Сарнайн дэлбээ 3р хэсэг

5 сэтгэгдэл орвол дараагийн хэсэг шүү хэхэ

Түүний хүүхэн хараа томрон нүдний цагаан цөцгий нь хөх болжээ. Хамгийн гярхайгаараа Гунчан нүд рүү нь заагаад амаа даран

Гунчан- П Па Па Пару ахаа таны нүдний өнгө…..?

Пару- яасан? Яасан? Болоод ингэж хараад…?

Ханан дахь толь руу очоод өөрийгөө харчихаад хойшоо 3 алхаад амандаа учир битүүлэг зүйл ярьж эхлэв.

Пару- би тэрэнд итгээгүй тэгсэн үнэн байж. Би араатан болох юм байна. Яагаад намайг заавал ийм хувь тавилан….???

Амандаа бувтнаж байгаад цонхоор харахад 3 бээрийн холын газрыг яг дэргэдээ байгаа мэт харж байлаа. 2 нүдээ дараад айсандаа уйлаад л…

Пару- надад ийм юм яагаад тохиолдоод байгаа юм бэ? Чи надаас яг юу хүсээд байгаагаа хэл “орилох”

Жинён- Пару тайвшрилдаа. Яагаад ингээд байгаа юм бэ?

Хамтлагийхан бүгд л уйлж маш том зовлонд хамтдаа унацгааж. Яахаа хэн ч мэдэхгүй.

Шинү- бидэнд яг юу болоод байгаагаа хэлээч дээ.

Сандеил- тэр тэр гэж  хэнийг хэлээд байгаан? Энэ сарнай чамтай ямар холбоотой юм? Хэлээч дээ гуйжийшд.

Гунчан харин юу ч хэлж чадахгүй уйлсаар нулимсаа ханцуйгаараа арчина.

Пару- би өөрөө ч ойлгохгүй байна

Тэр үед цонхоор нэгэн тугтуйтай захиа хийсэн ирээд Паругийн хөлний өмнө уналаа. Айсан харц, салганасан гараар газраас аваад задлан уншив.

“яагаад даалгавараа биелүүлсэнгүй вэ? Шинэ нүд чинь таалагдаж байна уу? дахин сануулий. Бүх дэлбээ унаж дуусахаас өмнө шүү.”

Айсандаа гараа зангидан толио хагартал нь цохиж, хагархай толинд өөрийгөө харж гараа даган урсах цусыг үл тооно. Энэ явдал А4-г нөгөө өрөөнд хувцасаа солих хойгуур болсон ба газар унасан толины хэлтэрхий дээрээ дуслах цусыг нь уун өөртөө шингээнэ. Яг л усанд дуртай элс шиг.

Толь хагарах чимээнээр залуус очоод шоконд орсон ч Гунчан уйлсан хэвээрээ гарных нь цусыг цэвэрлэж шархыг арчиж бооно. Сандеил тольны хэлтэрхийг хамж, Жинён шалан дээрх цусыг арчиж, Шинү хагархай толио гаргаж хаяна.

Пару нүдээ тас аниад нээхээс айсаар л… хэсэг аньж байгаад нээх үед нүдний хараа болон өнгө нь жирийн хэмжээндээ болжээ. Бодолд автан сууж юу тохиолдоод байгааг айдасгүй эрүүл ухаанаар бодож үзэхээр шийдэн тэр охиныг дүрслэн зурж захиан дээрх Шин Хэ Сон гэж нэрийг бичээд дугуйлан учрыг тайлах гэж оролдов.

Бодож бодож тэрэнтэй дахин нүүр тулий гэж бодоод ариун цэврийн өрөөндөө орон нэрээр нь дуудлаа.

Пару- Шин Хэ Сон  гараад ир. Ярилций

Гэж хэлэнгүүт гэрэл анивчиж байснаа унтарчихав. Тэгээд салхины исгэрээнтэй адил чимээ гаран үсэнд нь нэг юм хүрэх мэт болоод хоромын дараа гэрэл аслаа.

Пару- чи одоо хаана байна?

Айж байсан ч тэрнээс зүрхлэн асуух зүйл байгаа болохоор шүд зуун тэснэ. Угаалтуурын цорго 2 тийш чийхран удаан хөдөлж душны халуун ус өөрөө нээгдэн өрөө бүхэлдээ усны ууранд автах нь тэр. Пару энд тэрнийг байгааг мэдэж байсан ч юу болохыг хүлээн ажсаар.

Ууранд хөлөрсөн толин дээр хэн нэгэн хүрэх мэт дотор зурсан таагүй чимээ гарах үед тэр толь руу ойрттол үг бичигдэж байх юм.

“миний хүслийг биелүүл үгүй бол чи мэдэж байга.

Пару- болж байна. Би биелүүлий. Гэхдээ чи хэн бэ?

Толин дээр дахин

“ Шин Хэ Сон”

Пару- яагаад намайг сонгосон юм?

“Инчон хотын 175р байр 61 тоот”

Бичгийг уншиж байтал өнөөх сөөнгө хоолой зүүн чихэнд нь ахин шивнэлээ.

“ одоо 2тох дэлбээ унаж байна. 5 дэлбээ үлдлээ. Түргэлээрэй”

Шуудхан л гарж очоод хартал тийм ээ 2 дахь дэлбээ тасран унаж, чихнийх нь ард тэсэхийн аргагүй загатнажээ. Майжтал арьс нь хууларч загасны хайрс гэлтэй зүйл гаранд нь мэдрэгдэв.

Пару- одоо айж хулчийх цаг бишээ. Би заавал учрыг нь олох болно.

Үсээрээ хайрсаа нуугаад малгай өмсөн толинд бичигдсэн хаяг руу зүглэлээ. Нүүрэндээ маск зүүж, саравчтайй малгай дээрээ юүдэнтэй цамцны юүдэнгээ өмсөөд хүмүүсээс сураглан байж арай хийн олоод хаалгийг нь тогшив.

Тог тог…

–         Хэн бэ?

Пару- Шин Хэ Соны гэр мөн үү?

50 орчим насны эмэгтэй гайхан хаалгаа онгойлгов.

үргэлжлэл бий. энэ хэн бэ? зөв айлдаа очсон уу? эсвэл андуурсан уу? түүнийг юу хүлээж байгаа бол?

юу гэж бодож байна?

Advertisements

11 thoughts on “Сарнайн дэлбээ 3р хэсэг

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s