Зүүд *онешот*

нэгэн уншигчийн хүсэлтээр GIRLS DAY хамтлагийн Минагаар онешот бичлээ. Жавхаа хүлээн авна уу?

бас таалагдах байхаа. уншаад сэтгэгдэл сайн бичээрэй. БИ баатартай болохоор өөрийгөө залуу нь гэж бодож уншаарай

.

Зүүд

 

Би утсаа удаан атгасны эцэст түүнрүүгээ залгахаар шийдлээ. Бид 2 салаад 3 сарын хугацаа өнгөрсөн ч түүнийгээ мартана гэдэг тийм ч амар биш юм. Хэдэнтээ шүүрэн авсан утсандаа дугаарыг нь цуглуулаад ногоон товчлуур дарлаа.

Дийд дийд …

Түүний утас дуудсаар л…

Мина- байна уу?

Би- байна. Чамд хэлэх юм гараад

Мина- ярих юм дууссан гэж бодож байна

Би- мэднэ. Гэхдээ чамтай уулзмаар байна

Мина- зав алгаа

 

Би удаан шалсаны дараа уулзахаар болж чадлаа. Миний үзэсгэлэнт гүнж Мина. Би түүнийгээ ойлгоогүй салсан юм. Надад үнэхээр хайртайг мэдсээр байж тэсэлгүй хардсан. Хамт ажилдаг сувилагч залуугаас болж шүү. Мина Сөүлийн нэгэн эмнэлэгт сувилагч хийдэг. Тэрнийгээ гомдоосон ч одоо хүртэл харамсдаг. Дахин бид 2 нийлэхэд энэ уулзалт чухал хэрэгтэй.

Уулзалт болох газраа хүлээгээд л. Тэсэлгүй дахин Миналуу залгахад

Мина- такси барих гээд зогсож байна.

Би- би кафедээ ирчихсэн байна

Мина- за удахгүй очлоо

 

Минагийн тал:

Тэрнийг залгахыг ямар удаан хүлээлээ дээ. Ингээд залгахад нь баярлаж байна.

*таксинд гараа өргөх* такси зогсохгүй юмаа. Хурдхал уулмаар байхад.

Би ер нь гүйлээ. Дэргэд нь очоод яараагүй баярлаагүй юм шиг царайлна даа. *инээх*

////        ////


 

 

2 цагт ирнэ гэчихээд бүр 4 болж байхад ирэхгүй юм байхдаа. Дахин дахин залгалаа утсаа ч авахгүй. Би түүнийгээ дэндүү гомдоосноо мэдэж байна. Би ирнэ гэж итгэж хүлээсээр л кафе ч хаалаа.

*бодох* ирж байна гэчихээд л алга болчих юм. Намайг хүлээж байгааг мартаад ажилруугаа л явсан байх даа.

Гомдмоор юм шиг. Гэхдээ би тэрнийгээ илүү гомдоосон гэж тайвшраад гэртээ харилаа. Нийтийн орон сууцны 4 давхарын гэрийн хаалгандаа нууц кодоо хийгээд ороход гэрэл нь хөдөлгөөн мэдэрдэг юм болохоор аслаа.

 

Дахиад залгатал утас нь холбогдсонгүй.

*уучлаарай таны залгасан хэрэглэгч холбогдох боломжгүй байна. Та дохио дугарсны дараа…*

Үүдэндээ гутлаа тайлаад буйдан дээрээ очоод дээш харж хэвтлээ. Тэгтэл уруул дээр нь хэн нэгэн үнсэв. Гайхаад нүдээ нээгээд харахад Мина инээчихсэн.

 

Мина- удаан хүлээсэн үү?

Би- хэзээ орж…? *хаалга руу гайхаж хараад хэлэх*

Мина- хаалга дугараагүй гэж үү? Би нууц кодыг чинь мэднэ. Чи солиогүй л байна

Би- хэзээ?

Мина- мангар юм шиг яагаад ангайгаад байгаа юм? *хушуугаа унжуулах*

Би- чамайг өдөржингөө хүлээсэн

Мина- ажил гараад. *инээх*

Би маш их санасан байсан болохоор өөр юу ч асуулгүй түүнийгээ тас тэвэрлээ.

Мина- хөе хөөе би амьсгалж чадахгүй байна шдээ

Би- уучлаарай. Дэндүү  санаад

 

Үсийг нь чихнийх нь хойгуур хийгээд булбарай цагаахан хацрыг нь илбэлээ. Гарыг минь даган түүний минь харц газар ширтэнэ. Анхилам, торго мэт намирсан үс, энгэсэг бараг л түрхээгүй дур булаам царай, ягаахан уруулыг нь аажуухнаар ширтэхэд зүрх цээжиндээ тогтож үл чадна. Шүлсээ залгиад түүнийгээ шунан чангаар үнслээ. 3 сар, 90 хоног уулзаагүй ямар их санаснаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Надад харамгүй амтлуулах тэр бал бурманд улам ухаан минь самуурж, нурууг нь ззөөлөн гэгч нь илнэ. 

Дахин давтагдашгүй мэт энэ жаргалтай мөчийг удаан үргэлжлээсэй гэж бодсон ч гар утас жингэнэлээ. Хартал Гунчан залгаж байлаа. миний хамгийн сайн анд л даа. Утсаа авах гэснээ гэнэт сая юу болсонг санаад хайх үед Мина алга.

 

Би эргэн тойрноо хараад, өрөө  өрөөгөө хэстэл алга. Утас дугарсаар л…

Би- байна уу?

Гунчан- яасан удаан утсаа авдаг юм бэ?

Би- авжил байна шд

Гунчан- тэр яахав. Чухал ажил гараад байна.

Би- ямар?

Гунчан- маргааш би найз бүсгүйдээ гэрлэх санал тавих гэсэн юмаа

Би- тэгээд?

Гунчан- сайхан санаа хэлээд өг

Би- за маргааш ярий.

Гунчан- Минатай уулзана гэсэн яасан?

Би- ирээгүй ээ. Гэхдээ…*эргэн тойрноо харах*

Гунчан- юу гэж?

Би- за юу ч бишээ. Тасаллаа шүү. Сайн бодож байгаад маргааш хэлий

Гунчан- зза найдлаа шүү.

 

Утсаа тасалчихаад өөртөө итгэхгүй дахин өрөөнүүдээ шалгалаа. Тэр минь алга. Би зүүдэлсэн байлгүй дээ гэж бодоод шүдээ угааж, шүршүүрт орчихоод унтлаа.

Би хаана юм мэдэхгүй. Цав цагаан газар алхана. Эргэн тойрноо ажтал маск зүүсэн хүмүүс холхино. Эмнэлэг байна. Би алхсаар нэгэн тасгийн хаалгийг татахад Мина мьсгалын аппараттай, ухаангүй хэвтэх нь харагдана. Би ухаан жолоогүй гүйж очоод гарнаас нь атгаад л

–          Нүдээ нээ л дээ. Чи яагаа вэ? Юу болсон юм бэ? *уйлах*

Түүний ухаангүй байдлыг хараад

Гарыг нь улам чанга атгаад уйлна. Түүний гар дээр дуслах нулимс арьсанд уун шингэнэ. Тэгтэл Мина гэнэт гараа татахад би сандран нүдээ нээлээ. Гадаа дөнгөж үүр хаяараад 5 цаг л өнгөрч байв.

Босч ус уугаад л хар дарсан зүүдээ мартахыг хичээнэ.

–          Ямар муухай зүүд вэ? *толгойгоо сэгсрэх*

Араас минь хэн нэгэн тэвэрлээ. Гарыг нь атгаад эргээд харах үед Мина инээчихсэн.

Мина- хайраа унтахгүй яасын?

Би- хаанаас гараад ирвээ?

Мина- түрүүнээс хойш яагаад байгаа юм бэ? *урдаас минь тэврэх*наад зүрх чинь цээжээ дэлсээд гарлаа.

Би- тийм байна уу?

Мина- ммм. За унтаа.

Би гарнаас нь чанга атгаад, нүд рүү нь харж байгаад

Би- битгий яваач. Дэргэд минь ингээд л байж бай

Мина- би хаашаа ч явахгүй ээ

Хацар дээр минь үнсчихээд надтай духаа нийлүүлээд инээгээд л… бид 2 их жаргалтай байсан ч унтлагийн өрөө лүү ороод алга болчихлоо. Яг юу болоод байгаа юм бүү мэд. Арас нь ортол хэн ч байгаагү мэт бүх зүйл хэвэндээ. Бид 2 дэрээр байлдаж байсан ч одоо зүв зүгээр. Учир битүүлэг юм.

Би бүр цөхөрж байна. Тэр надаас холдоод байх юм. Хий юм харсаар байгаад би өөрийгөө солиорчихож гэж бодож эхэллээ. Ойр байгаа эмийн сангаас нойрны эм уугаад унтвал унтах болов уу? Гэсэн бодол эргэлдээд арилахгүй юм. Би Минад үнэхээр газууртлаа дурлаж түүнээсээ өөр хүн мэдэхгүй хий юм харж байна.

Эмийн санд орж эм аваад гарч явтал үүдэнд нь нэг эмгэнтэй зөөв. Эмгэнийг харахад эвгүй санагдсан ч би эргээд хартал тэр ард минь зогсоод намайг жигтэй харцаар ажиглан харна. Бие минь арзас хийлээ.

Эмгэн- чиний буруу

Би- надтай яриад байгаа юмуу?

Эмгэн- чи тэрнийг зовоосон

Би- юу яриад байгаа юм?

Эмгэн- чи тэрнийг явуул эсвэл авар. Чамайг хүлээгээд зовж байна.

Би- та галзуу юм байна

Харсан зүг рүүгээ гүйж байгаад орцны үүдэндээ бүр амьсгаадчихсан хаалгаа онгойлгох үед эмгэн бас л зогсоно.

Надад айдас хурж эхэллээ. Ээрж гацан түүнээс яагаад намайг дагаад байгааг асуухад

Эмгэн- чи чөтгөр бурханг хилэгнүүлж яах гээв?

Би- та яг юу яриад байгаа юм?

Эмгэн- чамайг энд ингэж эргүүтэж байх хойгуур чиний хайртай бүсгүйг бурхан, чөтгөр хэн нь авах вэ? Гэж маргалдаж байна. Чи үүнийг хүсээ юу?

 

Би- хайртай хүүхэн гэж Мина?

Эмгэн- чи хий юм харж байна гэж бодож  байна уу?

Би- ? ???? ?

Эмгэн- тэрний сүнс чамруу л тэмүүлж байна. Авах алах нь чиний мэдэх хэрэг.

Би- ?????

Эмгэн- Бан Мина. Тэр чамруу яарж яваад юу болсонг мэдэх үү?

Би- ?????

Эмгэн- нүдээ ань

Гэж хэлээд миний 2 нүдэн дээр гараа тавилаа. би яагаад эмгэнг өөртөө хүрэхэд дургүйцээгүйгээ мэдэхгүй. Миний нүдэнд харагдсан зүйл.

 

  • Мина гэрээсээ догдолсон царайтай гүйж гараад такси барих гэж оролдов. Тэрний бодол чихэнд минь шивнэж байгаа юм шиг сонсогдоно. Бугуйн цагаа харснаа

Мина- яанааа. Аль хэдийн ирээд хүлээж байгаа байхдаа. Гэхдээ уулзах дуртай байгаагүй юм шиг царайлна. Бардам зан *нүдээрээ инээх* .

Такси барих гэж оролдовч нэг ч зогссонгүй. Сүүлдээ тэр минь хар хурдаараа л над руу гүйлээ.

Тэр үед замын гэрэл солигдохоос өмнө амжиж замын эсрэг талд гарна гэж бодоод гүйж байтал гэнэт гутлынх нь өсгий замд нь хугарч, бүдчихэд зүүн талаас нь ирж байсан машин тормоссоо гишгээд байгаа хэрнээ зогсож чадалгүй түүнийг минь дайрчихлаа. Машин ч зогсож жолооч нь сандраад эмнэлэг түргэн дуудна.

Харин тэрний минь өмссөн цагаан даашинз цусанд будагдан улаажээ.

 

Би харах нь битгий хэл ийм болно гэхээс ч эмээж байсан. Би ҮГҮЙ ЭЭ гэж орилоод л нүдээ нээхэд зөнөг эмгэн алга. Би орцны үүдэндээ ганцаараа зогсож байлаа. ямар нэг юм болсон нь тодорхой.  Би гэртээ орж компютерээ асаагаад мэдээний сайтууд ухаж эхэллээ. Тэндээс л мэдэж болох юм шиг.

Мөрөн дээр минь хүн дарлаа.

Мина- хайраа юу хайгаад байгаа юм?

Би- чи…?

Мина- намайг битгий ингэж хараад бай.

Би- аан за *балмагдах*

Мина- унтаж чадахгүй байна гэчихээд *эм ус өгөх* май энийг уугаад унтаж амар

Би өгсөнг нь авчихаад бариад л суугаад байв.

Мина- уучих л даа. Гуйлгаад үнэтэй юм.

Би- за хайр нь уулаа шүү. *уух*

Мина- би орыг чинь засаадхий

Би явах гэхэд нь гараас нь атгалаа.

Мина- би чамд юм хэлэх гэсэн юм?

Би- юу?

Мина- намайг авраач *орилох*

Тэр замхраад л нүдэн дээр минь утаа мэт бужигнаад сарничихлаа. Ядаж байхад нойрны эм уучихсан нүд анилдаад…

Шуугиантай цав цагаан газар би дахиад л ирлээ. Дэргэдүүр зөрөх масктай хүмүүсийн халааданд САНЖО эмнэлэг гэсэн бичиг байв. Би бодлоо, энэ чинь Минагийн ажилдаг эмнэлэгийн нэр байна шдээ. Би өмнө нь онгойлгож орсон өрөөний үүдэнд нэгэнт иржээ. Тэгэтл олон хүмүүс сандралдан тэр өрөө лүү нь гүйлдлээ.

Би юу болоод байгааг үнэхээр ойлгохгүй байлаа. гэхдээ тэр хүмүүсийг дагаад ороход Минагийн зүрх юу юугүй зогсож байлаа. их эмч зүрхэнд нь массаж хийж, тогонд цохиулна. Гэнэт

Эмгэн- чи орйотох нээ. Хурдлаач

Би- та?

Эмгэн- чи тэр цонхруу хардаа *цонх руу заах*

Би заасан зүг лүү нь харахад  хар хувцастай сэрээ барьссан царай нь үл мэдэгдэх айдас хуруулсан эрлэгийн элч, харин эмчийн дэргэд амьдруулахын тулд сахиусан тэнгэр номлол уншина.

Эмгэн- чи харж буй зүйлдээ итгэж байна уу?

Би- *би түүнийгээ л харна*

Эмгэн- энэ залуу чинь тэнэг юм уу? Үлийгээд хийгээд байгаа юм. Чи л түүнийг аварч чадна.

Намайг ингэж хэлээд маш хүчтэй толгой руу минь цохиход цочин сэрлээ. Би түнийхээ ажлын газар луу ухаан солиогүй гүйлээ. Таксинд сууж болох байсан ч зам түгжрэхвий гэсэндээ л…

 

20иод минут галзуурсан нохой шиг гүйсээр эмнэлэгийн үүдэнд ирлээ. Амьсгаагаа дарж аваад үүдний хүлээн авагчаас

–          Бан Мина гэж хүн бий юу?

–          *компютерээ харах* байна. 4 давхарт 14р тасаг

–          За баярлалаа.

4 давхарт гарахад миний зүүдэндээ харсан газар яг мөн байв. 14р тасагны үүдэнд ирэд онгойлгохоос айж байлаа.  гэлээ ч гэсэн би бариулыг нь чанга атгаж байгаад мушгиж эргүүлэн ортол миний дур булаам гүнж ухаангүй амьсгалын аппарттай, хөшингө болжээ.

Балмагдаж цочрдсон ч би түүнийхээ гарнаас л атгахыг хүснэ. Орных нь дэргэд сөхөрч суугаад

  • Ухаан орооч дээ. Миний буруу. Бүх зүйлд би буруутай. Гэхдээ би чамдаа маш их хайртай. Нүлдээ нээгээд намайг хараач дээ*

 

Миний нулимс түүний гарт дуслан шингэнэ. Хамгийн нандин хүнээ аврахыг хүсч байгаа ч  яаж гэдгээ мэдэхгүй цөхрөлд орно. Араас минь хэн нэгэн тэвэрлээ.

Мина- хайраа намайг олоод иржээ.

Миний өмнө түүний амьгүй бие, бас сүнс 2 нь байна.

Би- ганц л юм гуйя

Мина- юу?

Би- дахиж чамайгаа зовоохгүй бас гомдоохгүй ээ.

Мина- тэгээд?

Би- биендээ эргээд орооч. Би чамд хайртай

Мина- би ч гэсэн чамд хайртай гэхдээ…

Би- гэхдээ… гэж ююу гэж?

Мина-би чамд гэнэтийн бэлэг барих гэсэн ч одоо тэр минь үгүй болчихсон *хэвлийгээ илэх*

Би- юу гэсэн үг вэ?

Мина- би бие давхар болсноо мэдээд чамд гэнэтийн бэлэг барих гэсэн боловч тэр өдөр чи надад салий гэж элсэн *уйлах*

Би- уучлаарай. Миний буруу хайраа

Мина- 3 сар хэвлийдээ дээсэн үр минь байгүй болсон 😥 ТТ.ТТ

Би- чи минь байхад бид дахин хүүхэдтэй болох болно. Би чамайгаа хатан шиг дээдэлж жаргалтай байлгана. Биендээ орооч дээ

Сөхрөөд уйж гуйхыг нь хараад Мина инээмсэглээд биендээ орлоо. Зүх судас нь цохилж нүдээ аяархан нээн надруу нулимс цийлэгнэсэн харцаар хараад хэвтэнэ. Би түүнийгээ тэврээд андайгаа өглөө.

*би чамдаа хайртай. Хэзээ ч гомдоохгүй амлий. Намайг л битгий орхиорой.*

 


 

3 жилийн дараа:

Би- хайраа хүү уйлаад байна.

Мина- за минй хайр живхийг нь соличих

Би- заза.

Мина- хайр нь хурдан хоолоо хийгээдхий.

 

Бид 2 ингэж л амьдарч байна. Аз жаргал дүүрэн, гэр бүл минь элэг бүтэн. Үл таних эмээтэй таарвал талархалаа заавал илэрхийлнэ ээ

 

2014-4-10

баярлалаа уншсан та бүхэндээ :))

 

 

 

 

 

Advertisements

5 thoughts on “Зүүд *онешот*

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s