Би тоглоом биш *1р хэсэг*

за шинэ manyshot орохоор боллоо. Гэрлээ гэж уншигч маань захиалсан юм. өгүүлэгээ хүлээн авна уу. гол дүр Чанжо, түүний найз Сандеил, бас нэгэн бүсгүй бий.

дөнгөж нэг дүгээр хэсэг. сэтгэгдэл сайн байвал дараагийн хэсгүүдээ оруулна. бусад өгүүлэгний сэтгэгдэл хангалтгүй байгаа болохоор дараагийн хэсгүүд орохгүй байгаа шүү. дараагийн хэсгүүдээ уншихаар бол сэтгэгдэлээ бичээд байгаарай. за өгүүлэгээ уншаарай

 

Тэргэл саран орчлонг гийгүүлж хорвоогийн нэг өдөр өнгөрөх шахна. Цагийн зүү секунт секунтээр шинэ өдөрлүү тэмүүлнэ.

Шөнийн 1 цаг:

Чанжогийн нойр нь солигдчихсон аятай хэвтсэн ч тухгүй хэдэнтээ хөрвөөлөө. Бүр гал тогоондоо орж ус ууж хэсэг суув. Нойр нь хүрэх шижгүй ээ. Тэгэхээр нь хажуу өрөөндөө унтаж байгаа найз дээрээ найз дээрээ очлоо. Дуг нойрондоо жинхэнэ дугжирж байна. Хурхираад л… тэр бол хар багаасаа хөршүүд байж найзалсан Сандеил.

Чанжо дэргэд нь гэтэж очоод аягатай усаа дээр нь асгалаа. Сандеил орилж босоод ирэв.

 

Сандеил- ааа живлээ.

Чанжо- хаха жив жив

Сандеил- жив жив “шувуу шиг дугарах”

Чанжо- хаха “шоолох”

Сандеил- хүн сайхан унтаж байхад яаж байгаан?

Чанжо- миний нойр хулжаад байхад чи сайхан унтах юмаа

Сандеил- би маргааш 24 цаг ажилтай унтахгүй шдээ*орилох*

Чанжо- *амыг нь дарах* яасан чанга дуутай юм бэ?

Сандеил- *амандаа бувтнах*

Чанжо шууд л дэрээр нь цохиод тэр 2 тоглож байгаад 2уулаа унтаад өглөө.

 

Өглөө:

Чанжо- ёоо Деил наад хөлөө аваачээ

Сандеил- нойрмоглоод гэдсээ майжаад буруу хараад унтлаа. Чанжо тэгээд босох гээд өндийтөл буцаад л гараа тавичихлаа.

Чанжо-* энэ намайг бүр тамлах юмаа* ажилтай гээ биз дээ босоочээ нугасаа

Сандеил- би унтмаар байна *дэрээ толгой дээрээ нөмрөх*

Чанжо- *дэрийг нь татах* босоочээ. Ажлаасаа хоцорлоо

 

Сандеилийг ажилдаа явсны дараа Чанжо ч бас ажилдаа явахаар хувцаслаад гарав. Гудмаар дуу сонсон алхтал өмнө нь явж байсан нэг бүсгүйгийн цүнхийг 1 залуу шүүрээд гүйлээ. Чанжо ардаас нь гүйгээд тэр 2 хөөцөлдөнө.

Чанжо- хөөе чи зогс зогсооч *орилох*

Хулгайч эргэж харан харан гүйнэ.

Чанжо- *гудмаар явах хүмүүсрүү орилох*наад дээрэмчнээ бариад ав

Хүмүүс хамжин тэр дээрэмчинг зогсооход Чанжо цүнхийг нь аваад

Чанжо- муу арчаагүй новш

 

Гэж хэлчихээд эмэгтэйг хайлаа. Яагаан оруулгатай, могойн арьсан гоёмсог цүнх. Цүнхийг нь бариад хайгаад л хайгаад л олсонгүй. Тэгээд ойрхон цагдаагийн газарт очтол богино яагаан даашинз, өндөр өсгийтэй гуталтай, богино мөр хүрсэн үстэй бүсгүй сууна. Чанжог хараад өндийгөөд

Бүсгүй- баярлалаа танд. Цүнхийг минь олж авч ирсэнд

Чанжо- зүгээр дээ. *инээмсэглэх*

Бүсгүй- аврагчийгаа ингээд явуулах онцгүй шүү дээ. Хамт кофе уух уу?

Чанжо- би одоо ажил…

Бусгүй- *нэрийн хуудас өгөх* энэ миний нэрийн хуудас.

Чанжо- за *авах*

Бүсгүй – залуу *дуудах*

Чанжо- *эргэж харах*

Бүсгүй- утсаа өгж байгаач. Би утсаа хайгаад олохгүй байна.

Чанжо утсаа өгөхөд өөрлүүгээ залгаад цүнхэндээ дугарахад нь ухаж гаргаж ирээд инэгээд .

Бүсгүй – надад олон тусалсанд баярлалаа. Би ярина

Чанжо- з баяртай. Орой зав гарахаараа ярий

Бүсгүй- би өөрөө залгий

 

Чанжо Хана банканд ахлах теллер хийдэг байв. Ажилдаа жаахан хоцорч очсон ч хүн аварсандаа сэтгэл хангалуун жуумалзана. Хүлээх тусам цаг удаан явах шиг. Чаг чаг чаг

Цайны цаг болоход Сандеилруу залгав.

Чанжо- өнөөдөр надад сонин юм тохиолдлоо

Сандеил- тийм юм шиг. Наад хоолойны чинь өөнгө цовоо байх чинь *эвшээх*

Чанжо- хүн юм яриж байхад битгий эвшээгээд байгаач

Сандеил- шөнө надруу ус цацаж сэрээгээгүй бол ингэхгүй байх байсан юм

Чанжо- за тэр яах вэ? Би өнөөдөр нэг бүсгүйг аварлаа.

Сандеил- яасаан?

Чанжо- нэг бүсгүйг аварсан гэж байна

Сандеил- ямар бүсгүй?

Чанжо- дэгжин үзэсгэлэнтэй хаха. Бид 2 өнөөдөр хамт кофе ууна

Сандеил- яаж байгаад?

Чанжо- орой чамд ярьж өгнө. Ажил тарахаар надруу залгана. *инээх*

Сандеил- анхны харцаар дурлаа юу?

Чанжо- хаха тэр нь ч хаа юм. Гэхдээ таалагдсан

Сандеил- заза. Би тасаллаа. Гэртээ ярий. Үйлчлүүлэгч ирж байна

 

17/00 ажил тарах цаг боллоо.

Чанжогийн утсанд дуудлага ирэв.

*утсаны хонх дугарах*

Чанжо- байна уу?

 

үргэлжлэл бий. таалагдсан бол яахаа мэдэж байгаа шд :))
Advertisements

6 thoughts on “Би тоглоом биш *1р хэсэг*

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s