Би нэг л зүрхтэй “12р хэсэг”

 

Тэнд байсан хүн бүхэн л зураг бичлэг хийн, камераа чиглүүлээд орилж шуугина. Тэр үймээн дундаас арайхийн гарч энт рүүгээ бөөндөө хар тентэй машиндаа сууж тухтай явлаа. Очиход хүн бүхэн баярлаж угтаж бяцхан үдэшлэг хийв. Тэнд энтий бүх ажилчид цуглаад уух нь ууж, чанга хөгжмийн аянд бүжих нь бүжнэ. Харин тэр олон дундаас нэг л содон хүн байсан нь Ари. Тэр үгээр хэлэхийн аргагүй хамгийн үзэсгэлэнтэй байлаа. Биеэ барисан хар богино даашинз, өндөр өсгийт, энгэрийн чимсэн одтой зүүлт. Гартаа жүүс барин хөгжилдөж буй хүмүүсийг харан инээж зогссож байтал мөрөнд нь хэн нэгэн хүрэв. Харахад…

Шинү инээчихсэн тэд хүмүүсийг хамт харан зогсож байлаа.

Ари- та тэд нартай хамт хөгжилдөхгүй юмуу?

Шинү- надаа энд чиний дэргд эд нарыг харах илүү хөгжилтэй байна

Ари- аан. J

Шинү- өдөр Жинёоныг гайхсан шүү.

Ари- би ч гэсэн

Бид  ийнхүү ярилцаж байтал Жинёон ирээд Шинүгийн чихэнд нэг юм шивнэв. Тэр ч инээгээд толгой дохиод яасан юм бүү мэд гараад явчихлаа. Харин Жинёон гаран дахь жүүсийг минь ширээнд дээр тавиад хөтлөөд тэр газраас авч гарав. Хаашаа явах гэж байгаа талаар асуухаар юу ч хэлэхгүй инээгээд л… биднийг гарахад Шинү Улаан машинаас буугаад Жинёонлуу түлхүүрийг нь шидээд нүд ирмээд мөрөн дээр нь цохичихоод явав. Энэ залуус юу л хийх гээд байна даа. Жинёон машины хаалга онгойлгоод суухыг урьж гараараа зангахад би ч суулаа. Тэр хаалга хаагаадд жолооны ард суугаад нэг гараараа үрүүлээ мушгиж байсан ч нөгөө гар нь миний гарыг чанга гэгч нь атгана.

Ари- хаашаа явж байгаа юм?

Жинёон- аан нэг газар луу

Ари- ???

Жинёон-  чамтай хийж үзэхийг хүссэн зүйл бий

Ари- юу?

Жинёон- энэ их чухал 😉

Ари- ямар?

Жинёон- бидний анхны…?

Ари- арай …?

Жинёон- үгүй ээ үгүй. Тийм биш. Чи буруу ойлгочихлоо

Ари- тэгээд…?

Жинёон- нөгөө хэлэхээс дээ. Анхны болзоо л гэх гээд

Сандарч, ичиж, балмагдсан 2 явсаар Пусаны далайн эрэг дээр иржээ. Тэнд далай бүтнээрээ харагдах нэгэн саравчинд лааны гэрэлд, үнэтэй дарс, амтат оройн зоогийг амтлана. Энэ хорвоод тэр 2 шиг жаргалтай хүн тэр үед үгүй байсан байхаа. Намуухан ая орчинд эгшиглэхэд Жниёон суудлаасаа босч Аригийн өмнө гараа сунгаад “хатагтай надтай бүжиглэх үү?” гэж асууна. Тэр харц, инээмсэглэлийг харсан хэн ч байсан эсэргүүцэж чадахгүй байх.

Тэр миний бүсэлхийгээр минь, би хүзүүгээр нь ороон тэвэрч удаанаар бүжиглэхэд харцнууд минь огтхон ч салсангүй. Нэгнээ удаанаар ширтэлцэхэд зүрх яг л цээжээ дэлсээд гарах гэж байгаа юм шиг хурдан цохилно. Бид аажимаар дөхөх үед уруулнууд минь нийлж үнсэлцлээ. Энэ бал бурмыг амтлаад л баймаар… удаан үнсэлцэхэд би түүнд өөрийгөө бүхэлд нь өгөхөд бэлэн байлаа.

Жинёон дараа нь инээсээр халааснаасаа дэгжин улаан хайрцагтай бэлэг гаргаж ирээд онголйогтол бяцхан зүрхэн дотор шигтгээтэй гоёлын зүүлт байлаа. Өөрөө хэлэхдээ дурлалын хот Парисаас надад зориулж авчирсан гэнэ. Хар даашинзтай минь сайхан зохицоно. Надаас зүүлтээ таалагдаж байгааг асуухад толгой дохиод л хүзүүгээр нь улам чанга тэвэрсэн. Тиймээ тэр бол хамгийн гайхалтай бэлэг.

Гайхалтай мөчийг үймүүлэгч утасны дуудлага. Жинёоны утас дугарсаар л…

Жинёон- за?

Менежер- би байна.

Жинёон- оон. Ахаа  яасан?

Менежер- чи одоо Аритай байна уу?

Жинёон- тийм ээ. Надтай хамт байна.

Менежер- та 2 хурдан ирэх хэрэгтэй байна.

Жинёон- ямар нэг юм болоо юу?

Менежер- илүү юмыг өөрсдөө ирээд мэдэцгээ. Хурдан ир

Жинёон утсаа таслаад харц нь сандарч айсан байдалтай намайг ширтэнэ. Надад юу ч хэлэхгүй байсан ч гэсэн тэрний минь сэтгэлийг шаналгах том асуудал гарсан нь тодорхой. Сөүл рүү км кмээр ойртох тусам тэр миний улам чангаар атгаж байлаа.

Ари- ахаа? Юу ч болж байсан та тайван байх хэрэгтэй

Жинёон- үнэндээ дахиад чамайг алдахвий гэхээс айж байна.

Ари- та тайван байж байж л ямар ч асуудлыг зөвөөр шийдвэрлэх болно

Энэ үгийг сонсоод тэр бага ч гэсэн тайвширч байгаа нь царайнд нь илт байлаа. Бид хэдийн энтийн гадаа иржээ. Харин тэндбидний төсөөлөөгүй зүйлс бүчинэ.уур хилэн, нулимс…биднийг машинаас буухад нэгнээ олохгүй төөрөм тийм олон бана нарын дунд бид бүрхэгдлээ.

үргэлжлэл бий. удахгүй дуусах юм байна шд

Advertisements

3 thoughts on “Би нэг л зүрхтэй “12р хэсэг”

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s