Өглөө oneshot

244AEB3752B9EEF104E6E7 (1000×1250)

би ер нь өгүүллэг түлхүү хийхээр шийдлээ. хүмүүс мэдээгээ фб зэргээр аваад байгаа юм чинь. өгүүлэгнийхээр ашиглавал яах бол? гэхдээ мэдээ хийхээр бол хийнэ. за нэг шинэхэн oneshot биччихлээ. удахгүй бас нэг онешот хийнэ. уг нь “НЭГ Л ЗҮРХТЭЙ” гэж мэнишот оруулсан боловч 2 дахь хэсэг нь сэтгэгдэл муутай байгаа болохоор 3р хэсгийг нь одоохондоо оруулаагүй байна.

ямартай ч шинэхэн өгүүллэгээ уншаад сэтгэлээр булаарай 😉

Өглөө

Үүр хаяаран ертөнц хором хормоор гэрэлтэн хос шувууд хавар болсонд баярлан шулганалдана. Харин миний нойр хулжин цонхны тавцан дээрээ өвдгөө тэврэн суутал цаг 5:40-ийг заав. Надад үргэлж энэ цагт ямар нэг зүйл тохиолддог болохоор сэрүүлэг тааруулчихсан. Цаг орны дэргэдэх шүүгээн дээр чичрэн чичирсээр газар уналаа. Хөлийг минь ямар нэг хүн татаж байна. уг нь би гэртээ ганцаараа л амьдардаг. Ирж очдог “нэгэн төрөл”-ийн найзууд бол бий. Хөлийг минь татахад айж цочирдолгүй тэр зүг харахад. Шанаган үсний засалттай, хар моолин нүдтэй, хөхөрсөн царайтай хүү зогсоно.

Хүү- Буми эгчээ би өнөөдөр тантай зугаалахаар ирлээ. “гараа сунгах”

Буми- хаашаа?

Хүү- миний амьддаа амьдарч байсан газар.

Буми- би очиж болох юм уу?

Хүү- мэдээж болно. та арай явах дургүй байгаа юм уу? “урвайх”

Буми- үгүй л дээ. Хаашаа?

Хүү- “хушуугаа унжуулах” та өчигдөр Сольтой төрсөн нутаг руу нь явсан л юм байна лээ шд..

Буми- би үнэндээ ядраад байна

Хүү- боль боль. Би танд хамгийн хайртай ахыгаа л харуудах гэсэн юм.

Буми- i don’t care. OK?

Хүү- алаг нүдтэй. Өтгөн хөмсөг, даруухан. Дөлгөөн харцтай. Өхөөрдөм хүүхэд шиг хэрнээ өндөр сайхан ч биетэй шүү манай ах

Гээд л үглээд буруу харан алхлаа. Яг л Бумигийн сонирхдог залуу. Нүд нь томроод хойноос нь дуудав. Хүү эргэж харснаа ход ход инээгээд гараас хөтлөөд онгирон дэвхцэв.

Буми- чиний төрсөн ах юмуу?

Хүү- намайг хамгийн их хайрладаг байсан. Гэхдээ намайг нас барснаас хойш хэнтэй ч ярихаа больчихсон юмөө

Буми- ммм…

Хүү- “санаа алдах” цочролд орчихсон юм

Хөвгүүн гараас нь хөтөлсөн хэвээр салхи зүсэн нисэн дүүлсээр нэгэн тосгонд ирлээ. Үзэсгэлэнтэй энэ газрыг Буми сайн ажиглан хараад цээж дүүрэн авлаа.

Буми- хаанах вэ?

Хүү- Чунчон.

Зам даган алхаж байхдаа Бумигийн гарыг улам чанга атгасаар гэрэлтэй онгорхой цонхоор дүүлэн ороход Буми тэр залууг хараад бүр гацчих шиг боллоо. Тэр ах нь үнэхээр царайлаг. Уртхан үс, нүдний шилтэй, намуухан харцтай, даруу төлөв энэ залуугаас ямар ч эмэгтэй хүн харцаа яахан салгаж чадах билээ. Хараад л баймаар нүдэнд дулаан тушигтэй харагдана.

Хүү- тэр хүн бол миний ах “хуруугаараа заах”

тэр зүг нь хараад шохоорхолдоо улам ч хөтлөгдлөө. Тэр залуу ах нь байж

хүү- энэ хүн миний ах. Шин Дун Ү гэдэг юм. Би гар дээр нь амьсгал хурааснаас хойш инээх ч үгүй, ярих ч үгүй болсон

Буми- чи тэгээ хамгийн хайртай нэг хүн байдаг, их зовоосон гээд байсан энэ хүн юм уу?

Хүү  толгойгоо дохиод хэсэг харж зогсоход Шин Дун Ү яг дүүгийнхээ зогсож байгаа зүг рүү гунигтай нүдээр харлаа. Тэр дүүгээ мэдрээд байх шиг байна.

Буми-чамруу хараад байна шдээ

Хүү юу ч хэлэхгүй ахыгаа ширтэхэд

Шинү- дүү минь ахдаа хүрээд ирснүү? Чиний энд байгаа надад мэдрэгдэж байна.

Нүдэндээ нулимстай нүдээрээ ширтэж байтал цаг 8:00 цагийг заахад хүү сандраад

Хүү- 2уулаа хурдан буцахгүй бол болохгүйнээ

Буми- яасан?

Хүү- та сүнс шиг амьдрахыг хүсээгүй биз дээ. “сандраад гарнаас нь зулгаах”

Буми-юу яриад байгаа юм?

Хүү- нэг тийм юм байга. Эгчээ хурдлаарай

Гарнаас нь чирсээр гүйлээ. Буми Шинүд хоргодон байн байн эргэн харсаар л…

Толгой гудайн үлдсэн залуугийн харц гунигаар дүүрэн. Тэр өдөржингөө л харанхуй өрөөнд Шинүг бодоод дахин хэзээ уулзах бол тэр өдрийг хүлээнэ. “Үл таних хүү хурдан ирээсэй.”

2,3,4 өдөр өнгөрлөө. Хүү ерөөсөө ирсэнгүй. Буми харин ахад нь санаа зовох гэхээс илүү үгүйлээд байж суухад ч хэцүү байлаа.  Байс хийгээд л ах нь юу хийж байгаа бол? Яаж байгаа бол? Гэсэн бодол эргэлдээд л…

Хэсэг бодож сууснаа тэсэлгүй Чунчон луу явахаар шийдэж хувцаслаж эхэллээ. Бяцхан хүүгийн ахын ялдамхан царай харагдаад ер болохгүй юм. Жинсен өмд, малгайтай цагаан цамц өмсөв. Өөрийг нь очиход хараагүйг мэдэж байж юмийг яаж мэдхэв гээд маск зүүчихлээ.

Гэрийнх нь хажууд алхаж байгаа хүн болон Шинүгийн өрөөний цонхруу үе үе харц шидлэн жуумалзана. Дотор нь Шинү утсаараа оролдоно, хоол иднэ, тв үзэж байгаа нь тод харагдана. Энэ үед хэн нэг хүн өөрийг нь манаад байгаа түүнд мэдрэгдсэн бололтой. Жаахан  эвгүй санагдаад л… хэнд ч үл таних хүн өөрийг нь ажиглан, харуулдах аятай санагдахгүй нь тодорхой. Буми харан байтал гэнэт гэрийнх нь хаалга онгойв. Юу ч болоогүй юм шиг царайлж хажуугаар нь зөрөх гэтэл тэр гарч ирсэн хүн гарнаас нь бариад авлаа. Буми тэр хүний гарлуу гараад татаад л байхадд ер тавихгүй чанга атгаад байв. Нүүрлүү нь харах сөхөөгүй ичиж байсан ч толгойгоо өргөөд харангуутаа сандарлаа. Шинү дэргэд нь байв.

Буми- миний гарыг тавь “түгдрэн хэлэх”

Шинү харин юу ч ярилгүй харц нь “чи яах гэж энүүгээр эргэлдээд байгаа юм?” гэх шиг л ширтэнэ.

Арай хийн гараа татаж авахад гар нь улаачихаж. Буми улаасан гараа атгаж байснаа уурандаа Шинүг алгадаад буруу хараад алхлаа. Шинү хацраа илэн хоцорлоо.

Буми- ах нь нээрээ хэлгүй юм байх даа. Сонин залуу вэ?

Уурлаж үглэж алхсаар нэг мэдэхэд автусны буудал дээр ирж. Сөүл явах унаа хүлээж 30 минут бүр 1 цаг хүлээлээ. Цаг харахаар дөнгөж 21 цаг хавьцаа. Аргаа баран сууж байтал настай эмээ явж баяв.

Буми- эмээ? Эмээ? “дуудах”

Эмгэн- “эргэж харах” яасан охин минь?

Буми- сайн байна уу? эмээ. Энд автобус хэд гэж зогсдог вэ?

Эмгэн- өнөөдөр ням гариг болохоор эрт буучихдаг юмаа. 19-50д сүүлийн Сөүл явах унаа хөдөлсөн.

Буми- тэгэхээр одоо дахиад унаа…? “нүд нь томрох”

Эмгэн- одоо байхгүй дээ. Оройдоо энд ганцаар яваа охид хүүхдүүдэд их эвгүй. Эртхэн хонох газраа олоод маргааш 7 цагаас эхний унаанд суугаад явахаа бод

Ингэж хэлээд яваад өглөө. Буми бүр цөхөрчихсөн. Хайчихаа мэдэхгүй, таньж мэдэх айлгүй, ядаж зардлын мөнгөтэйг хэлэх үү? Гэдэс нь өлсөөд дугарч гарлаа.

Буми – одоо нэгэнт дүүрсэн хэрэг. Гудамжинд хонолтой биш. Гэхдээ саяны эмээ аюултай гэл үү? “шүлсээ арай хийн залгих”

Хаашаа явах вэ? Гэж бодолхийн байтал араас нь хэсэг бүлэг залуус “хөөе охион???” ингэж дуудах сонсогдов. Айдас зүрхийг нь нөмөрч сонсоогүй мэт хурдлан алхаад… тэд араас дуудсаар… сүүлдээ айж сандарсан охин гүйхээрээ явсаар булан тойрон нүдэнд туссан нэгэн айлын хаалгийг балбаж ориллоо.

“хаалгаа онголйгооч, хүн байна уу? наамйг хүмүүс дагаад байна. хаалгаа онголйгооч. Амь авраач”

Хаалга онгойлгоход Буми гэрийн эзнийг дайрах шахан гэрт ороод хаалгийг нь хааж дурангаар нь гаднах орчинг ажиглан харна. 5 залуу гадаа нь эргэлдэж.

“саяны охин хаашаа явчихваа? Харанхуйд ядаж сайн харагдахгүй алдчихлаа. Хайран охин…”

Халаглан ярилцсаар буцаж явцгаан алга боллоо. Хаалганых нь өмнө сөхрөөд санаа нь амарсан ч айдаст автчихсан. Цурхиран уйлж эхэллээ. Энэ үед мөрөн дээр нь гэрийн эзэн гараа тавин тайтгаруулав.

Буми- баярлалаа. Та байгаагүй бол…?

Нулимсаа арчаад харахад тэр хүн Шинү байжээ. Өдөржин гэрийнх нь гадаа эргэлдсэн болохоор тэдний хаалга л аюулгүй бас нүдэнд нь тусчээ.

Шинү гарнаас хөтлөөд хоолны өрөөний ширээний ард сандал дээр суулгаад буруу харан будаа аягалж, хачирнууд ширээн дээр өрж, халбага савх зэхэн тавьж хурдхан кимчитэй шөл хийгээд “ид” гэж гараараа зангав. Буми ч өлсөж байсан болохоор л идээд л идээд л. Бүр будаа нэмүүлж болох уу? гэхэд гайхчихсан харцтай аягийг нь аваад будаа нэмж өгнө.

Буми- чи хэлгүй юмуу?

Шинү- “толгой сэгсрэх”

Буми- ганцаараа амьдардаг юмуу?

Шинү- “толгой дохих”

Буми- аан

Гэж хэлээд эргэн тойрныг ажихад ганц эрэгтэй хүн амьдардаг гэхэд дэндүү цэвэрхэн бас тухтайг харахад цэвэрч эмх цэгцтэй нэгэн юм. Шөнө болж цнтах ч боллоо. Шинү намайг дагуулаад өөрийнхөө өрөөнд оруулаад ор засаад “хэвт” гэж зангахад толгой дохиод орон дээр нь хэвтэх гэтэл. Шинү өөрлүүгээ заагаад Буми руу заагаад инээлээ.

Тэр инээмсэглэл ээ бурхан минь гэж дуу алдмаар байлаа. Хэсэг манаран харснаа уурлаж

Буми- юу гэнэ. Би чамтай яанаа гэнэ ээ? Яагаад надруу бас өөр лүүгээ заагаад инээгээд байгаа юм. Би арай намайг …?

Гээд өөрийгөө тас тэврээд буланлуу мөлхлөө. Шинү бүр сандарчихсан

“үгүй ээ, толгойгоо гараа сэгсрэх”

Буми- хол бай “орилох”

Шинү- буруу ойлгоод байна. би тэр өрөөнд буйдан дээр унтана.чи миний орон дээр унтаарай гэж байхад чинь

Гэлээ. Тэр анх удаа юм ярилаа. Буми хоолойг нь сонсоод түүнд улам л татагдаж зүрхнийхээ цохилтыг мэдчихвий гэж бүлтэгнэнэ.

Буми- чи яриьж чаддаг байсан юмуу?

Шинү- чадна. Ярихыг хүсдэггүй байсан юм.

Буми- яагаад? “шалтгааныг нь мэдэж байж мэдээгүй царайлах”

Шинү- надаа нэг дүү байсан юм. Шин дун сүн гэдэг. 7хон настай түүнийг минь зам гарж байхад нь “хоолой нь зангирах”

Буми- хэцүү байвал битгий яриа

Шинү- би яагаад чамд үүнийг яриад байгаа юм бол?

Буми- орой болж унтдаа. Би өглөө эрт явна. Өрөөнөөсөө гараа “түлхэж гаргах”

Хаалгаа хаасныхаа дараа хэвтэхдээ маш их уйллаа. Тэр залуу ийм болтлоо өөрийгөө зовоож бүх л зүйлд буруутгаж 3 жил амьдарсанг нь бодохоор ингэж уйлаад болов зовлонг нь нимгэлмээр санагдаж байв.

5цаг -40 минут

Хүү- эгчээ? Буми эгчээ?

Нүдээ нээн харахад нөгөө хүү дэргэд нь сууж байна

Буми- чи хаашаа алга болчихвоо хэдэн хоног айн?

Хүү- танд баярлалаа эгчээ “инээх”

Буми- юунд?

Хүү- та ахыг минь харж хандаж яваарай

Буми- чи бас хаашаа явах гээв?

Хүү- бурхантай би уулзсан. Одоо амлалтаа биелүүлэх хэрэгтэй байна.

Буми- “гайхах” ямар?

Хүү- бурхан манай ахыг зовж байна. хань болж дэргэд нь жаргал зовлонг нь хуваалцах хүн ахдаа олж өг гэсэн юм. Энэ үгийг сонсоод надад танаас өөр хүн олдохгүй гэж мэдсэн.

Буми-…?

Хүү- одоо ах минь зүгээр байх. Өмнө нь хэн ч яриулж, инээж чададгүй байсан. Ах минь өнөөдөр хөгжилтэй байсан

Буми- чи тэгээд…?

Миний сүнс ахдаа хоргодоод чөтгөр болох гээд байна гэсэн. Би тийм болмооргүй байна. одоо та миний ахын дэргэд байгаа болохоор санаа минь зовохгүй байна эгчээ

Инээсээр цонхноос тусах гэрэл рүү зүглэхэд мэдсэн юм шиг Шинү орж ирэв. Буми ах руу нь харах уу? дүү рүү нь харах уу? яахаа мэдэхээ байлаа.

Шинү- “дүүгийнхээ зүг хараад” Дун Сүн?

Дун Сүн- ахаа “уйлах”

Шинү- хаачихна вэ? “нүдэндээ нулимстай асуух”

Дун сүн- диваажин луу. Та миний үхэлд өөрийгөө буруутга. Би тэр өдөр таны үгэнд орсон бол гарнаас чиньь мултарч зам руу гүйгээгүй бол тантайгаа хамт байх байсан. Буми эгч миний оронд таныг харж хандах болно . “Бумилуу харах” миний ахыг хэзээ ч зовоож болохгүй шүү. “Шинү луу харах” энэ эгчийг хайрлаарай

Буми- “толгой дохиод уйлах”

Шинү гарнаас нь барих гэж оролдоход дүүг нь тэр гэрэл аажим ажжмаар эзэмдсээр хурууных нь үзүүрт шүргээд л ор тас алга боллоо. Одоо Шинүгийн дэргэд байгаа цор ганц хүн нь Буми болжээ.

Цонхыг гаараа алгадан дүүгийнхээ нэрийг дуудан орилж уйлах залууг элгэндээ наан тэвэрч гунигийг нь хуваалцахдаа түүнд улам л татагдаж байлаа.

Өглөө ч боллоо.

Буми- би явий даа

Гэж хэлээд хаалга руу ойртон бариулыг нь атгахад Шинү араас нь чанга тэврэн мөрөнд нь баруун хацраа наан чанга тэврээд

Шинү- битгий яваач. Дүүдээ өгсөн сүүлийн амлалтаа биелүүлмээр байна.

Буми атгасан хаалганы бариулаа тавин эргэн харж зовж буй залууг тайтгарууллан тэвэрж тэндээ үлдсэн юм.

2014-2-8

5.png (400×600)

амтархан уншсанд баярлалаа :)) таалагдсан бол урмыг минь бодоод залхууралгүй сэтгэгдэлээ бичээрэй 😉

Advertisements

5 thoughts on “Өглөө oneshot

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s