Би нэг л зүрхтэй “11р хэсэг”

дээр үед оруулж бсан өгүүллэгээ дуусахаар шийдээд орууллаа шүү. Бана нарынхаа хүсэлтээр 😀

Энэ үгийг сонсоно гэж төсөөлөөгүй байсан бид 2т их хүндээр туслаа. Жинёоны нүд яг бүлтэрч аяганаасаа унахвий гэмээр томроод

Жинёон- та яагаад хүнээр тоглоод байгаа юм бэ?

Ий Вонмин захирал- одоо тоглоом хийх цаг биш

Ари- …?

Жинёон- аан түрдээ юм уу?

Ари- үгүй ээ. Бүр =-= . уучлаарай

Ари захиралын харцнаас дальдчиж харж зүрхлэхгүй уйлсаар өрөөнөөс гарч явлаа. Жинёон харин яахаа мэдэхгүй үлдэхдээ баруун гараа чангаар атгаад, шүд зуун уураа тэвчинэ.

Захирал- чамайг ойлгож байгаа гэж бодож байна

Жинёон- энэ таны бодол…

Хаалгийг нь савах шахан өрөөнөөс гарч дормлуугаа машинаа барин хэдэн км\цагийн хурдтай явсан юм бүү мэд нэг мэдэхэд гэртээ ирсэн байж. Гал тогооны өрөө орж хөргөгчнөөсөө ганц шил шар айраг гаргаж нэг амььсгаагаар нүдээ анин хэд залгилаад тайвширсангүй. Нулимс нь өөрийн эрхгүй бөмбөрч сул дорой Ариг үзэн ядах гээд ч чадахгүйдээ багтарна.

Үнэхээр надад хайртай юм бол ямар ч асуудал шалтгаан гарсан ч надаам салалгүй хамт байх байсан. Гэвч юу ч хэлэлгүй захиралын үгэнд орсон… гараа зангидан ширээг чангаар цохилоо.  Энэ чимээг сонссон гишүүд гайхсан ч ийм байдалтайг нь харж байгаагүй болохоор чимээгүй зогсоно.

Шинү- та 2 тэгээд үнэхээр салж байгаа юмуу?

Энэ асуулт дахиад түүнйг бачууруулж байж ядуулна. Шинүг түлхээд замаасаа хоодуулаад өрөөндөө орж хөгжимөө чанга дээр нь тавьж чихэвчээ зүүгээд хэнтэй ч юу ч ярисангүй. Аригийн царай, түүний тухай бодол хором ч замхрахгүй юм. Хэдэн шил шар айраг ууж байснаа юу ч хэлэлхгүй гэрээсээ гүйж гарлаа.  Харин Ари гэртээ өвдгөө тэвэрч хэдэн ч цаг уйлав бүү мэд.  Юу ч идэлгүй уйлсаар сульдаж унах шахахад Нука бүр аргаа барчихсан.

Нука- хөөе тэнэг минь битгий уйлаад бай. Чамд ямар байгааг мэдэж байна

Ари- гэхдээ л Жинёон ахыг гомдоочихлоо

Нука- би чиний оронд байсан бол яг чам шиг шийдвэр гаргах байсан

Ари- гэхдээ л…

Нука- алгадахаас минь өмнө дуугай болоорой

Энэ үед Аригийн утас дугарч Шинү залгана. Нулимсаа арчаад харилцуураа авав.

Шинү- хөөе. Чамруу Жинёон ярисан уу?

Ари- үгүй ээ. Яасан ахаа?

Шинү- түрүүн согтуу гарч яваад одоо хүртэл сураггүй. Утсаа ч авахгүй, энтэд ч алга.

Ари- юу? Жинёон ах…? сураггүй болсоон?

Шинү- бид хайгаад олохгүй. Санаа зовоод. Чам дээр ирсэн юм болов уу? л гэж…?

Ари- уучлаарай ахаа надаас болж… би… би …

Хоолой нь зангирч дахин уйлж эхэллээ

Шинү- чиний буруу гэж юу байхав. Чи тайван бай.

Ари- би…

Шинү- одоо ингэж байх цаг биш. Чамд гадарлаж байгаа газар бий юу?

Ари- байхгүй л дээ. Гэхдээ би хайна аа.

Шинү- түрүүлээд олвол хэлээрэй

Ари- тэгнэ ээ.

Ари утсаа таслаад хувцасаа таслаад гарах гэтэл

Нука- ах? Жинёон ах яасан юм? Ямар нэг юм болоо юу? Ахад муу юм тохиолдсон юмуу?

Ари- алга болчихож. Би гарч хайлаа. Намайг хүлээлгүй унтаж байгаарай

Гараад байж болох бүх газруудаар явавч олдсонгүй. Гишүүд над руу ээлжлээд олсон уу? гэж алгана. Миний эрэл хайгуул бүтэлгүйтсээр л… залгах бүрт дуудсан ч утсаа авахгүй юм. Тэр сэтгэлдээ

“ Ахаа уучлаарай. Та л зүгээр байвал би өөр юу ч хүсэхгүй. Ахаа та хаана байна ? “

Шивнэсээр гүйнэ. Тэгтэл гэнэт байж магадгүй нэг газар толгойд орж ирлээ. Тэр бол “ОК” клипний зураг авалт авсан газар. Амьсгаадан гүйсээр очтол хаалга түгжээгүй байлаа. Энд үнэхээр байгаа бол уу? харанхуй тэр өрөөнд орж гэрэл асаах үед сагсны шийдэн дээр бөмбөг эргүүлээд сууж буй Жинёоныг харлаа. Тэр Ариг хараад ухас хийн босч ирээд цээжиндээ чангаар наан тэврээд нулимсаа мөрөнд нь сэм арчаад сүүлийн удаа уулзаж байгаа мэт ягаан уруулыг нь шунан үнсэхдээ нүдээ анисангүй. Дахиад хэзээ ингэж уулзахаа мэдэхгүй болохоор  тэр…

Жинёон- миний хэлэх үгийг одоо сайн сонс

Ари- за

Жинёон- хамт зугтий. Бүхнийг орхиод хамтдаа… хаашаа ч хамаагүй…

Ари- ахаа?

Жинёон- би чиний ах биш. Найз залуу чинь

Ари- гэхдээ? Болохгүй ээ.

Жинёон- ингэж хэлнэ гэж мэдэж байсан юмаа.

Ари- би Шинү ахад таныг энд байгааг хэлчихсэн. Би ингээд явлаа.  Баяртай а.. ах.. хайраа

Аритай зөрж нөгөө 4 нь ирээд түүнийг авч явснаас хойш 5 сар өнгөрчээ. Энэ хугацаанд тэд тааралдсангүй. В1А4 дэлхийг тойрсон аялан тоглолтондоо гарч SO1 Солонгостоо үлдэж өөрсдийнхөө хийхийг хийнэ. Жинёоныг Шинү тайвшруулж, Ариг Нука аргадаж 2 талд тэд хэцүү л байлаа. Хааяа нууцаар интернетээр холбогдох нь санасан сэтгэлийг нь жаахан л дэвтээнэ.  Тэр 2н утасны дэлгэцэн дээр хамтдаа тэврэлдэж авахуулсан зураг  тодоос тод. Ашгүй нэг юм тэдний аялан тоглолт дуусч эх орондоо В1А4 эх орондоо ирэхэд тэдний дүү нар болох SO1 Инчоны онгоцны буудал дээр угтана. Жинёон тэр олон хүмүүс дундаас Ариголж хараад чангаар тэвэрлээ. Олон хүний нүд харч байсан ч хамаагүй.

Жинёон- би чамд хайртай маш их санасан”

Гэж хэлж байлаа.

үргэлжлэл бий шүү 😀

Advertisements

2 thoughts on “Би нэг л зүрхтэй “11р хэсэг”

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s