Миний биелсэн мөрөөдөл 11р хэсэг

Найз-Хүүеэ Вонхи клипэнд тоглосон гэж хэлэхгүй яасын бэ? Тэр тусмаа В1А4.н шүү хэхэ. одоо КВС дээр гаржийн ш дээ

Гэлээ сандраад л ТВ.гээ асаатал үнэхээр гарж байна. Үзэж дуусгаад youtube ортол өнөөдөр цацадсан хэрнээ аль хэдийн 5 сая гаруй хүн үзээд хэлэхийн аргагүй их сэтгэгдэл лайк дарсан байв.

Би үзэж байхдаа өөрийгөө биш тэднийгээ л харна. Дуусаад ус уух гээд гал тогооны өрөө лүү орох гэтэл тууз буудаад цоччихов. Ээж, аав, дүү 2 маань аль хэдиийн үзсэн бололтой. Баяр хүргэж тэврэнэ.

Энэ явдал болонгуут би тэдний саналыг хүлээн авч жүжигчин болохоор шийдлээ. Өрөөндөө ороод твиттер дээрээ

“ би шийдсэн. Жүжигчин болно хэхэ.”

Гэж бичтэл Шинү онлайнэ байж таараад

Ш- үнэхээр шийдчихсэн гэж үү? Сайн байна.

В- тийм ээ одоо баттай. Маргааш энт орж шалгаруулалт өгнө

Ш- бараг л шалгалтгүй орох байхдаа хэхэ. энэ клипээрээ. Амжилт хэхэ

В- хэхэ баярлалаа Шинү

Үргэлж тэдэнтэйгээ хамт байж, тэдний энт.н жүжигчин гэх нэрэн дор амьрана гэдэг гоё биш гэж үү?

Өглөө боллоо.

Амьдрал минь гэрэл гэгээтэй гэнэтийн бэлгээр бялхана. Энт.н хаалгаар дотогши ороход ертөнц тэр аяаараа минийх болсон мэт. Үүдний зааландаа том HD ТВ.ээр “ үзэсгэлэнтэй худалч” шинэхэн клип нь гарна. Би түүнийг хараад өөртөө илүү их итгэлтэй болон захиралын өрөөний зүг алхлаа. Нарийн бичиг бүсгүй угтаж мэндлэн

Намайг ирсэнг мэдэгдэхэд 이원민 И Вон Мин захирал

-Оруул оруул 7 кофе оруулаад өгөөрэй

Гэв. Би гайхаад л… тийм олуулаа байгаа юм бол уу?

Бодод бодон хаалга аяархан тогшоод ортол өрөөн дотор маш ихээр санаж байсан найзууд минь байв.

захирал- ийшээ суу л даа. зогсоод яахав.

сандал руу заан хэллээ. тэр үед нарийн бичиг кофенуудаа бидний өмнөх ширээн дээр тавиад гарлаа. В1А4, захирал бас ми. захирал ах нүдэнд дулаахан хөгжилтэй ч гэмээр яриатай, 40 орчим насны, ухаантай эелдэг хүн.

захирал- Вонхиг жүжиглэж байхыг чинь харсан. зургийн баг боло хамтлагийн гишүүдтэй ч ярилцлаа. өөрөө мэдэж байгаа байлгүй. эмэгтэй жүжигчин хайж байгааг

В- мэднэ захиралаа. би мэдсэн

– ок. үнэндээ танд авъяас байна. туршлага алга тиймээс…

гацаад яриагаа дуусгаагүй байтал дотор минь пал хийгээд л явчихав. нүд бүлтэгнээд сонсох гэж яарна.

захирал- сайн жүжигчинтэй болж байгаа учраас туршлагатай болох хэрэгтэй. реклам суртчилгаа, клип драма гээд л өөрийн тань илүү таниулж нээх тал дээрээ ажил. зарим үед киноны туслах дүр ч бүтээж болох юм. зөвшөөрөх үү?

2 алгаа хавсарч байснаа ширээн дээрх кофег аван хөлөө ачин сандалны түшлэгээ налан тухлан суулаа.

мэдээж миний хувьд энэ гайхалтай санал. зөвшөөрөхөд В1А4 бүгдээрээ л эрхий хуруугаа гозойлгон баяртай байв. би ч бас. хурал дуусан бүгд өрөөнөөс гарахад  би талархснаа илэрхийлснээ гэнэт мартсан зүйлээ саналаа.

би- Жинёнаа миний тэмдэглэлийн дэвтр хаана байгаа вэ?

шрекийн муур шиг хараад л Пару тэгтэл

– нүүна Чаныгаас илүү сайн харж байна шүү хаха

бүгдээрээ хөхрөлдөн инээхэд би жаахан байдалд орж доошоо хараад нүдээ цавчлан  өмнөхөөсөө дуу нь сулраад

– миний тэмдэглэлийн дэвтэр хаана байгаа юм?

Ж- миний цүнхэнд байгаа. хоолой бичлэгинй өрөө лүү явцгаая

С- тэнд таны төсөөлөөгүй гэнэтийн зүйл бас бий ” өхөөрдөм гэдэг нь нүдээрээ инээлээ.”

П- эгчээ та машинд орхиод буучихсан байна лээ.

Ш- та бидний гэр бүлийн гишүү боллоо ш дээ.

гэж Шинү яриаг ухаалгаар өөрчлөв.

Г- та одоо биднээс хойш гэр бүлд минь орж байгаа болохоор биднийг ОРРА гэж дуудаарай хэхэ

сэргэлэн шүү манай макнеа.

С- за дагаад хэлээрэй орра Сандеил орра

хэхэ. би ч гэсэн тэд нартайгаа хөхрөлдөж инээлдэн студийн өрөөн зүг явна.

В- Сандеил орра, Шинү орра, Гунчан орра , Пару орра… инээгээд л Жинён о ор орра

бид их жаргалтай байв. аргагүй ш дээ. удаа уулзаагүй найзуудтайгаа хамт байхад. студийн хаалгаар ороод би шууд л дуу алдан амаа дарна. өмнө нь харж байсан студиэс хамаагүй том юм аа. тэгсэн….

В1А4- В1А4 хамтоагийн ах нараас нь чамд гэнэтийн бэлэг барий

компютер дээрээ ” мөрөөдлиийн хайр” гэсэн дуун дээр дарахад уянгийн гоё намуухан ая явж байгаад дууны үг нь эхлэхэд би шоконд орлоо.

“ХУВЬ ТАВИЛАН ГЭЖ БАЙДАГ БОЛ

ХАЛЬТ БОЛОВ ХАРЦАНД НЬ ӨРТӨХСӨН….”

ээ бурхан минь. энэ чинь миний шүлэг байна ш дээ. тэд дуу болгожээ. ” зөвхөн чи” шиг намуухан дуу.

Ш- Жинён үгийг нь үргэлжлүүл бичсэн юм аа

П- би реп хэсгээ бичсэн. шинү ах Жинён ах 2 найруулсан

Г- би Сандеил ахтай аяаа зохиосон

С- ая нь хамгийн гоё байгаа биз хаха

Ж- энэ дууг бид энт.д ороход бэлэг болгож байгаа. бас энэ…

гээд гартаа миний дэвтэрийг бариьчихсан инээгээд л…

миний сэтгэл их хөдөлж нүдэндээ нулимстай Жинёныг шууд л тэвэрчихэв. дараа нь бүгдийг тэврээд л. энэ өдөр тэд намайг гэртээ урин хамтдаа явцгаалаа.

хаалгаар яг орох гэ байтал Гунчан , Пару 2луу 3 ах нь нүдээрээ дохилоо. нөгөө 2 түрүүлж ороод бид 4г орохоос өмнө гэрээ жаахан ч гэсэн эмхэлж амжив.

би- би та нарт амттай хоол хийж өгөх үү?

Ж- би туслий

гүйгээд ирэхэд Пару

– би бас хамт хийлций

С- хоол хийх ч сайхан шүү

хормогч өмсөнгөө хэллээ.

Ш- Чанийяаа тэгвэл 2уулаа ширээгээ засий

Г- тэгий ахаа энэ 4 хоолоо хийгдээ

Жинён бид 2 гурилтай шөл, Пару Сандеил 2 зууш хачир бэлдэнэ. харин Шинү Гунчан 2 ширээн дээрээ бидний хийсийг өрсөөр 30аад минутын дараа хоол боллоо.

бүгдээрээ хоолоо амтархан иднэ.

С- амттай юмаа . Жинён ах хоол сайн хийдэг л дээ. гэхдээ энэ илүү амттай байна

П- эгч хоол хийхдээ сайн юмаа

Ж- тэгээд намайг өөр юу гэмээр байна хаха

Шинү надад хачир дөхүүлж өгөөд

– нүүна эндээс идээрэй

би ч хачирнаас савхдаж бүгдийнх нь будаатай халбаган дээр тавилаа. би тэдний ээж шиг бас эгч шиг байсныг нуух юун.хоолоо амтархан идэцгээсний дараа би ширээн дээрх аяга тавагнуудаа угааж байтал Жинён хажууд ирээд

Ж- хамт угаая

– зүгээр дээ. би угаачихий. чи очоод амардаа

Ж- үгүй ээ. туслая аа. ганцаараа юм хийгээд байхыг чинь харж чадахгүйнээ.

гээд гаранд нь хүрээд барьж байсан тадгийг барихад

В- зүгээр дээ.

гээд Жинён луу хартал бид 2 харц тулгарчихлаа. тэрний минь дөлгөөхөн харц зүрхний минь цохилтыг 143-247 хүрэх шиг.

тэр үед

С- ахаа ахаа Жинён ахаа бидний клипийг 8 сая хүн үзсэн байна

гэсээр нөгөө өрөөнөөс гүйж ирэхэд харцнууд цочсондоо салчихав.

Ж- вов тийм үү? алив харий

бөөн баярын шуугиан болоход би аяга тавагнуудаа угааж дуусчихаад 5ууланд нь жүүс аягалж очоод хамтдаа баярлацгаалаа.

цаг аль хэдийн орой болсонг ч мэдсэнгүй.

В- өө цаг их орой болж би явлаа.

Ж-ийм орой яаж ганцаараа явах юм бэ?

В- таксинд суучна. санаа зоволтгүй ээ

П- нүүна аюултай ш дээ

Г- та хоноод явахгүй байсан юм уу?

В- хэхэ зүгээр дээ. явлаа баяртай

Ш- хүргээд өгий тэгвэл

С- тэгий. хүргээд л өгий ххэ

бүгд гадуур хувцасаа өмсөөд хүнд танигдахааргүй болоод гарцгаалаа.

В- би эндээс таксинд суучиййяа. баярлалаа. баяртай

таксиндаа суугаад даллаад л явлаа. утас ч дугараад мсжүүд ирлээ.

П- Пару байна. амттай оройн хоол байлаа. эгчээ болгоомжтой яваарай

Ж-  гэртээ хариад залгаарай

Г- Чаний байна. нүүна сайхан амраарай

С- Сандеил орра нь байна хэхэ. маргааш энт дээр уулзий

Ш- нүүна болгоомжтой яваарай

бүгд л санаа тавина. нээх хөөрхөн. Hello baby дээр  тэд минь хамгийн халамжтай сайн аав нар байдаг шүү дээ. амьдрал дээрээ ч гэсэн тийм халуун дулаан хүмүүс юм аа гэдгийг өдөр өнгөрөх тусам илүү ихээр мэдрэн таксинаас буун гэртээ оронгуутаа Жинёнлуу залгалаа.

одоо нэг хэсэг ороод дууслаа.

юу болох бол хэхэ

3 thoughts on “Миний биелсэн мөрөөдөл 11р хэсэг

Сэтгэгдэл бичих