Өргөс oneshot

өгүүллэг бичээгүй айр уджээ. гэхдээ нэг онешот биччихлээ. таалгдах байхаа. завгүй ажил хийж бхдаа бичсэн юмаа :))

Өргөс

Хүлэмж дүүрэн алагласан сарнайн дунд сууж тоосонцорыг нь зөөлөн гэгч арчина. Нэг дэлбээгийг нь ч гэсэн гэмтээхгүй гэсэндээ л. Үзэсгэлэнтэй ч гэлээ ЭМЗЭГ сэтгэлээ өргөсөөр нуун далдлах нь эмэгтэй хүн шиг санагддаг юм. Хайр халамж хүсдэг ч ӨРГӨС мэт бардам зантай эмэгтэйтэй.

Энд үргэлж бодолд эзэмдүүлдэгч хэн нэгний тухай бодол шиг мансуурдаггүй. Давхар давхар дэлбээнүүд хөвсөлзөн энгийн биш гайхалтай төгс гоо сайханг бий болгосонд атаархмаар. Би сарнайнд яагаад ийм дуртай болсон шалтгаан бол Тэмин. Гэртээ орж ирээд л орны дэргэдэх шүүгээн дээр хамтдаа инээж авахуулсан зургаа алдан харчихаад буцааж тавилаа.

“Наын, Тэмин үүрд хамтдаа” гэсэн бичиг тольны өмнө жаазтай урдаас харагдана. Өмнө нь 6 сарын тэртээх алдаа сөхөгдөж уйлдаг байсан бол одоо дахин урсах нулимс үгүй болсон бололтой.

6 сраын өмнө:

Мэлмэрсэн тэнгэрээс бороо дусал дуслаар нулимсаа унагах нь намайг норгоно. 1 бодлын тэнгэрт атаархан байна шүү. Намайг бодвол уйлж чадаж байна шд. Би тэгтэл хууртагдаж тоглуулсан нэгэн. Хайртай хүнээ өөр эмэгтэйтэй бас нүдний өмнө худлаа хэлж байхаг харж сонссон. Дотор бачимдаад яаж тайшрахаа мэдэхгүй л сууна.

“Болсон явдал- Өдрийн 12 цаг 24 минут”

Утас жингэнэн Тэминий инээсэн зураг, миний нархан гэж хадгалсан дугаараас дуудлага ирлээ. Удаан дуудуулсангүй намайг авахад

cH8bvCg.jpg (800×594)

Тэмин- Наынаа өдрийн хоол хамт идэж чадахгүйнээ

Наын- өө би уг нь бараг бэлэн болчихсон байсан

Тэмни- уучлаарай хайраа. Ажил гараад. Дараа заавал болзоондоо явна

Наын- заза би тэгвэл жаахан длгүүр хэслээ шдээ

Тэмин- за. Тасаллаа шүү

 

Өнөөдрийн болзоо ч талаар өнгөрлөө. Гарна гээд бэлдчихсэн юм чинь өндөр өсгийт, усан цэнхэр даашинзаа өмсөөд ороосон долгионтой үсээ задлаад ганцаараа өдрийг зугаатай өнгөрөөхөөр шийдэх шив.

Хэдэн дэлгүүр хэсэж явтал хөл өвдчихлөө. Таалагдах ч юм олдохгүй юм. Дэмий л баахан алхаж ядраад их дэлгүүрийн зэргэлдээх Busker Robbins-д оров. Тэнд гүзээлзгэнэтэй бялуун зайрмаг захиалаад хамгийн буланд тухлан суугаад халбагадах бүртээ тэр амтнаас  давтагдашгүй таашаалийг мэдрэнэ. Эргэн тойронд ахлах сургуулийхан, хосууд нэгнийхээ аманд жаргалтай гэгч нь халбагадуулж инээлдээд л. Зугаатай ч юмаа ийм зүйл харж суух. Тэгтэл борооны өмнөх үүл шиг гайхшрал намайг чиглэнэ.

Тэмин урт хар үстэй царайлаг нэгэн бүсгүйтэй инээлдэн орж ирээд цонхны дэргэдэх сандал дээр суучиав. Биш юм болов уу? гэж бодтол яалт ч үгүй мөн байна. харин тэр хамт яваа бүсгүй нь хэн юм бол? Сайн ажаад байвал хаана харсан юм мэдэхгүй. Нэг л харсан царай. Би утасруу нь залгахад нөгөө бүсгүй булааж аваад таслав.

“ ааааан одоо л саналаа. Компанид нь менежер хийдэг нэрийг үл мэдэх бүсгүй байна шдээ. Миний мэдэхээр манай хүнд 2 жил сэтгэлтэй яваа байх шүү. Гэхдээ энэ 2 яагаад хамт…? бас утсыг нь булааж таслах…? “

Наын- хайраа хаана байна?

Гэж би мессеж бичлээ.

Тэмин- ажлынхантайгаа хоолонд орж байна

Хариу ингэж ирэв. Нүдэн дээр худлаа хэлэх юм. -_- . амттан идэх хүсэл ч алга. Бараг бүтэн шахуугаар нь үлдээчихээд тэндээс бушуухан гарахын түүс боллоо.  Гомдох шиг. Би шуудхан л гэртээ харьж ажлаа тарж ирэхийг нь хүлээж өвдгөө тэврэн сууна. Намайг анх Тэминтэй танилцахад САЛ гэж үргэлж дарамталж, шаарддаг тийм хүнтэй хамт инээлдэж, надаа худлаа хэлээд сууж байна шдээ. Тэднийг харах надад тийм таатай биш байх нь мэдээж. Ажлаа тараад ирэх болмоор юм. Цаг 19:00 , 20:00… тэсэлгүй би залгалаа.

Тэмин- байна уу?

Наын- хаана байна ?

Тэмин- ажлынхантайгаа гадуур явж байна

Наын- хэзээ ирэх юм бэ? Ярих юм байна?

“ ард нь чимээ шуугиан гэж их байна “

Тэгтэл цаанаас нь эмэгтэй хүний дуу хадаж

“ Тэминээ утсаа таслаа. Хамт дуулий. Тэгээд энэ хундагийг гараа солбиод ууя аа “

Орилох сонсогдов.

Наын- хөөе. Наадах чинь хэн бэ?

Тэмин- чиний бодож байгаа шиг биш шүү. Би тайлбарлий.

Сандраад хурдан хэлж байсан ч тэр их чимээ, эмэгтэй хүний хоолой, согтож буй ээдэрсэн хэл ам, худал үгсийг сонсохыг хүссэнгүй. Өөр зүйл хэлэлгүй.  Утсаа тасалчихаад хөргөгчнөөсөө шүт ташим хүйтэн шар айраг гаргаж ирж нэг амьсгаагаар хэдэнтээ балгалаа. Бачимдаж байгаа сэтгэлийг минь хөргөх байх гэсэн ч, хэдий хүйтэн байсан ч намайг үл тайвшруулна. Дараа нь том цүнхэнд Тэминий гэсэн бүхэнг чихэж хийхдээ нулимсаа ч адил тэнд дуслуулан шингээж байлаа.

Шөнийн 01:45 минут

Хонх хэдэнтээ жингэнэсэн  боловч би тайлсангүй. Өөрөө ч кодоо хийгээд орж ирэхэд нь унтаад анзаараагүй мэт царайлаад буруу харан хэвтэхдээ нулимсандаа норсон дэрээ дэрлээд нүдээ анина. Тэр ч гуйвж дайван дэргэд хэвтээд намайг үнслээ. Новш гэж. Эмэгтэй хүний энгэсэг , үнэртэй усны үнэр хамар цоргин үнэртэхэд би уураа барьж дуулсангүй.

Наын- хөөе. Чи яг хаагуур явж байгаад одоо ирж байгаан?

Тэмин- уучлаарай хайр

Ингэж хэлээд намайг дахиад үнсэх гэж дөхөхөд дахиад л эмэгтэй хүний үнэр сэнх хийлээ. Би түлхээд

Наын- чиний сүрчигний үнэр биш байна. хэийнх юм?

Гээд уурлаж босоод гэрлээ асаах үедээ ийм зүйл харна гэж зүүдэлсэн ч үгүй. Түүний хацар, цамцны энгэр захан дээр ягаан  уруулийн тамга дараастай. Миний доторхи чөтгөр амилж байна. орны дэргэдэх шүүгээнээсээ толь гаргаж шидээд өөрийгөө хар гэж орилоод босохдоо уйлахаа больж чадахгүй юм.

Наын- муу өөдгүй амьтан. Чамайг харахыг хүсэхгүй байна. далд ороод өгөөч. Намайг хангалттай хуурлаа

1 алгадаад авсан ч цээжинд багтахгүй уураа гаргахаар гадаа гартал тэнгэр ч бас уйлагнана. Тэмин араас хэд хэд залгаад намайг авахгүй болохоор зурвас илгээнэ.

“ чиний бодож байгаа бишээ. Тайлбарлах хэрэгтэй шдээ. Ороод ир хаана байна? “

Би тэр чигтээ гүрийгээд ярьсангүй бас орсонгүй. Үүр цайтал тоглоомын талбайд савлууран дээр уйлж суув. Тайвшрах аргаа олж ядаад л. Харин гэрт Тэмин өрөө өрөөгөө хэсэн гуйван холхиж байсан ч Наынд буруу ойлголт төрүүлсэндээ тайвширж чадахгүй л байлаа. Хэвтэх гэхээр нь нойр нь хулжихаас илүү санаа нь зовно.

“заза ямартай ч ороод ирэх байлгүй дээ. Ирэхээр нь бүх үнэнээ ярихаас. Архиа гаргахын тулд унтах ёстой. Нойр хүрэхгүй юм “

Гэж бодсоноо эмийн сангаас нойрны эм аваад ус аяганд хийгээд орондоо орж хэвтлээ. Хамгийн гол нь согтуудаа тэр 5 ширхэг нойрсуулах эм ууснаа анзаарсангүй. Нүдээ аниад хэвтэх үед амьсгал нь давчдаад, нүд нь харанхуйлж дуу ч гаргах тэнхэлгүй орондоо тийчилсээр…

Үүр хаяарах үеэр арайхийн тайвширсан Наын гэртээ ороход Тэмин унтаж байлаа. Хальт өрөөгөөр нь шагайчаад ус уухаар хөргөгч онгойлгох үед нэг л эвгүй хүййт даасан мэдрэмж нуруугаар нь гүйх шиг бие нь арзас хийв. Эргээд харахад хэн ч үгүй. Энэ бол түүнд мэдрэгдсэн муу совин байж. Гал тогооны өрөөнөөс унтлагийн өрөөндөө ороход Тэмин унтаж байгаа хүн шиг биш харин ч эвгүй байдалтай өвдөж зовсон царайтай, нүд нь нээлттэй хэвтэж байлаа.  Орны дэргэдэх шүүгээн дээр нойрсуулах эм, ус, бас гар утас л байв. Би түүнийгээ тэврэхэд мөс биендээ наах мэт санагдаж, уруул нь хөхөрж бие нь тэр чигтээ хөхөржээ. Амьсгал нь мэдрэгдэхгүй байна шдээ….

Ээ бурхан минь би юу хийчих нь энэ вэ? Одоо бол дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үе болж байна. ийм зүйл болохыг мэдсэн бол дэргэд нь байх минь яав даа. Гар хөл салганаж амьдрал ингээд хөмрөх шиг. Дэндүү хайртай хүнээ энгэртээ хөрсөн биеээр нь наан тэвэрж нулимсаараа гунигийг нь угаах их хэцүү байна.

Түргэн рүү залгаад ирэх хооронд нь хүйтэн гарыг нь атгаж дулаацуулахыг хичээж, нүдээ нээгээч дээ гэж залбиран хөх уруулийг үнсэвч би нэгэнт хожимдож. Хаалга тогшин эмч орж ирээд нээлттэй одсон нүдийг нь аниулаад

Эмч- нойрсуулах эмийн тун хэтрүүлсэн байна. бас согтууруулах ундаа хэрэглсэн байж. Тиймээс зүрх нь ачааллаа дийлэлгүй, амьсгал нь боогдож нас барсан байна

Наын- эмчээ сэргээгээд өгөөч гуйж байна. надад хэлж амжаагүй үг бий

Эмч- сэтгэлээ барь даа. Жолоочоо цогцосыг авч явий

Наын- тэр цогцос бишээ биш сэргээгээд амьдруулаад өг л дөө

Эмчийн хөлнөөс чаргууцалдан уйлж суухан насискан дээр тавиад, цагаан алчуураар бүх л биеийг нь битүүлээд авч одлоо. Би ингэж сүүлийн удаа тэрнийгээ харсан юм. Би өөрийгөө зүхээд ч нэмэр алга. Дэндүү арчаагүй өөрийгөө үзэн ядах шиг. Түүнийхээ гар утсыг шүүгээн дээрээс аваад зургуудаа үзэж байтал нэг бичлэг байлаа.

Бичлэгэнд:  “саяхны сүүлийн бичлэг байж “

“ Надад итгэдэггүй юмуу? Би ганцхан чамд л хайртай. Бүхнийг тайлбарлах гэж хичээсэн боловч чи намайг сонссонгүй. Миний ӨРГӨС шиг сэтгэлтэй бүсгүй минь хайртай шүү. Би чамайгаа хэзээ ч хуурч байгаагүй. Маргааш ороод ирэхэд чинь хайр нь бүхнийг тайларлана. “

Би цурхиран уйлсаар л үлдлээ.

Хэд хоногийн дараа:

Тэрнийг минь эцсийн замд нь үдэх иржээ. Ээж нь харин надаас болж газар дээрхи ганц хүүгээ алдсанаа мэдэхгүй намайг л түшиж энгэрт минь сувдан нулимсаа шингээнэ. Би энэ настай эмэгтэйн өмнө түмэн буруутай хүн -_-

Ирсэн хүн бүхэн түүний миний инээмсэглэсэн зургийнх нь өмнө хүж асаан, амар амгалангийн цагаан сарнайг тавьж хүндэтгэл үзүүлэн хар хувцастай нуруугаа харуулалгүй ухарч гарна. Харин одоо орж ирж байгаа бүсгүйг би үзэн ядах уу? өрөвдөх үү?  Түүнээс энэ бүхэн болсон болохоор үзэн ядаж алгадаад явмаар байвч адилхан хайртай хүнээ алдсандаа битүүхэн өрөвдөж зогсоно. Бид 2 нулимсаа арайхийн барин бие биедээ хүндэтгэл үзүүллээ. Харин тэр эмэгтэй миний нүд рүү харж чадахгүй дальдчин уулзах юм байна ярилций гэж хэллээ.

Бид 2 хүнгүй газар очих үед тэр миний хөлний өмнө сөхрөөд хамаг хүчээ шавхах адил амьсгалаа арайхийн даран уйлж ярив.

Наын- эхлээд …?

…- эхлээд би нэрээ хэлий дээ. Пак Па Пак Чурун гэж дуудаарай

Наын- тэр өдөр…?

Чурун- уучлаарай. Бүгд миний буруу. Одоо би бүх үнэнээ чамд өчий. Амттангийн газар би чамайг харсан

Наын- …?

Чурун- би түүнд дэндүү хайртай болохоор чамайг сал гэдэг байсан. Бас…?

Наын- бас юу гэж …?

Чурун- тэр өдөр би ажлыхан араас ирнэ гэж худлаа хэлээд тэр газар луу орсон. Үнэндээ чамайг урд орохыг харсан болохоор албаар нүдэн дээр чинь сууж хардуулах гэсэн. Тэмин харин чамайг мэдээгүй. Чамайг залгахад дугаарыг нь харахаас өмнө би утсыг нь шүүрч авч таслаад захирал залгаж байна гэж хэлсэн. Зурвас илгээхэд чинь надтай байна гэвэл уурлах байх. Тийм болохоор ажлынхантайгаа байна гэж бич гэсэн юм

Наын- чи яаж…?

Маш их бухимдаж үргэлжлүүлж сонсохыг хүсэхгүй байсан ч тэр ярисаар …

Чурун- караоке орий гэсэн санааг би гаргасан шөнөжин ажлынхантайгаа байсан. Тэр надаас дөлж зугтах бүрт нь би л наалдсан. Согтуу ширээ дэрлээд унтаж байхад нь… би уруулын будгаа тодотгоод… чамааар хардуулах зүйл хийсэн. Тэр чамайг л гэдэг. Нэг ч удаа намайг харж тоож байгаагүй. Чамайг салах байх гэж бодсон юмаа. Ийм зүйл болно гэж мэдсэнгүй

Тэр уйлсаар бүр цөхөрч байлаа. Би харин хөмхий зуун гараа атгаж тэвчээртэй сонсож дууссаны эцэст түүндээ итгээгүй тэнэг гэдгээ мэдсэн юм. Бияг одоо тэрнийг алгадах юмуу алмаар байна. гэхдээ Тэминийгээ бодоод тэвчиж байна.

Чурун- тэр одоо ч чиний хэвээрээ үгүй боллоо шдээ 😥 намайг уучлаарай. Бүгд миний буруу

Наын- зайлаад өг. Нүднээс далд ор. Дахиад нүдэнд минь харагдвал тэр үед чамайг алчиж ч магадгүй шүү.

Уучлаарай гэсээр тэр дахин миний өмнө гарч ирээгүй. Харин би Тэминийхээ төлөө сарнайн хүлэмж нээн ургуулсаар… дахин би дурлахгүй ээ. Надад ганц л зүрх бий. Тэр нь эзэнтэй. Хэрвээ би тэр үед ороод тайлбарыг нь сонссон бол өдийд бүх зүйл өөр байх байсан байх. Хамгийн харамсмаар зүйл бол цаг хугацааг буцааж болдоггүй.

Тэр минь намайгаа уучлах хүртэл би САЯ САРНАЙг чамдаа зориуллаа. Одоо хамгийн сүүлийн сарнайгаа үндсээс нь сугалж нэгэн эмэгтэйд “хайртай хүндээ итгэж үг бүрийг ньсонсоорой” гэж хэлээд гарт нь атгуулж инээмсэглэл хариуд нь аваад далайн эрэг рүү машинаа асаан явж байна.

Тэминээ би удахгүй чам дээрээ очно. Далайн эрэг дээр намайгаа хүлээж байгаарай. Хоёулаа удахгүй уулзаж бүхнийг эхнээс нь эхлүүлэх болно. дахиад чамайгаа зовоож ганцаардуулахгүй ээ. …. хамаг хувцас минь норж хүзүү татсан шорвог далайн ус….. тийм ээ чи минь намайг тэнд хүлээж байж. Гарнаас чинь атгий хайрт минь…. би чамд хайртай. Үүрд хамтдаа ……… бидний хайр….. итгээгүйд уучлаарай…….

2014-8-16

за таалагдав уу? уншигчдаа. сэтгэгдэлээ үлдээгээрэй. Жинно нь шинэ өгүүллэг орууллаа шүү

Advertisements

2 thoughts on “Өргөс oneshot

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s