Хүү oneshot

Хүү

Сөүл хотод орших нэгэн хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгийн үүдэнд том хар тентэй машин машин зогсож дотроос нь 27 орчим насны эмэгтэйг хослол өмссөн 2 залуу чирсээр хүчээр эмнэлэг рүү орууллаа. Бүсгүй 5 сартай жирэмсэн бөгөөд талуулж тарчлаасан мэт ядарч туйлдсан царайтай байх аж. Энэ бүсгүй бол Ханбюул. Тэрээр хамаг л хүчээрээ орохгүй гэж тийчлэн орилж зугтахыг оролдовч сул дорой эмэгтэй хүн яахан тэднийг дийлэх вэ дээ.

Ханбюул-ёамь авраарай. Туслаарай “хашгирах”

Хүмүүс туслах нь битгий хэл хүний мууд дурлан харж зарим нь өрөвдсөн харц шидлэвч туслах зориг үл хүрнэ.

Эсэргүүцэж эсэргүүцэж… түүнийг эмнэлэгийн орон дээр хүчээр хэвтүүлээд 2 талаас нь тэр залуучууд дарж эмчээр хойрсуудах тариа судсанд нь шахаж манаргалаа. Нүд нь бүрэлзэн анилдахдаа дэргэдээ  түүний хамгийн сайн мэдэх 50 шахаж яваа эмэгтэйг харан нулимс нь урсаж амандаа бувтнасаар норконд дийлдэн нойрсох мөчид хүний нүд халтирам нүгэлт үйл хийв.

Ухаангүй мэт нойрсох Ханбюул-н зүсэн яарж нээхэд 5хан сартай бяцхан хүү хэвлийдээ хүйтээгээ холбогдон атиралдан хэвтэж байжээ. Хүүгийн гар “БИТГИЙ ГУЙЖ БАЙНА” гэж залбирах шиг байдалтай. Хэдий хорвоод мэндлэх хувь тохиогоогүй хүүд харин Ханбюул Сэвэн 2 “Hyunseung” гэх сайхан нэр хайрлан хэвлийдээ нандигнаж байсан үр. Хүйнээс нь салгаж авьгүй бие болгоод хайлаа. Гэхдээ маш хүнд дарамтан дор үүнийг хийсэн эмчийг буруутгаад яах ч билээ.

Ханбюул Сэвэн 2 олон жил үерхсэн хосууд. 2уул адилхан зиндааны баячуул байсан ч гай газар дороос гэж Ханбюулын гэр бүлийн бизнес дампууран дээврийн өрөөнд хэцүүхэн амьдарч байсан ч Сэвэний хайр хөрөөгүй юм. Залуугийн ээж ширүүн зантай хүн. Ээж нь Хабюулд юу ч хийж магадгүй болохоор хамгаалан зугтахдаа бүсгүй жирэмсэн болж хамтдаа далайн эрэг дээр амьдарч байв.

Ханбюул- миний хайраа бидний бяцхан Хюнсен гүзээлзгэнэ идмээр байна гэнэ ээ.

Сэвэн- тэгвэл хайр нь хурдан яваад ирий за. Хюнсенээ аав нь удахгүй ирнээ.

Уруул дээр нь эхнэрээ үнсчихээд хүүгээ хэвлийнийх нь гаднаас өхөөрдөн эрхлүүлчихээд гарч гүйлээ. Удалгүй хаалгийг нь тогшоод хэн нэг хүн орж ирэв.

Ханбюул- хайраа ямар хурдан ирэв ээ? Эсвэл хэтэвчээ мартаа юу?

Инээсээр үүдрүүгээ очтол ширүүн харц чиглүүлэн хадам эх нь 2 бадриун эрчүүд дагуулан  зогсоно. Цочирдсон бүсгүй гэдсээ илэн хойш ухран хана налж зогсоод

Х- та сайн байна уу? ээжээ

Хадам ээж- ээжээ гэнэ ээ? Өрөнд орж дампууран зовлонгоо даалгүй амиа хорлосон арчаагүй новшнуудын гологдол байж ээжээ гэнэ ээ !!!

Хашгираад алгадахад цагаахан хацар дээр нь 5 хурууны ором улааж харцанд нь гунигийн сүүдэр нөмөрч нулимс нь цийлэгнэн урсав.

Хадам ээж- жирэмсэн юмуу? Хэн та 2т зөвшөөрсөн юм? Энэ ичгүүргүй эмийг хамгийн ойр байгаа эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү чирж авж яваад энэ хүүхдийг гарга *хашгирах*

Ханбюул- ээжээ болохгүй ээ. Таны мах цусны тасархай шүү дээ. Болохгүй ээ

2 талаас нь чирсээр түүнийг машиинд чихээд авч одлоо. Гэрээс холдоогүй байтал Сэвэн тор дүүрэн жимс аваад инээмсэглээд алхахтай нь зөрж хөөрхий бүсгүй хар тентэй машины цонхыг цөхөрсөн гараар алгадан хайртынхаа нэрийг дуудан орилсоор эмнэлгийн үүдэнд иржээ. Харин Сэвэн тэр хавиараа хайсаар л…

“”””

Үйл явдал ийнхүү л эхэлсэн юм. Ханбюулын гэдсийг ярсны дараа тэр өвдөлт мэдрэхгүй тайван хэвтэж байтал хэн нэг хүн гарыг нь атгав.

–          Та зүгээр үү?

Гэж асуулаа. Бүсгүй аяаар нүдээ нээн тэр залууг харж байснаа өндийн гэдэс рүүгээ хартал ямар ч соривгүй энгийн үе шиг нь байлаа. Жирэмсэн биш. Хамгийн хачирхалтай нь тэр залуу түүнд их л дотно бас нүдэнд дулаахан мэдрэмж төрж байв. Хараад л баймаар. Тэр залууг харах тусам хайрлахгүй байхын аргагүй тийм л нандин.

Ханбюул- би зүгээрээ. Ингэхэд хаана байна? *гайхах*

–          Гэртээ байна. та энд дураараа байж болно. *нүдээрээ инээх*

Х- миний хүү хаана байна? би… санахгүй байна. энд *гэдсээ илэх* хөөрхөн үр минь байсан ш дээ.

–          Тэр хэвлийдээ байхгүй байгаа

Х- тэгээд хаана байгаа гэж?

–          Үргэлж таныг хайрлаж хамгаалах тийм л газарт

Ханбюул уйлсаар л… тэр залуу энгэртээ наан нандигнан тэврэхдээ өөрөө ч уйлна. Бороо мэт нулимсаа асгаруулан уйлах бүсгүй залуугийн анхилам үнэрт тайвширлаа. Яг л сахиусан тэнгэр шиг энэ залуу хэн болохыг асуулаа. Нулимсыг нь арчаад 2 гарыг нь атгасан залуу

–          Та удахгүй хэн болохыг минь мэднэ.

х- ядаж хэн болохыг чинь мэдэж болох уу?

–          Хюнсен

Энэ бүр л хачирхалтай байлаа. Учир нь тэр 2 хүүгээ хэвлийдээ бойжиж байхад нь ийнхүү дууддаг байсан юм. Тэгтэл энэ залуу яаж…? шоконд орж гацчихсан ч гэлээ ээжийгээ Хюнсен тэвэрснээ өмнө нь сөхөрч суугаад 2 хөлийг нь барин уйлж эхлэв. Дараа нь өндийн 2 гарыг нь атган

Хюнсен- та заавал амьдрах ёстой ээжээ.

Ханбюул- ээ… ээжээ…?

Хюнсен- би үргэлж тандаа хайртай. Сайн үр чинь байж чадаагүйд уучлаарай ээж минь *уйлах*

Яагаад ийм дотно бусдаас онцгой байсанг ойлгох мэт.

Ханбюул- үнэхээр миний хүү мөн гэж үү?

Нүдэндээ нулимс цийлэгнүүлэн 2 хацрыг нь илж духан дээр нь зөөлхөн үнсээд дахин 2 гарыг нь атгалаа.

Ханбюул- үр минь энд хамтдаа амьдарцгаая

Хюнсен- тэгнэ ээжээ. Гэхдээ цаг нь болохоор

Ханбюул- ээж нь чамайгаа хамшаалж чадаагүй шдээ *уйлах*

Хюнсен- зүгээр дээ. Намайг аврах гэж яаж тэмцэж байгааг харсан. Одоо цаг нь бишээ. Таныг хүлээж байгаа хүн байгаа.

Гээд нулимстай нүдээрээ ээжийгээ хойш түлхтэл Ханбюул гүнзгий амьсгаа аван нүдээ нээхэд эмнэлэгийн орон дээр хоёр гарандаа дусал хийлгэн. Аманд нь гуурс болон амьсгалын аппарат байв. Гараа хөдөлгөх гэвч болсонгүй. Хүнд оргиод дийлдэхгүй нээ. Ганц хөдөлж байгаа эрхтэн нь нүд. Харцаараа нялх үрээ л хайна. Хюнсен ээждээ балчир үр шүү дээ. Диваажинд сайхан залуу болж өвчин зовлонгүй жаргалтай амьдарч байгаагаа  харуулаад л ээжийгээ газар луу буцаасан.

Хаалга онгойх:

Сэвэн бэлэг гоймон дэвтээчихсэн гартаа бариад халцгай  халцгай гээд л дэргэдэх сандал дээрээ үлээгээд л идэн суниалаа. Ханбюул чагнаад л хэвтэж байгаад дуудах гэсэн болохгүй. Арай хийн авиа гаргахад гоймонгоо хүчтэй сорж идэж байснаа хахаад эхнэрийнхээ дэргэд очин нүд нь бүлтэгнээд хэсэг зогссосноо ухаан орсон юм шиг эмч нарыг дуудлаа. Жаахан хэвтэж тэнхрээд ярьж эхэллээ.

Ханбюул- миний хүү. Хюнсен хаана байна? “уйлах”

Сэвэн- тэр энэ хорвоод үгүй болсон “доошоо харах”

Ханбюул- дөнгөж саяхан дэргэд байсан шдээ. Үнэхээр хөөрхөн, царайлаг залуу болсон байсан. Хюнсен минь хаана байна?

Сэвэн ярьж байгааг нь үнэхээр ойлгосонгүй.

Сэвэний талаас:

Тор дүүрэн жимс аваад ороход хэн ч байхгүй. Харин хажуу өрөөний эмгэн байдгаараа айж чичирчихсэн тэрнийг “ 50 орчим насны эмэгтэй 2 бадриун залуутай ирээд аваад явсанг” хоолой нь зангиран хэллээ. “ Аюултай хүмүүс шиг байсан. “ энэ үгийг сонсон ээж рүүгээ шуудхан л залгажээ. Тэд удаан муудалцаж байж байгаа эмнэлэгийг нь заалган ирэх үед аль хэдийн болж өнгөрөн Ханбюул ухаангүй хэвтэнэ. Бяцхан Хюнсен үгүй болжээ. Тэр өдрөөс хойш бүтэн сар ухаангүй дөнгөж сэргэсэн нь энэ. Сэвэн түүнийгээ тэврээд л уйлсаар. Хүү нь үгүй болсон ч эхнэр нь эргээд иржээ.

Ханбюул зүүдэндээ харсан хөөрхөн хүүгээ ямар их санаж байгаагаа, ямар хүн болсонг нь нүдэндээ нулистай ярина.

Шөнө ч боллоо. Сар гийж өдрийг шиг гийгүүлнэ. Орыг нь түшин суугаагаараа унтах Сэвэний  үсийг илбэхдээ хүүгээ санаад тэссэнгүй. 2 гараа хавсран залбирч эхлэв.

“ Бурахн агуу эцэг минь. Намайг хүүтэй минь дахин уулзуулж өгөөч. Гуйж байна таниас”

Түүний нүд анилдан өөрийн эрхгүй зүйрмэглэжээ.

Хюнсен- ээжээ та дахиад ирвүү? Маш их сансан шүү. “тэврэх”. Гэхдээ та яагаад хүрээд ирвээ?

Ханбюул- хүүтэйгээ хамт байх гээд

Хюнсен- үнэхээр таны цаг болоогүй байна шүү дээ “уйлах” та газар луугаа буц

Нулимсаа арчаадэхийнхээ өмнө сөхөрч суугаад 1 гарыг нь чанга атган

Хюнсен- та 2хон жил л хүлээчих. Би тан дээрээ өөрөө очно

Ханбюул- би явахгүй ээ хаашаа ч явахгүй. Энд хүүтэйгээ баймаар байна

Хюнсен- ойлгож байна. бурхан намайг 2 жил болоод бяцхан хүү болоод эцэг эх дээрээ оч гэсэн. Таныг ойр ойр ирээд байвал бурхан хилэгнээд хэлснээ буцаачихвал яана. Одоо буц даа.

Гэж хэлээд дахиад л хойш түлхэв. Нүдээ нээхэд эмч нүдэнд нь гэрэл тусгана. Нилээн сандаргажээ. Зүрх нь дахиад л зогсох үед хүүтэйгээ диваажинд уулзсан байж. Эргэн тойрноо ажихад Сэвэн хана налчихсан уйлж буй нь харагдав. 2 цаг гаран хэвтээд арай л тэнхээ нь барагтаахан болоход дахин хүүтэйгээ уулзсан тухайгаа ярьж эхлэх нь тэр. Тэгээд өвчиндөө дэмийрж байна л гэж бодно.

Сэвэн- надаа хэлэх юм байна.

Ханбюул- юу юм?

Сэвэн- би гэрээсээ явчихсан. Ээжээс ч холбоогоо таслахаар шийдсэн. Би биш компани л тэрэнд хэрэгтэй. Бүгдийг нь өгчихсөн. Надад чи минь байхад л болно. эрүүл саруул. Одоо 2уулаа бүхнийг 0-ээс эхлий

Ханбюул- 3уулаа ш дээ. 2 жилийн дараа Хюнсен маань бидэндээ ирнэ. Хамтдаа сайхан амьдрана.

Ийм юм ярихад нь Сэвэн ямар х шаналдаг гээч. Эхнэрээ чангаар тэврэн нулимсаа сэмхэн мөрөнд нь арчив. Ойр ойр очоод байвал дахиад уулзахгүй байх вий гэхээс айж тэссээр …

Чунчонд газар худалдан авч хүлэмж байгуулан цэцэг тарьсаар аль хэдийнээ 2 жил өнгөрч хүсэн хүлээсэн Хюнсен ээждээ ирсэн гэдгээ мэдэгдэн хордлого өгч эхэллээ. Амар тайван амьдрал дунд Хюнсен хүү дуу хадаан мэндэлж аз гээчийг эцэг эхдээ бэлэглэн өлгийдүүлэн ирлээ. ХЮНСЕН мэдээж энэ нэрийг нь хүүдээ хайрласан.

Эх нь хүүгээсээ алхам ч холдолгүй өвөр дээрээ хөхөө хөхөх бяцхан үрийнхээ зулайг илбэн инээмсэглэн суухад Сэвэн  ч орж ирээд хүүгээ үнсэж эрхлүүлчихээд ажилдаа явна. Энэ өдрөөс хойш 22 жил өнгөрөхөд хүү нь том сайхан залуу болж, урлагийн хүн болж сайхан амьдаржээ.

баярлалаа амтархан уншсан та нартаа. ямар болсонг мэдэхгүй юмаа. =]] 😀

Advertisements

3 thoughts on “Хүү oneshot

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s