Миний 12 сахиусан тэнгэр *1р хэсэг*

цоо шинэ сонирхолтой мэнишот орлоо. Pamela бид 2н хамтын бүтээлийг хүлээн авна уу. тта нарт таалагдана. харин сэтгэгдэлээ харамгүй илгээгээрэй. за олон зүйл нуршилгүй өгүүллэгээ хүргий :))

Миний 12 сахиусан тэнгэр

Саран авхай тэнгэрт заларч, гэрэлт цохнууд тэнгэрт хөөрөн үүлгүй цэлмэг, салхигүй намуун үдэш. Хэдий амар амгалан мэт боловч харин миний хувьд тийм биш. Энд тэндгүй ёолох уйлалдах дуу эмнэлгийн үүдэнд үл тасарна. Сэтгэл түгшим, зүрх дэлсэм хэцүү өдрүүд эхлээд 3 жилийг ардаа орхижээ. Алгын чинээхэн үр минь эсийн бөөмний дутагдалд орж бие нь дордсоор л. Амь болсон ганц хүүгээ нүдэн дээрээ хором хормоор үхэж байгаг харах эх хүний хувьд бол там шиг амьдрал. Хайртай хүнээс минь үлдсэн ганц эрдэнэ.

 Хүүгийнхээ цонхийж, судас нь үл мэдэг цохилох гарыг атган нулимс дуслуулан сууна. Нүдээ анин тайван нойрсох үр минь өвдөж байгаа болов уу? Гэж бодохоос дотор шимширж байлаа. Гол цөмрөх шиг. Миний нулимс мөнхийн рашаан байсан бол хүүгийнхээ хатсан ягаан урууланд нь дусаахсан.

 Дэргэд нь хэсэг суугаад зүйрмэглэлээ. Гэнэт хүүгийн зовлонтой яраглах дуу сэрээв. “Миний хүү зүгээр үү?” гэж ухасхийн босон, гарын атгалаа, дэндүү хүчтэй атгавал хугарах юм шиг санагдах миний хүүгийн хүйтэн гар, түүний минь өвчингөө дийлэхгүй, хөмсөгөө зангидсан түүний минь харц, хичнээн их өвдөж байгаа болоод ингэж их орь дуу тавин уйлна вэ? “Эмчээ, сувилагчаа” гэж хий орилж хашгирна, нулимс минь өөрийн эрхгүй гарна.

Тэр шөнийн түр зуурын амар амгалан үгүй болов.. Харцанд минь айдас, сэтгэлд минь түгшүүрийн дохио дахин жингэнэлээ. “Хүүг минь авраач” гэж орж ирсэн сувилагчаас гуйна. Тэр сувилагч хүүгийн минь гар луу ахин өвчин намдаах тариа хийн түр мэдээ алдуулан, хүү минь ч хэсэг тайвширан унтав. Би гараа цээжин дээрээ тавин гүнзгий амьсгал аван, доошоогоо хүүгийнхээ гарыг атгав. Харсан эмч сувилагч бүхнээс би ганцхан зүйлийг л гуйн царайлчилна.

Миний хүүг авраач. Энэ дэлхийд тэр минь ямар ч гэм нүгэл хийгээгүй байтал яагаад энэ их өвдөлтийг мэдрэх ёстой юм бэ? Эдгэж ч амжаагүй байгаа гаран дээрх зүүний оромыг нь харлаа. Тоо томошгүй их харагдана. Түүнийг нь зөөлнөөр илэн зогсох намайг харсан хүмүүс өрөвдөж байсан нь илт. Хүнд өрөвдүүлэх дургүй ч энэ бүхэн надад хамаагүй, ганцхан зүйл л надад хэрэгтэй, миний хүү. “Эмчээ хүүг минь авраач дээ” гэж тэр эмч үзлэгээ хийх гээд өрөө рүү орох гэж байхад нь цагаан халатнаас нь зууран өвдөг сөхрөн гуйв.

 “Бид чадах бүх зүйлээ хийж байгаа. Санаа зовох хэрэггүй” гэж зөөлнөөр хариулна. Энэ үгийг би хэдэн удаагаа сонсож байгааг мэдэхгүй. “Би таниас гуйж байна” гэж уйлан гуйв, эхийн зөн совин яагаад ч юм цаг их үлдээгүй гэдгийг хэлэн, сэтгэл минь тийм бодлыг бодох тоолонд эмтэрнэ. “Та эхлээд тайвшир, та хүчтэй байж байж хүүхэд чинь ч бас хүчтэй байна шүү дээ” гэж намайг ятган дээшээ босгов. “Газар дээрхи ганц хүү минь атал яаж тайвшрах юм бэ?! Би хичнээн хүчтэй байсан ч миний хүү сайжрахгүй байхад би яах юм!!!! Та нар юу ч хийж чадахгүй байхад би хичнээн хүчтэй байгаад ЯАХ ЮМ! Яах юм гэж байна!!!!” гэж тэр эмч рүү хашгачин орилов. Сувилагч нар намайг тэр эмчээс холдуулан, өрөөнөөс гарган, сандал дээр суулган тайвшруулах эм өгөн, түүнийг нь уун хэсэг суусан ч зүрх минь дэлссэн хэвээрээ байв.

Би маш их шаналж байна. Нус нулимстайгаа хутгалдаж эмч нарыг бараадан ар урдуур нь заримынх нь хөл халааднаас ч хүртэл зуурна. Ямар ч боломж байхгүй гэж үү? Үнэхээр миний хүүхэд эдгэж чадахгүй гэж үү? Эмч хэсэг хугацааны дараа өрөөнөөс гарав. “Эмчээ, хүүд минь хагалгаа хийвэл яах бол?” гэж би асуулаа үүнээс өөр зам байхгүй мэт санагдана. “Үнэнийг хэлэхэд …” гэж хэсэг дуугүй болов “Та гацалгүй хэлэл дээ” “Ийм сул биетэй хүүхэд тэсэхгүй л байх” гэхэд хамгийн сүүлийн минь найдвар руу ус цацсан мэт санагдав.

Гэхдээ ямар ч хамаагүй бүх аргаа хэрэглэл дээ. Тэгэх үү таниас гуйя” “Бид хийж байгаа ч… удамшилийнх болохоор. Бидний зүгээс хийж чадах зүйл бараг байхгүй болсон биднийг уучлаарай” “5 жилийн өмнө хүүгээ 1 ойтоод нь энэ өвчнөөр хайртай ханиа алдсан. Одоо бас хүүгээ алдмааргүй байна. та намайг ойлголдоо” “Таныг ойлгож байна. Гэхдээ уучлаарай, бидэнд өөр хийж чадах зүйл алгадаа. Гайхамшиг гэж байдаг бол таны хүү амьдрана” “… гайхамшиг” энэ үг мөн адил нөхрийг минь үхэх гэж байх үед хэлж байсан тэр үгс “Ийм өвчтэй хүндэрсэн бол амьд явах баталгаа 1 сараас хэтрэхгүй байх…” Эмнэлэгний хана налж суугаад уйлахаас өөр яах билээ.

*Гайхамшиг гэж байдаг бол амьдрана* гэнэ ээ. Би тэр гайхамшгийг ч гэсэн хүсээгүй гэж бодож байна уу? Өдөр болгон хором бүр гуйдаг, бурхан байдаг бол тэр гайхамшигийг надаа өгөөчээ гэж. Гайхамшигийг бүтээж чадах болов уу? Ганцхан сар… Би зүгээр сууж чадахгүй нь. Ингэж цаг алдахгүйн тулд чадах бүхнээ хиймээр л байна. Бурхан гэж байдаг бол хүүд минь туслаач… Бурхан… Эмнэлэгээс гүйхээрээ гарч зэргэлдээх сүм рүү явлаа. Надад дэм өгөх газар үүнээс өөр үгүй мэт. Хүн төрөлхтний төлөө цовдлуулан зовж амиа алдсан Христийн өмнө сөхрөн 2 алгаа хавсарч гуйлаа.

“Ертөнцийн эзэн минь танаас гуйя. Ганц хүүг минь авраач. Дахин хайртай хүнээ тэр өвчнөөр эмнэлэгийн орон дээр амь тавихыг хармааргүй байна. Өнчин надад хань болдог ганц хүн шүү дээ. Бурхан танд олон хүүхэд бий. Надад цор ганц. Тэрнийг минь надаас битгий салгаач дээ. Духаа цоорч, алганы арьсаа урагдтал хавсарч залбирий. Таны хий гэсэн бүхнийг чинь хийе. Хүүг минь л надад үлдээчих” гэж өвдөг сөхрөн гуйв.

 Энэ залбирал хэр ашигтайг мэдэхгүй ч надад үүнээс өөр туслах зүйл байхгүй мэт. Гэтэл гэнэт миний мөрөнд хэн нэгэн гараа тавих шиг. Эргэн хартал үл таних настай эрэгтэй. Надруу харан зогсоно. Тэр хүн амаа нээхгүй байгаа ч ярьж байгааг нь би ойлгох шиг. Эсвэл бид бодлоороо ярилцаад байгаа юм болов уу?

“Танд тусламж хэрэгтэй болоо юу?” гэж үл таних тэр нэгэн хүн надаас асуув “Тиймээ, гэхдээ …?” “Хүүгээ яаж аврах аргыг мэдмээр байна уу?” “Тиймээ, та надад хэлэл дээ. Би хүүгийнхээ төлөө юу л бол юуг хийнэ. Амлаж байна. Тэр аргаа л хэлчих” гэж тэр хүнээс гуйлаа “Юу ч байсан хийх үү?” “Аврах л юм бол юу ч хамаагүй хийнэ. Хэлсэн бүнхийг чинь.” “Тэгвэл газарт *бурханы 12 сахиусан тэнгэр* бий. Тэд өөр өөрсдийн тулгамдсан шийдэж чадахгүй асуудалтай. Тэдгээр асуудлуудыг нь шийдвэрлэхэд нь тусал. Дараа нь хүү чинь амьдрана” “12 сахиусан тэнгэр… тэднийг би хаанаас олох уу? “чи өөрөө тэднийг олно. Гэхдээ сануулах зүйл байна” “За…?” “15 хоногийн дотор амжвал хүү чинь амьдрахыг сана. Чадах уу?” “Б-би чаднаа!!! Итгэж болно” “За. Тэгвэл би явий даа” “Хүлээгээрэй. Тэд эрэгтэй эсвэл эмэгтэй” Буруу харж алхаж байсан тэр хүн эргэж хараад *12 эрэгтэй сахиусан тэнгэр бий* гэж хэлээд гарж одлоо.

 Араас нь гүйн даган гартал хэн ч алга. Хэнтэй ярилцсанаа мэдэхгүй ч одоо мухар сүсэгт итгэдэг болсноо л мэдэж байна. Би энэ бүхнийг хийх болно. Би тэдгээр хүмүүсийг заавал олно. Тэгэж байж хүүхдээ амьдруулна гэвэл. Маргааш өглөө шинэхэн өдөр тэднийг эрэхээр аян замдаа гарлаа. Амжилт. Эхний уулзах сахиусан тэнгэр лүүгээ явлаа. Тэр ямар хүн байх бол? Хугацаандаа амжиж тэд нартай уулзах гэж яарна. 15 хоног гэдэг давчуу ч гэлээ би бүхнийг хийнэ. Эмнэлэг дотор би яг хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй 2 алгаараа нүүрээ таглан бодолд автана. Би яг юу хийх ёстой бол. Хүүгээ унтаж байхад нь гарж сахиусан тэнгэрийн эрэлд гарлаа. Гудмаар дэмий л холхин хэн нэгэн хүн урдаас гарч ирнэ гэдэгт найдна.

angels-121.gif (389×397)

за сэтгэгдэл сайн байвал дараагийн хэсэг удахгүй шүү.

за тэгээд 15аас дээш сэтгэгдэл орвол 2р хэсгийг хийнэ.

сахиусан тэнгэр хэн бол?

Advertisements

8 thoughts on “Миний 12 сахиусан тэнгэр *1р хэсэг*

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s