Жолоодлоггүй тэмүүлэл oneshot

за нэг онешот бичлээ. хэ болсонг мэдэхгүй юм. та нар минь л мэднэ л дээ. хэхэ. Мина гэж дүр байгаа. түүнийг өөрийнхөө оронд тавьж унший шүү

Жолоодлоггүй тэмүүлэл

Цаг 17:00 рм

Хөхөө донгодон ажил тарах болсонг сануулна. Би ч яаран компютерээ унтраагаад цүнхээ шүүрэн оффисоосоо гарлаа. Нэг жижигхэн компанид санхүүч хийдэг юмаа. Гарахын өмнө үүдний хүлээлгийн өрөөний өмнөх том толинд тольдоод үсээ янзлан, будгаа сэргээж, хувцасаа засч инээсээр түүнийхээ машин зүг догдлон алхана. Алхам алхамаар дөхөж очиход жолооныхоо ард инээчихсэнл намайг угтлаа. Түүнийг минь Daehyun гэдэг. Намайг хажууд нь ирэхэд машинаасаа бууж хаалга онгойлгож өгөхөд би инээмсэглэн тоглой дохиод суулаа.

Daehyun – гэр лүүгээ явах уу?

Би- тэгнэ. Чи ойрд яагаад харагдсангүй вэ?

Daehyun- харин завгүй байсан юмаа

Урд жижиг толиндоо харан сэтгэл татам инээмсэглэлээ. Би арын суудлаас түүнийгээ хараад маш их догдолчихсон санадлыг нь даван хүзүүгээр нь тэврээд “ би чамдаа ямар их хайртай гэдгийг мэднэ биз дээ” гэж шивнэж хэлчихээд анхилам сайхан үнэр, аялах дуунд нь уянгалан суутал бид аль хэдийнээ манай гэрт ирчихэж. “баяртай” гараараа даллаад гэрлүүгээ орохдоо жаахан ч гэсэн хамт баймаар л байсан. Гэртминь хүргэж өгч, ажилд минь дөхүүлж өгсөөр 7 сар өнгөрчихөж.

Би- маргааш ажилдаа явахад таарах болов уу?

Дотогшоо ороод шүршүүрт орлоо. Daehyun Daehyun Daehyun… толгойд зөвхөн түүний минь тухай бодол. Дараа нь би хөнжлөө нөмрөөд Teen top-missing you, Infinite- 60 sec, B1A4-good love, B2st-I’m sorry, BAP- rain sound, Block b-be the light.. эдгээр уянгийн дуунуудыг нүдээ анин сонсоод хэвтэхэд бурханы дэндүү төгс төгөлдөр байдал,гоо сайхны илэрхийлэл Daehyunий царай тодрон харагдаж би нойрслоо.

Өглөө ажилдаа явж байгаа ч Daehyunлуу тэмүүлэн би гүйхээрээ алхсаар очиход намайг хүлээж байна. Дэргэдэх сандал дээр суулаа.

Daehyun- өглөөний мэнд. Одоо ажилдаа явж байгаа юмуу? Жаахан оройтлоо шүү

Би түүнийхээ сайхан хоолойг сонсож харах болгондоо баярладаг. Зүүд биш байгаа гэж өөрийгөө чимхсэн ч үе бий. Өглөө сүйт бүсгүй нь мэт догдолж, орой болзоот бүсгүй адил хоргоддог би энэ залууд.

Би- сэрүүлгээ дараад унтчихжээ

Daehyun- ээ. Хөгжим сонсох уу?

Би- тэгий :инээх:

Daehyunий гарыг атгаад мөрийг нь дэрлэж фмээр явах дуу бүхнийг даган дуулж түнийхээ анхилам үнэрт мансуурна. Энэ жаргал удсангүй. Хүрэх газраа иржээ. Машинаас нь буугаагүй байж ажил тарах цагийг хүлээгээд л…

Daehyun- ирчихлээ. Буухгүй юм уу? хоцорлоо гээгүй билүү

Би- хэхэ. ямар хурдан ирчихвээ? Би орой эндээ байна биз дээ.

Daehyun- байх байхаа. Сайн мэдэхгүй л байна.

Би нүдээ аниад түүнийхээ хүзүүгээр нь 2 гараараа ороон тэврээд удаан гэгч нь уруул дээр нь үнслээ. Гэхдээ би явахыг хүсэгүй байна. Ингээд л баймаар. Тэр ч намайг хариу үнсэхэд тэрхэн хоромд орчлонгоос тасран диваажинд очсон мэт мэдрэмж төрж байлаа. Daehyun урууллаа салгахад би ажлаасаа хоцорч байгаагаа санан хурдхан гүйв.

Ухаан санаа ажил тарахыг сануулах хөхөө хэзээ булталзах бол гээд л цаг ширтэн шанаагаа тулаад сууж байтал тэр ашгүй үүрнээсээ орж гаран 17:00 цаг гэв. Би гүйсээр түүнийхээ байгаа гаар очиход байсангүй. Энэ үед утас дугаран миний хамгийн сайн найз Инжи залгана.

Би- байна уу хайраа

Инжи- сайн уу. юу байна миний хайраа. Хаана байна?

Би- таксины зогсоол дээр

Инжи- муу мангар охин. Daehyunийг л хүлээж байгаа биз

Би- хэхэ

Инжи- заза. Угаасаа ойлгомжтой л доо. Одоо надтай хамт Намдемүн зах яваач

Би- юу? Яах гэж?

Инжи- жаал жуул хүнсний юм авах гээд. Пөөх :чангаар дуу алдах:

Би- яасан?

Инжи- тоглосымаа хаха

Би- муу галзуу охин хаха

Инжи- за ямартай ч би ззахын үүдэнд хүлээж байя. Хурдан ирээрэй яст мэлхий минь

Замаар холхилдох машинуудад гараа өргөтөл удалгүй такси зогсож явсаар Намдэмүн дээр ргээд зогслоо. Инжи буруу хараад зарлал уншиж байв. Би сэмээрхэн гэтэж очоод “аааа” гээд л цочоочихлоо. Их чанга орилсон шүү

Инжи- хөөе Мина тэнэг охин минь :орилох:  би их айлаа шд

Зүрхээ дараад хушуугаа унжуулахад би аргадаж аргадаж арай ядан тайвшруулаад хүнс  ногооны тасаг руу орцгоолоо. Харин би тэнд харж болохгүй зүйлээ харсан бололтой.

Daehyun 3 орчим насны охинг хөтлөн, нэг эмэгтэйгээр сугадуулан явна. Жаргалтай гэр бүлийн дүр зураг. Daehyunийг явган суухад бүсгүй охинг өргөөд хүзүүн дээр нь суулгахад бяцхан 2 гарыг нь нанадигнан атгажээ. Миний хайртай залуу гэрэлтэн инээсээр л… бүсгүй аманд нь зайрмаг дөхүүлтэл охин нь аавынхаа толгойг хүчтэй доошлуулаад зайрмаганд нүүрийг нь  дүрчихээд хөөрхөн гэгч ход ход хөхрөв.

Эхнэр нь бололтой. Инээдээ барьж ядан цүнхнээсээ нойтон сальфека гаргаж ирж нүүрийг нь арчаад уруул дээр нь үнслээ. Охин нь нүдээ аниад. Би ч гэсэн охин шиг нь нүдээ анимаар байвч чадахгүй харж зогсоход тэд над руу дөхөн алхана. Тэр 3 харагдахгүй болтол нүдэнд нулимс цийлэгнэн бүрэлзэж эхнэрт нь ямар их атаархсан гээч. Би доошоо буруу харж лангуун дээрх жимснүүдийг сонирхож байгаа мэт царайдан нэг бүрчлэн барьж үзэв.

Тэгтэл ард:

Охин- ааваа би алим идмээр байна тэр байна тэр байна

Daehyun- онгоцны жолооч хэзээ жолоо барьж байхдаа юм иддэг байсан юм.

Охин- онгоц машин 2 ялгаагүй ээ. Та ч гэсэн жолоо барьж байхдаа дандаа л ингээд хэвдийшд

Эхнэр- хэхэ. аавыгаа үггүй болголоо доо. Ханиа нээрээ ойрд алим идээгүй юм байна. Жааханг авчий. Амттай харагдаад байна

Daehyun- заза. Хатад хүсч байгаа бол тааллаар болгий хаха

Тэр 3 яг миний хажууд ирж зогсов. Би явах гэтэл

Daehyun- Мина? Сайн уу?

Би- өө сайн. Юу байна ?

Daehyun- тайван. Бид хүнсний юмаа цуглуулаад л

Би- би ч бас.

Эхнэр нь намайг сонжсон харцаар нэвт дээш доош харан харцаараа шинжиж байгаа нь мэдрэгдэнэ.

Эхнэр- хонгор минь. Энэ хэн бэ?

Daehyun- миний байнгийн үйлчлүүлэгч байгаа юмаа

Юу гэнэ? Байнгийн үйлчлүүлэгч…? -_-. Би түүнийхээ хувьд ийм л байж.

Би- за би явлаа. Та нар өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй

Нүүрэн дээр нь инээж байсан ч нуруугаа харуулахдаа уйлсаар алхав. Daehyunд би маш их хайртай.

Инжи- Мина…? :орилох:

Толгойгоо өргөөд харах үед 2 тор дүүрэн юм дааж ядан баричихсан ирээд

Инжи- хаашаа алга болчихвоо? Гэхдээ царай чинь яагаав?

Би- :урвайх: зүгээр ээ

Инжи- ямар нэг юм болжээ?

Эргэн тойрноо хартал ард нь Daehyun байгааг хараад заагаад инээх гэтэл охиноо мөрөн дээрээ суулгаад эхнэртэйгээ явахыг хараад намайг бушуухан тэндээс авч явлаа.

Би орондоо орж хэвтээд буруу харан мэгшинэ.

Инжи- Daehyunг одоо мартаа. Гэр бүлтэй хүн чамайг минь хайрлана гэж үү?

Дэрэндээ нүүрээ улам наан дэрэндээ нулимсаа нэвт нортол шингээж орь дуу тавин уйлсаар… толгойг минь илжсанаа алдан надаас ч дутахааргүй шаналж байсан найз минь надад ганц хань боллоо.

… өглөө ажилдаа явах гэтэл Daehyunы машин байдаг газраа амайг хүлээх мэт. Би ч урьдын адил дэргэд нь суугаад өмнөх мөрөөдлүүддээ дахин автана. Нүдээ анин түүнийхээ гарыг атгаж байна гэж төсөөлөн цүнхнийхээ урт мөрийг овоолон атгаж, сандалныхаа түшлэгийг налахдаа мөр цээжийг нь дэрлэж байгаа мэт, ард нь сууж түшлэгийг нь дэрлэхдээ тэвэрж байна гэж юм шиг, баярлаж бодол дотроо Daehyunий ягаахан уруулыг шунаж үнссээр л…

Өглөө бүр ажилдаа хүргүүлж, орой болгон тосуулж байгаа юм шиг хайртай залуугийнхаа ТАКСИнд суун явахдаа өмнө хэлсэнчлэн “өглөө сүйт бүсгүй шиг нь, орой болзоот бүсгүй шиг нь” байдаг. Одоо ч гэсэн.

Эхнэр нь байж чадахгүй ч гэр бүлтэй түүндээ сэтгэлээ илчлэлгүй нууцхан хайрлаж явах бүсгүй хүний бүтэлгүй дурлал аа гэж…

Харин би түүнийхээ хувьд 7 сарын турш ТАКСИгаар нь үйлчлүүлсэн үйлчлүүлэгч нь. Би Daehyunийг хэзээ ч мартахгүй. Түүнийг хайрласан хайр,  төсөөлөл, мөрөөдөлдөө амьдарсаар байх болно. энэ бол миний Daehyunийг гэх ЖОЛООДЛОГГҮЙ ТЭМҮҮЛЭЛ юм.

2013-11-03

за боллоо хэхэ. таалагдсан уу? сэтгэгдэлээ мартаваа. анх удаа л өөр хамтлагийн өгүүллэг бичиж үзлээ шдээ хэхэ

Advertisements

12 thoughts on “Жолоодлоггүй тэмүүлэл oneshot

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s