Миний биелсэн мөрөөдөл 8р хэсэг

Өчигдөр Парутай дэлгүүрт, Сандеилтай кафед, Шинүтэй амьтны хүрээлэнд зураг авалт авсан. Тэдэнтэй их хөгжилтэй байсан. Амьтны хүрээлэнд баавгай харчихаад “ Шинү, Шинү “ гэж зөндөө би шоолоод, Сандеилтэй бялуугаа булаацалдаж кремээр байлдах дөхсөн. Парутай дэлгүүрийн далайн хүнсний тасагт загас, наймаалж хавчаар нэгнээ айлгаж хөөцөлдөөд л үнэхээр хөгжилтэй хэхэ.

WM энт.н өмнө тэд намайг машинтайгаа хүлээгээд сууж байж. Энт.н хаалгаар яг орох гэтэл гадаа машинаасаа дуудлаа. Эргээд хартал бүгд суучихсан даллаад л…

Би шууд л гүйж очоод суучихав. Шинү, Гунчан, Сандеил 3 ардаа. Харин би Жинён, Пару 2йн дэргэд суугаад нэг газарлуу явцгаалаа.

Жинён- одоо парк луу явж байна. Тэнд зургийн багийхан байгаа.

Вонхи- тийм үү? Миний хамгийн очих дуртай газар

Гунчан- би гоё эгчтэй тоглоно хэхэ. та ямар тоглоомонд нь дуртай вэ?

Вонхи- морин тойруулга гоё ш дээ.

Пару- найруулагч харин тэнд л зураг авах байхдаа.

Сандеил- Гунчантай паркад юм бол Жинён ахтай хаана юм бол…?

Шинү- тэрийг найруулагч мэдэж байгаа байх.

Жинён- Энэ зураг авалт авж байхад асуучихна

Бид улам л дотно буй мэдрэгдээ л…

Яг л 5 улсын ханхүү нартай байгаа гүнж аятай.

Гунчан, Вонхи 2н зураг авалт амархан дууслаа. Яагаад гэвэл тэд сайн байсан болохоор олон удаа давтсангүй.

Гунчан- эгчээ та солгой юм уу?

Вонхи- тхх. Чамтай адилхан “ зүүн гараараа даллав.”

Гунчан- гоё юмаа

Вонхи- харин тийм шүү. Би сэсамэ плайэр үзэж байгаад чамайг солгой гэдгийг хараад их баярласан. Миний дуртай хамтлагт бас найзууд дунд минь солгой хүн байна гэхээр үнэхээр гоё

Амьсгаа авахгүй шулганаж байснаа Вонхигийн санаа зовсноо

Вонхи- уучлаарай. Би их чалчаа л даа.

Гунчан- хэхэ. зүгээр дээ эгчээ. Бидэнтэй байхдаа биеэ барилгүй тайван бай. Найзууд ш дээ.

Вонхи- ок хэхэ.

Бид  2 зайрмаг зайрмаг идэж алхангаа ингэж ярилцаж байтал найруудагч ах

–      Кат. Дуусаа. Сайн байна. Одоо Жинён, Вонхи 2н хэсэг шүү.

Гэлээ. Тэгээд Хан мөрний эрэг дээр зураг авахаар боллоо. Романтик сонголт. Хэхэ. найруулагч биднийг улам дотно харагдуулахын тулд надад цүнх өгөөд

-Жинёнаа Вонхигийн цүнхийг аваад нэг маран дээрээ үүрэнгээ нөгөө гараараа хөтлөлцөөд, дараа нь кисс хийнэ шүү. урд урдаасаа ширтэж байгаад. ойлгомжтой юу?

бид 2 зэрэг “ай” гээ л цочтол нь асуучихлаа.

хамтлагийн залуус бидний сандрахыг харж шоололдоо л…

Пару- энэ 2 ямар хүндээр тусгаж авч байна ай хаха

Сандеил- харин тийм ээ. 2уулаа л дуртай байгаа юм байж хаха

Гунчан- найруулагч ах яагаад хацар гэдгээ хэлэхгүй ингэж хэлсэн юм бол? энэ 2 чинь уруул дээр үнсэнэ гэж ойлгоод л сандраад байгаа ш дээ хаха. ” элгээ тэврээд эвхрээд л шоолонгуй хөхрөнө.”

Шинү- яахав дээ. энэ 2оор тогломоор санагдсан байж магадгүй. тэрийг хардаа 2уулангийнх нь царай бүр хачин болчихсон байгаа биз дээ.

тэд ийнхүү ярилцана.

харин бид найруулагч ахаас тэр хэсгийг хасах эсвэл солий гэж гуйсаар байгаад ” тэврэлт” болгон өөрчиллөө.

миний хар хөлс асгарах мэт л болов. нүүр будагч ирээд бидний хөлсийг салфеткаар зөөлөн зөөлөн дарж арчаад үс янзлаад холдоход бид 2н хэсэг эхэллээ.

” Вонхигийн ирж явааг харсан Жинён тосож очоод цүнхийг нь зүүн мөрөндөө үүрээд, баруун гараараа чангаар гарыг нь атган хөтлөөд, жаахан алхаснаа 2 гар атган урд урдаасаа ширтэлцэнэ. хайрын харцаар. тэгтэл гэнэт санаанд оромгүй гэнэтийн зүйл боллоо. тэр минь хайр бялхсан харцаар намайг харж байснаа хацар дээр минь ялдам уруулаараа ззөөлөн үнсчихлээ.”

би сая юу болсонд үнэхээр итгэж чадахгүй нээ. яг л нисэх мэт болж, хөл минь дээш хөөрөх шиг. гэхдээ хөл минь биш зүрх сэтгэл минь өндрөөс өндөрт нисжээ.

найруулагчаас гуйж гуйж тэвэрж дуусгий гэсэн атлаа яагаад үнсчихвээ?

ганц би ч биш тэнд байсан бүх л хүмүүс тэр асуултыг дотроо тээн гайхширалд хэдийн оржээ.

ингээд л миний хэсгийн зураг авалтууд өндөрлөж залуусын бүжгийн зураг авалтыг авна. дахиад хэзээ тэд нартайгаа уулзахаа мэдэхгүй болохоор нүдээ ч цавчихаасаа харамлан В1А4.оо харсаар л инээнэ. зургаа дуусгачихаад л өөрсдийг нь харан суух над дээр 5уулаа баясгалантайгаар инээсээр над дээр ирцгээлээ.

үргэлжлэл бий баярлалаа уншигч нартаа 😀

5 thoughts on “Миний биелсэн мөрөөдөл 8р хэсэг

Сэтгэгдэл бичих