

гэдгээ Жинхи лүү заан

инээмсэглэхийг хараад зүрх сэтгэл нь маш их догдлон бас шоконд бараг ороод ширтэн юу ч хэлэхгүй зогсож байгаад дуулж дуусаад

Г— энэ дууг амьдралд минь  гэнэт бүтэлгүйтэж яваад орж ирсэн

гээд түүнлүү нүд ирмээд

Г— зориулж дууллаа.

бөхөлзөн мэндлээд тайзны цаагуур ортол Жинхигийн амьсгал давхцан түргэсээд зогсож байсан газраа  ГУНЧАН УББА гэж хэлээд ухаан алдан унав.

 2 найз нь нэрийг нь дуудаад л дуудаад л  орилолдоод уйлан эхлэх үед тоглолт үзэж байсан хүмүүс үймжээ.

Суин— туслаач дээ. эмч дуудаад өгөөч хүнд өвчтэй охин байгаа юм аа. найзад минь туслаач дээ гуйжийн

Сүжон— хэн нэгэн нь түргэн дуудаач дээ

хүмүүс шуугилдан Гунчан юу болоод байгааг харахаар дөхтөл хүмүүсийн хөлний холхион дундуур ухаангүй хэвтэх Жинхиг харчихаад сандарч гүйн очоод хүмүүсээр дэмнүүлэн нуруун дээрээ үүрээд л хамаг хурдаараа сургуулийн эмнэлэг рүү гүйлээ.

эмч үзчихээд сандарч мэгдин танидаг улсын эмнэлэгийн найз руу гаа залгаад

— Жон эмчээ. би байна. манай сургуулийн 1 охины бие их хүнд байна

— ямар өвчтэй юм?

— бөөрний дутагдал. ухаан орохгүй байна. танай эмнэлэг рүү одоо аваад очлоо.

— за. ирэхээр нь бид яаралтай шинжилгээ хийгээд донор хайна. цаг алдаад яахав. одоо ир

тэдний яриа ингэж өрнөн эмч, Гунчан 2 ухаангүй охины гэр бүлийхэн лүү холбоо барих гэж оролдовч болсонгүй. утасных нь хамгийн сүүлд ” аав ” гэж дугаар луу залгалаа. нэг согтуу эр аван

— юу гэнэ ээ. надаа ямар хамаа байна? айн? өөрсдөө учраа олохгүй юу

тасалчихлаа. охиноо ч тоохгүй үхэх сэхэх нь хамаагүй гэж аавыг үзэн ядмаар байвч одоо тэрнээс чухал зүйл бол Жиинхигийн амь нас.

шийдвэр гаргавал оройтох гээд эмчийн танил Жон эмч рүү яаралтай сургуулийн тусламжийн машинаар дохио хангинуулан хурдлав.

Гунчаны сэгэлд амь наана там цаана л гэдэг л болж. Жинхи харин юу ч хийсэн ухаан оролгүй нойрсож буй гоо гүнж мэт амгалан унтсаар л…

тэр гүн нойрондоо Гунчантай хамт цэцэгт төгөлөөр хөтлөлцөн гүйж аз жаргалтайгаар инээлдэнэ.

эмч шуудхан л эрчим эмчилгээний тасагт хэвтүүлэн даралт болон бас бус аппарат залган нянатал даралт, зүрхний цохилт эрчимтэй хурдан уналаа. сургуулийн эмч, Гунчан 2 хаалганы цаанаас нүдэндээ нулимстай сандралдахад Жон эмч чадах ядхаа хийн зүрхэн дээр нь хэдэнтэй дартал арай ядан цохиллоо. эмч гарч ирээд

— энэ их хүнд өвчтэй хүүхэд юм аа. тогтоож барах хэцүү бололтой. эцэг эхэд нь мэдэгдсэн үү?

Сур эмч— эцэг нь архинд орчихсон. охиноо тоодгүй юм билээ. эх нь хаана байдгийг мэдэхгүй ээ. их л зовж байгаа охин байгаа юм.

Гунчан асгартлаа уйлан яг л бороо ихээр шаагиин орж байгаа мэт нулимс нь дуслан эмчийн гарнаас атган өмнө нь сөхөрч суугаад

— гуйж байна.  та тэрнийг минь авраач дээ. надад чухал хүн юм аа

Жон эмч санаа алдаад

— хичээх болно. чадах бүхнээ л хийнэ. залуу минь тайвширдаа. орж болно.

хэвтэж байгаа өрөөнийх нь хаалгийг онгойлгож өгөөд 2 эмч Гунчаныг орхиод явахад дотогши орон тэрний гарыг атган Жинхигийн сайн сайхан, эрүүл энх амьдралыг нь бурханд даатган залбирж байтал гэнэт атгасан гарыг нь атгалаа. сандраад хартал урдаас нь хараад инээчихсэн

Ж— Гунчан убба тглолтоо яасан? уйлсымуу? наад царай чинь….?

Г— үгүй ээ. би уйлаагүй ээ. зүгээр л сая жаахан зүырмэглээд нүд хавдсан байхаа

Ж— уйлаагүй л бол болоо ^^

гунигтай инээмсэглэлээс хайр нь харагдаж байлаа.

Ж— ах аа би танд 1 вм хэлэх гэсэн юм аа. дахиад хэлж чадахгүй байх

Г— юуын?

юу дахиад хэлж чадахгүй гэж вэ хэххэ

Ж— би танд сайн болчихсон

Г— үнэн үү? би ч бас үнэндээ чамайг их боддог болсон байна лээ. чамтай адилхан байхаа хэхэ ^^

Жинхи хэлэх гэснээ хэлснийхээ дараа уртаар нэг санаа алдсанаа

— убба би гүзээлзгэнэ идмээр байна. та аваад ирээч

Г— чамайг яаж ганцааранг чинь…?

Ж— би зүгээр ээ убба. хурдан яваад ирээ

Гунчаныг удаан ятгасны эцэст явуулж чадлаа. тэгээд явсных нь дараа тэрээр их юм цаасан дээр бичиж байтал нүд нь анилдаад унтмаар санагдаж байсан ч тэсээд бичиж дуусаад нүд нь анилдан аних үед

Г— за гүзээлзгэнэ аваад ирлээ.

инээгээд хартал Жинхигийн нүд анин, гар нь сул тавигдан уначихлаа. энэ үеп бүх аппарат зогсон чихэнд чийртэй шуугих ч тэрийг үл тоон барьж байсан жимсээ алдан гүйж очоод гарнаас нь тосох ч хөдөлгөөн байсангүй. харин цээжин дээрээ бичигтэй цаас тависан байсанг аваад нулимсаа барилгүй уйлсаар тэврэнэ.

нүүрэндээ инээмсэглэл тодруулан, амар амгалан нойрсох түүний зүрх зогсон нэгэнт өөр өөр ертөнцөд оджээ.

эмч нар ямар ч арга хэмжээ авсан зүрх зогссонгүй. яасан их уй гашуу гэхээрээ 16хан настай охинг авна вэ?

Гунчан охины нүүрийг битүүлэн авч явах үед уйлсаар л хоцров. удаан хамт байгаагүй ч, сэтгэлд нь гүн шингэсэн тэр дэггүй охин хайрыг нь булаачихаад хоромхон зуурд үүрд орхин оджээ.

үүнээс хойш 3 хоног гэртээ байж байгаад өглөө сургуульдаа явахдаа автобусныхаа хажуу талын сандал, тэрнй суудаг буудлыг гунигтайгаар харан ороодд ирэх ч юм шиг санагдан сэтгэл санаа нь гэгэлзэж байхдаа цаасыг санан цүнхнээсээ гарган хартал жирийн цаас биш захиа байжээ.

” Гунчан убба би танд өнөөдөр өөрөө хэлэх гээд бас зориг хүрсэнгүй ээ. бас цаг ч байсангүй. би тантай анх автобусанд танилцаж, тайзан дээр таныгаа харсан. таныг гэж мэдэлгүй их л олон юм ярьсан. энэ сэтгэл минь таныг үгүйлж, би танд хайртай болсонбас таниас гоё үг сонссон сэтгэл амарлаа.  би үгүй болсон ч та сайхан амьдраарай. таныг тэнгэрийн орноос харж хайрлаж байх болно. танд энэ хорвоогоос явахаа харуулахыг хүсээгүйдээ юманд явуулсан юм. ах аа тантай үргэлж хамт баймаар байвч энэ хувь тавилан болсонгүй ээ. уучлаарай хайртай шүү. тантай хэсэгхэн хамт байхдаа би үнэхээр их жаргалтай байсан баярлалаа.”

энэ захиа олон газраа цэглэн үрчийснэн тэрнийг нулисаараа бичсанг илчилнэ.  Гунчан уйлсаар

уншиж дуусаад сургуулийнхаа автобусны буудал дээр буун дэргэдээ Жинхиг байгаагаар төсөөлөн хараад инээмсэглэн

” баярлалаа. дараа төрөлдөө заавал учран, тэр үед хамтдаа насаараа амьдрана шүү.”

ингээд л сургууль руугаа урьдын адил орлоо.

төгсөв. 2013 оны 7 сарын 24

уншсан та нартаа баярлалаа. анх удаа л гунигтай төгсгөлтэйг бичиж байгаа юм аа. сэтгэгдэл бичиж урам хайрлаарай.

та нарт таалагдсан гэж найдаж байна.  😀

Advertisements

4 thoughts on “Дахиад л учрахсан One shot

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s