Цаг хугацааны аялал “4р хэсэг”

за би энэ өгүүлэгний БА У НУ гэж охины талаар жаахан зүйл хэлэх гэсэн юм. манай Монгол БАНА нараас надтай анх танилцаж одоо хүртэл хамт байгаа хайртай найз бас нэг БАНА-гийн нэр холигдсон юм. 

2уулаа ШИНҮ биастай болохоор нь энэ нэрийг зохиосон юм. 

ШИН ДУН Ү-гийн Ү-г нь У болгоод анхны Шинү биастай Бааскагийхаа нэрний БА, Анука охиныхоо НУ-г аваад гол дүрийн охины БА У НУ гэж нэр гарсан юм. 

хэр санагдаж байна :)) за өгүүллэгээ уншаарай 

Бас Ба У Ну-гийн багийн дүр байлаа. Тэр уйлсаар л…нэгэн баячуудын хаусэ гэлтэй цэцэрлэг,хүүхдийн тоглоомын талбайтай, том хашаан доторхи бассейнд хог түүн бэмбэгнэн явна. Тэр хэн нэгний далайсан савааны амтыг хэдэнтээ атссан бололтой. Бие нь энэ тэндээ бас шилбэ нь гүвдрүүдэн улаажээ.Анх харснаас арай том 10 орчим настай харагдана.

 

Шинү өмнөх зүүд шигээ өөр хаа нэг цаг үед ирсэн гэдгээ арай хийн гадарлана. Өмнөх зүүдтэй энэ харж буй зүйлс холбоотойг мэднэ.

 

Бассейн цэвэрлэж дуусаад халтар хацраа нулимсаараа л угаана. Дараа нь зэрлэг өвс түүхээр таримал цэцэгсийн дэргэд явган суухдаа өргөсөнд гар хуруугаа хатгаад цус гарвал цусаа сорчихоод тоосон шинжгүй ажлаа үргэлжлүүлнэ. Хажууд нь Шинүгээс өөр хүн үгүй. Ганцаараа байхдаа хэсэгхэн ч гэсэн амар амгалан байх юм.

Хүүхдийн алдарт 3 баавгайны дууг амандаа аялан, дороо жаахан бүжиглэх мэт ганхана. Хөөрхөн гэгч нь инээгээд л. Тэгсэн газар унасан цэцгийг алган дээрээ тавиад

 

У ну- хөөрхөн цэцэг минь. Чамтай ярьж болох уу? намайг чи л ойлгох юм шиг санагдаад. Би багаасаа л өнчирч ганцаараа байсан. Ээж аавтай болохыг их хүсдэг байсан. Гэхдээ нэг өдөр гэр бүлтэй болчихлоо гээд баярлатал энэ айлдаа ад болоод л… би үргэлж ингэж амьдрахгүй ээ. УДАХГҮЙ ЖАРГАХ ЦАГ МИНЬ ИРНЭ

 

Үнэн сэтгэлээсээ ярьж байгаа түүний яриаг сонсоход сэтгэлд нэг бул хар чулуу тээглэн хэцүү давчуу. Шинүг харахгүй, мэдрэхгүй байгаа ч гэсэн хажуунаас нь зөөлөн харцаараа өхөөрдөн ширтэнэ. Удаан үргэлжилсэнгүй энэ амар амгалан байдал. Гэрийн үүднээс хэн хүүхний хашгичан орилох дуу хадахад сууж байсан бяцхан охин год хийн босоод

 

Ба У Ну- дуудсан уу? эгчээ

Эгч- юуны чинь дуудсан юм уу гэж. Угаалтууранд байгаа аяга тавгийг хэн угаах болж байна? ай? “орилох”

Энэ зандралыг харах үнэхээр дургүй хүрмээр. Уучлан гуйн бөхөлзөхөд охинг чихдээд алгадлаа. Шинү тэссэнгүй алгадаад байгаа гарыг барих гэсэн ч өмнөх шиг оролдлого нь бүтэлгүйтлээ. Охин арай том болсон болохоор зовлонд хатуужил суужээ. Яаж ч зодож балбаж байсан гараа зангидаад, шүд зуун, дусал нулимс унагахгүй гэсэндээ гүрийнэ.

 

Эгч- ааштай муу адсага чамайг хичнээн гүрийхийг чинь харий л даа

Охин энэ удаад тэссэнгүй өмнөөс нь анх удаа үг сөргөөлөө

Ба у ну- би юуг буруу хийсэн гэж дандаа намайг зоддог юм? “орилох”

Эгч- юу гэнэ ээ? “орилох” дахиад хэлдээ чи

Ба у ну- одоо олоо юм биш үү? Намайг битгий зод. Би зодуулах юм хийгээгүй

Эгч- хмм. Хүн тэжээвэл толгой цустана гэдэг үнэн юмаа

Ба у ну- таны хувьд л үнэн байх. Би эндээс явна

Эгч- тэгээ тэг. Яв. Чам шиг юм очих газартай биш. Зайл эндээс “хашгирах”

 

Гэрээсээ хогны шүүр авч ирээд ишээр нь зодлоо. 3 цохиулаад хөлөн дээрээ тогтож чадалгүй унаад Шинүгийн зүг хараад

“АХАА НАМАЙГ АВРААРАЙ”

Ингэж орилоод ухаан алджээ. Шинү өндийлгөх гэсэн ч нэвтлээд ер болсонгүй. Харин ухаан алдсан байхад нь хүртэл авгайн цохих хараахыг хараад

Шинү- БОЛИОЧ!!!!!!!!! “орилох”

Гэж хашгираад нүдээ нээх үед 

Embedded image permalink
одоо юу болох бол?
охин сэрэхийх нь өмнө ахаа авраарай гэж хэлдэг нь ямар учиртай бол? хардаг юм болуу
за сэтгэгдэлээ бичээд байгаарай
Advertisements

3 thoughts on “Цаг хугацааны аялал “4р хэсэг”

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s