Наймаа *төгсгөлийн 6р хэсэг*

за төгслөө шүү хаха. уншаарай 

Би дэргэд овоолсон хогон дунд сэм шургаж багтлаа. Ээж гарч эргэн тойрон ажиглан харж харж байснаа хаалгаа хаагаад

Ээж- хулгана байсан бололтой. Шавьж устгал дуудахаас.

Сынхо-  заза хүн л байхгүй бол болоо

Ээж- би маргааш 2 дохь байгаа энд авчирна. Харни чи Хэринийг хурдан авчир. Үгүй бол дүүгээ мэдэж байгаа биз дээ.

Сонггюү уурандаа тэндээс гараад явахад тэр 2н хоорондын яриаг дахин сэм чагнав.

 

Сынхо- Хэринийг авчрахгүй

Ээж- би хуурч байгаад аваад ирий. Гэхдээ Гюү мэдчихвэл яах бол?

Сынхо- сайн нуух хэрэгтэй

Ээж- гэхдээ тэр хэзээ нэгэн цагт дүүгээ нас барсанг мэдэх болно шд

Сынхо- амаа тат.

Ээж- Ханним эмнэлэгийн моргт хэр удаан хадгалах гээв?

Сынхо- чимээгүй ээ. Дөнгөж 2 хонож байгаа болохоор гаргах гэж яарах хэрэггүй

Ээж- ямартай ч асуудалгүй зохицуулаарай

Сонггюүгийн дүү нас барчихсан. Тэд одоо худлаа ярьж хүссэн юмаа хийлгэхнээ. Би хэлэхгүй бол болохгүй. Гэрлүү хурдан очиж цонхоороо буцаж ороод тэдэнд хууртаж байгаа бас дүү нь нас барчихсанг яаж хэлэх вэ? Гэж өчнөөн тээнэглэзнэ. Цоож дугарч Гюү орж ирээд бодолд автан юм ярилгүй суулаа. Би мөрийг нь базаж өгөнгөө

 

Би- хэлэх юм байна

Сонггюү- дараа болоо

Би- би өнөөдөр гадагшаа гарсан

Сонггюү- яах гэж? Хаашаа? *уурлах*

Би- ээжийн ажлын газар луу явсан юмаа

Сонггюү- тэгээд?

Би- та нарын яриаг сонссон

Сонггюү- бүгдийг нь үү?

Би- ннхн. Чиний мэдэхгүй зүйлийг хүртэл

Сонггюү- юуг?

Би- дүүтэйгээ уулзсан уу?

Сонггюү- чамд ямар хамаатай юм?

Би- зүгээр хэлээ. Уулзаж чадсан уу?

Сонггюү- эмчилгээтэй байгаа гээд дотогши оруулсангүй. Яасан?

Би- дүү чинь … Ханним эмнэлэгт хэвтдэг үү?

Сонггюү- яаж чи…?

Би- тэр эмнэлэгийн моргт дүүгээ байна уу? Асуудаа

Сонггюү- ?

Би- дүү чинь уржигдар нас барсан гэнэ

 

Сонггюүгийн нүд нь эргэлдээд утсаа шүүрэн авч эмнэлэг рүү яриад чимээгүй мэгшин утсаа чанга атгалаа. Түүний уур хилэн эцэстээ хүрсэн бололтой. Хөмхий зуун, гараа зангидан гарж явах гэтэл би үүдэнд хашин зогсоод

Би- хаачих гээв?

Сонггюү- би тэднийг өөрийн гараар үгүй хийнэ

Би- дахиад хүн хохирохоос өмнө тэднийг илчилий

Сонггюү- ээж чинь байсан ч уу?

Би- би тэрний хувьд гудманд хаягдсан мөнгө. Мөнгө үржүүлсэнээс биш намайг…

Сонггюү- үнэхээр өршөөж чадахгүйнээ. Өөрийнхөө гараар…

Би- хамт цагдаагийн газар явий. Баримт нотолгоонуудаа аваад

Сонггюү- хэн нь үхэж сэхэхээ үзий

Би- битгий зөрүүдлэл дээ.

Тэр намайг холдуулаад дахин үүд рүү зүглэхэд би тогтоож авах нэг л арга байна гэж бодоод уруул дээр нь үнслээ.

Би- одоо надад чамаас өөр итгэж түших хүн үгүй

Сонггюү- ?

Би- чамайг алдахыг хүсэхгүй байна. Надад чи цор ганц шүү дээ

Сонггюү- Хэринээ?

Би- би чамд хайртай. Алдмааргүй байна 😥 зүгээр л тэд нарыг илчлий. Хүн хохироогүй байгаа дээр хамтдаа *гарнаас нь татах*

Тэр дуугүй зогсож байтал хүчтэй хаалга нүдэн хүмүүс * Сонггюү хаалгаа онгойлго новшоо * гэж балбав.

Сонггюү- энэ Сынхогийн хүмүүс. Чи наанаа байж бай

Би-үгүй ээ. Хамт гарий

Сонггюү- би чамайг энэ хүмүүсд өгж чадахгүй ойлгож байна уу?

*хаалгаа тайлаач* *эвдээд орлоо шүү*

Би- хамт зугтий. Цонхоор гарч болдог юмаа

Сонггюү- чи цонхоор гар. Би энд саатуулий

Би- наад хэд чинь чамайг алчихна шдээ *уйлах*

Сонггюү- чи л зүгээр бол би яахч үгүй ээ *үнсэх*

Би- би үхсэн ч сэхсэн ч чамтай хамт гэж шийдсэн.

Сонггюү- би чамд хайртай. Дараа уулзана

Намайг цонхоор түлхэж гаргахдаа халаасанд минь тугтуйтай хэдэн зүйл шургуулаад *бурхан гэж байдаг бол бид дахин учирна. Хүлээж байгаарай* гэж хэлээд нулимстай гашуун үнсэлт амтлуулаад өөрөө аюул руу хүч сөрөн явлаа. Нилээн хол гүйж яваад өгсөн зүйлийг нь хартал Монгол руу явах өнөөдөр оройн онгоцны 2 хүний тийз, захиа байх юм.

Захианд :

Хамгийн амар амгалан газар хамтдаа амьдрий. ❤

Би онгоцны буудал явах уу? Цагдаагийн хэлтэс явах уу?          Бид зугтаж болох ч бусад хүмүүсийн амь насыг хутганы ирэнд үлдээх зориг алга. Би удаан бодосны эцэст зөв гэж бодсон шийдвэртээ хүрлээ. Их ч зориг шаардлаа.

Цагдаагийн газарт очиж өөрийн харсан, сонссон бүхнээ хэллээ. Эхэндээ итгэхгүй байсан ч 1 охин сураггүй алга боллоо гэх дудлагаа ирэхэд надад  тэд итгэж эхэлсэн. Тусгайгийн ажилтнуудыг хэсэг хэсгээр илгээн отолт тавьж хэргийн газар очтол ухаангүй хар тамхинд манарсан хохирогч охинг олж гэнэ. Тэр охинг саяхан хайж дуудлага ирсэн шд.

Караоке болон балгас руу очтол Сура, Сынхо 2 гар хөл болсон хүмүүстэйгээ ийш тийш зугтацгааж байв. Энэ нь тэдэнд ял л нэмнэ. Би юу болох бол гэж цагдаагийн хараанд энэ бүх зүйлийг ярьж хэлж дуусаад түүнийгээ хүлээхээр инчоны онгоцны буудал дээр сууж байв. Баригдсан хамсаатангууд дунд Сонггюүгийн нэр харагдаагүй. Би ч мэдэгдэлдээ дурьдаагүй. Түүнийгээ л эсэн мэнд айгаасай гэсэндээ.

20:00 цагийн онгоц хөөрөх дөхнө. Яг одоо цаг 19:20

Хүлээж ядаад хэдэн ч удаа гарж хауулдавдаа. Ганцаараа би тийшээ явахгүй. Тэр минь намайг аврах гэж дахин дахин өөрийгөө зольж байхад шүү. Би чамд хайртай хурдан ирээч дээ гэж дотроо залбиран нулимсаа залгиад л … тэр минь эрүүл саруул л наддаа ирвэл хоргодох зүйл алга. Надад Сонггюүгээс өөр хүн байхгүй. Гуйж байна

*Монгол руу зорчих зорчигчид тасалбараа шалгуулан дотогши нэвтэрнэ үү. Бүртгэл 3р хаалган дээр эхэлж байна.*

Хөөе Сонггюү муу өөдгүй амьтан миний бие сэтгэл бүхнийг минь эзэмдчихээд ингэж сураггүй алга болж байгаа юм биш биз. Өөрийн эрхгүй л нүдэнд нулимс хурж асгарна. Тэрнийгээ снааад … энэ мөчид мөрөнд минь хэн нэгэн хүрлээ. Доошоо харж уйлж байснаа толойгоо өндийлгөн хартал ажилтан бүсгүй

-хатагтай Хэрин мөн үү?

Би- тийм ээ мөн байна

-Та намайг дагаад явна уу?

Би- би хүн хүлээж байгаа юмаа

-зочигчид орж дуусахна байна. Та түргэлнэ үү

Эсэргүүцээд байхад намайг чирсээр байгаад огоцонд оруулчихлаа.

Би- хүн хүлээж байна гээд байхад мангар юм байхдаа. Энэ яг оюуны хомсдолтой. Би зөрчүүл яах болж байна *амандаа үглээд өндөлзөх*

Гэтэл хажууд байсан саравчтай малгайтай нөхөр мөр дэрлээд

Би- хөөе цаад цонхоо нал *уурлах*

-чадахгүй ээ. Чамайг л налмаар байна.

О.о энэ Сонггюүгийн хоолой байна. Түүнрүү харахад малгайгаа аваад инээчихсэн нүд ирмээд

Сонггюү- хамт явна гэж хэлсэн биз дээ. *тэврэх*

 

Ээ бурхан минь би зөв онгоцондоо суужээ. Тэр хүүхэнг шагнамаар санагдах. J харин манай хүн намайг хэд ч асуусан тэр залуусаас хэрхэн зүв зүгээр салсанаа ярьдаггүй юмөө. Гэхдээ л бид 2 Монголд одоо ресторан ажилуулаад 2 бяцхан хүүхэдтэй болчихсон. Сайхан л амьдарч байна. Миний хайр энэ хорвоогийн хамгийн зоригтой хүн. 

таалагдсан байхаа. ингээд THE END.

амтархан уншиж сэтгэгдэл бичиж лайк дарсан бүх уншигч нартаа баярлалаа 😉

 

Advertisements

5 thoughts on “Наймаа *төгсгөлийн 6р хэсэг*

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s