Цаг хугацааны аялал “7р хэсэг”

үргэлжлэл нь орлоо шүү.  Бана нарынхаа хүсэлтээр 😀

Ба УнУ танихгүй дугаар хэдэн удаа залгахад гайхаж гайхаж Байна уу? гэж харилцуураа авлаа.

Шинү- Бан УнУ мөн үү?

Уну- мөн. Гэхдээ өөрөө хэн бэ?

Шинү- Шин ДунҮ байна.

Уну- ямар?

Шинү- В1А4 Шинү

Уну- ай?

Энэнээс өөр үг хэлж чадахгүй хэсэг балмагдав. Охин чив чимээгүй болж тэр өрөөнд түүний шүлсээ залгилах л сонсогдоно. Энэ үед Шинү өөрийг нь гэнэт залгасанд гайхсан эсэхийг асуухад.

Уну- харин… тэглээ… гэхдээ яах гэж?

Шинү- чамтай ярилцах хэрэгтэй байна. хүнгүй 2уулахнаа газар байвөл сайн байна.

Уну-аан… тэгвэл манай гэрт хүрээд ирэх үү?

Шинү- хаяг?

Уну- гэхдээ би… дээврийн өрөөнд амьдардаг. Дургүйцэхгүй бол…

Дуу нь цааш орон түгдрэн хэлж байгаа нь сандарч буйг нь илтгэнэ. Шинүг яагаад гэнэт уулзахаар болсонд нь гайхаж байсан ч түүнд зориулан хоол цай бэлтгэн гэрээ эмхэлж байтал хаалгийг нь “тог тог” тогшлоо. Онгойлгоход сагс дүүрэн жимс барисаар Шинү инээмсэглэн дотогши орж гэрийг нь анхааралтай ажиглана. Бүсгүй ч кофе гарт нь атгуулж хоол хачирнууд өрсөн жижг ширээний ард суухыг зангав. Сагстай жимснүүдээ Унуд атгуулах үед угаах гэж аваад явлаа. Жимснүүдээ угааж байхдаа

Уну- юм асууж болох уу? яагаад гэнэт

Шинү ч яриаг нь таслан

Шинү- чамайг юу асуух гэж байгааг чинь мэдэж байна. харин чи цагийн ажил давхар хийдэг үү?

Уну- тийм ээ. Нэг чихмэлийн үйлдвэрт. Удахгүй 1 жил болохнээ. Хэхэ

Ммм гэж толгой дохиж босохдоо твийн дэргэд жижигхэн жаазтай зургийг гартаа барьж харна.

Уну- би наад зурган дээр чинь 5 настай байсан. Харин дэргэдэх охин бол миний хамгийн сайн найз. Сүни гэдэг байсан

Ингэж хэлэхдээ харцанд нь гуниг хурж, уйтгарлах нь ажиглагдана. Үе үе санаа алдаж хоолой нь зангирч байлаа. Шинү үргэлжлүүлээд Сүнигийн талаар сонирхож асуух үед

Уну- 7 нас хүрээд Япон луу өргөгдөж явсан юм. Тэгээд жилийн өмнөөс бид бие биенээ олж үнэхээр жаргалтай байсан. Найзтайгаа хамт энэ умгар жижиг байшинд хэдэн өддөр ямар их жаргалтай байсан гэж санана. Даанч… саяхны Цунамигаар далайн эргийн дэргэдэх байшиндаа гэр бүлээрээ байж байгаад… тэгээд…

Цааш ярих гэтэл зангирсан хоолойнд нулимсны амт дэндүү шорвог болохоор түлж хорсгох мэт өвдөж байгаа нь илт.

Юу болсонг ойлгосон манай залуу гунигийг нь мартуулах гэж дэргэд нь зогсоод арилгасан мандаринаас нэгийг салгаж бариад аа гээрэй гэж хэллээ. Өөрийнхөө бяцхан биеээс ахадсан зовлон үүрсэн түүний аманд жимс хийхэд тэр зажлаж идэж байвч нулимс нь урссаар. Тэсэлгүй Шинү түүнийг элгэндээ наан тэвэрч тайвшруулах нуруунд нь зөөлөн хүрч байлаа. Хайр халамж, аз жаргалын амтыг мэдэхгүй охины нулимс мөрийг нь нэвт норгож, арьсыг нь хайрна.

Тэр 2 улам дотно болж хормын дараа жирийн найзууд адил хөхрөлдөж ярихад охин ч тайвширсан бололтой царай нь гэрэлтээд л

Уну- би чамд нэг түүх ярьж өгөх үү?

Шинү- ммм за. Юу юм?

Уну- нэг бяцхаан сэргэлэн охин байжээ. 3 давхар саарал сүмд аж амьдардаг. Тэгсэн нэг өдөр хамт өрөөнд байдаг охин нь даашинзийг нь хайчилж ноорхой болгоход нь тэсэлгүй үсэнд нь бохь наачихсан юм.

Энэ үгийг сонсоод хоол идэж байснаа шөлөндөө хахаж цахаад гайхсан харцаар Уну руу харч зүүдэндээ харснаа хэллээ. Хүүхдүүд бас асрагч чамайг зодсон… гэтэл Уну үргэлжлүүлэн

“ тэр үед хэцүү мөч бүхэнд нэг ах намайг харж, хамгаалах гэж оролдож байгаа мэт санагддаг байсан. Гэхдээ тэр үед хэн бэ? Гэдгийг нь мэддэггүй байсан ч төсөөллөөрөө би тэр хүнийг зурсан. “

Шинү- тэр зургийг чинь харж болох уу?

Уну- болно болно. тэр зураг миний багийн жаазтай зурагны ард бий. Ямар зураг байгааг харах уу?

Шинү- мхн

Уну- за одоохон. Тэр зургийг хэзээ хамгийн сүүлд харснаа санахгүй байна шүү хэхэ. гэхдээ тэр ах миний авралын элч байхаа

Гэсээр жаазтай зургаа салган араас нь төсөөллөөр зурсан зургаа гаргаж ирээд ШОКонд орлоо. Түүний нүд нь бүлтийжээ. Шинү чухам ямар зураг хараад тэгтлээ сандарч салганаж байгаа юм бол гээд өндийн зургийг нь хараад дотор нь бул хар чулуу тээглэх мэт боллоо. Тэр зурганд…

тэнд ямар зураг байгаа бол? үргэлжлэл бий 😀

Advertisements

2 thoughts on “Цаг хугацааны аялал “7р хэсэг”

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s