Зүүдний амт

хүн зүүдэндээ юуг ч зүүдлэж болно. аз жаргал, гуниг, хагацал бас хэзээ ч төсөөлж байгаагүй тийм ариун хайрыг ч мэдрэх нь элбэг. одоо орох энэ зүйл бол өгүүллэг гэхээсээ илүү тэмдэглэл юм даа. би нэг шөнөжин зүүдэндээ харсан тэр үйл явдлаа мартахыг хүсээгүйдээ өглөө сэрээд л үзэг цаас нийлүүлэн бичиж эхлэсэн. дэндүү амттай энэ зүүдээ уншигч тантай хуваалцахыг зөвшөөрнө үү? 😀

a60a39708a00cd765e09e86874532e84.jpg (900×1001)

2015 оны 1 сарын 1,ний өглөө 9н цагийн үед сэрлээ. Дэндүү амттай зүүд байсан учир сэрсэн ч нүдээ нээхийг хүссэнгүй. Нүдээ анисан чигтээ түүний тухай эргэцүүлэн бодолдоо хагас цагийг зарцуулжээ. Мартчихвий гэж эмээсэндээ л…

Юу зүүдлэсэн бэ? Гэвэл

4 давхар том сургуулийн дотуур гэлтэй барилгад би их олон үеийн охид хөвгүүдтэй хамт хэдэн сар амьдарсан бололтой. Одоо бодохнээ “реалити шоу” ч юм уу даа.

Тэнд байхдаа би эртлэн босч давхар болгонд цагаан хоолойгоор чанга гэгч нь

“шинэ оны мэнд хүргье. Шинэ он гаржээ. Босоорой, сэрээрэй”

гэж орилсоор бүгдийг нь сэрээв. Тэдэн дунд бид нартай цуг хэдэн сарын хугацаанд хамтдаа амьдарсан 1 хөтлөгч залуу байсанг санаж байна. (UBS music сувгийн “хөгжмийн нислэг”-ийн хөтлөгч хоёрын нэг байсан байх). Бүгд өрөөнөөсөө  баярлаж гарч ирээд юу болсонг мэдэхгүй юм. шинэ жилийн тоглолт бас уг реалити шоуны хаалт байсан байж магадгүй. Бид зэрийдэлд суудлаа эзлэхэд “Монгол хамтлаг дуучид л байх биз” гэж бодоод нилээн хойгуур суудал эзлэв. Намайг уйдаад унтахад хэнд ч анзаарагдахгүйн тулд. Бас ганцаараа бишээ. Тэнд нийлдэг хэдэн хүүхдүүдтэйгээ хамт шүү.

Тайз, зэрийдлийн гэрэл унтарч харанхуй ноёлох үед тайзан дээр хэдэн залуус дуулахаар гарч ирлээ. Миний сонирхлыг татахгүй байсан юм чинь. Гэхдээ намайг хамгийн том цочрол, гэнэтийн зүйл хүлээж байна гэж хэн мэдэхэв дээ. Монгол хамтлаг дуучид гэж бодоод байсан юм чинь.

Тэр өргөөг доргиох мэт гэнэт л Infinite “Before the down” ая явж эхэллээ.

Бизогтусаад сандарч өнддийн харахад нүдэндээ ч итгээгүй. Үнэхээр Инфинит ирчихсэн дуулж байна. эхний дуугаа цагаан хувцастай дуулж байхад Хуяагийн үс содон харагдсан. Тод улбар шар өнгийн үстэй. Би тэднийгээ хараад гүн цочиролд орчихсон, дугарахаарүй байсан шүү. Дараа нь хар хувцастайгаар “Back” дууллаа. Жинхэнэ дуу, хөгжим, бүжгийн цогц нийлбэр хичнээн гайхалтайг тэнд буй хүмүүсд мэдрүүлж байлаа. Би босч дагаж дуулж, бүжиглээ л хаха. Нүд цавчих төдийд замхарахвий гэсэндээ нүдээ аргаж улаатал цавчилгүй ширтэнэ.

Тайзан дээр Гюү орра үлдээд биднийг бугуйгаа сайн эргүүлж дасгал хийхийг уриаллаа. Би хэлсэнээр нь хийж байхдаа 2 найз охиндоо “Гюү ахын хийлгэж байгаа дасгалыг хийгээл байсан чинь AOA “Like a cat” дууны бүжиг санагдаад байх юм” гээд дахилтын хэсгийг бүжиглэж байтал AOA “Like a cat” дуулсаар гараад ирэв.

Ёооо уйллаааааа шдэээ 😥 . ер нь хаалтын үйл ажиллагаанд Кпоп одод ирнэ гэж хэн мэдэх юм бэ? Гэхдээ л гэнэтийн бэлгүүд ингээд дуусаагүй шүү. Үзэсгэлэнт охид, секси бүжиг, тачаангуй бие, сэтгэл гижигдэм хоолой. Миний хүртэл лесби зан хөдлөх шиг хаха. Тэнд байсан эрчүүд  бүгдээрээ шүлсээ арчиж чадахгүй, тэдэнд өөрийн эрхгүй татагдаж байлаа. Би тэгсэн Чуа, Мина, Жимин гээд л нэрийг нь ээлжлэн дуудаж орилно. Овоо орилох тэнхээтэй болжээ хаха.

Дагаж дуулсаар дуусах үед би сандал дээрээ сууж тайвшрах гэтэл… эээээээээээээээээээ ааааааааааааааааа. Тэнгэр бурхан минь, халэлуяа гэж… VIXX- “G.R.8.U” дуулахаар бэлддэг юм даа.

Би сандалнаасаа огло үсрээд VIXXXXXXX…. гэж  чанга хашгираад л босч гүйгээд хамгийн урд талын зэрийдлийн дэнрэд сондгой ганцаараа зогсоод VIXX, KEN “Кэнминий биас л даа хаха” гээд л ориллоо. Ер нь надаас өөр тэгэж шоконд ороод байсан хүн байсан болуу? Хаха. Тэгтэл Кэн надруу  харж инээмсэглээд, нүд ирмэснээ тайзан дээр гараад ир хэмээн зангав. Аав, ээж минь зүүд биш байгаасай гэсэн ч би зүүдлэж байна шдээ 😥 . “би юу?” гэж өөр лүүгээ заан бататгаж асуухад 6уулаа гараад ир гэж гараараа даллалаа. Тайз луу алхам алхамаар ойртох тусам зүрх минь илүү хурдан догдлон цохилно. Тайзан дээр ч гарлаа. Хацар нь хонхойн Хунбин яг л сахиусан тэнгэр шиг инээмсэглээд над руу ойртон алхахад цаанаас нь Хёк нөмрөг авчран Биний гарт атгуулав.

“ хог гэж яана аа . би богино шорттой, подволктой байна шд. Ичиж үхмээр юмаа. Хувцасаа ч анзаарах ухаангүй байгаа нь илт :p “

Бин тэр нөмрөгийг барисаар миний дэргэд ирээд “даарчихна шдээ” гэснээ нөмрүүлээд тайзны хойморт байрлах өхөөрдөм сэнтийд залрууллаа. Тэд дуулаад л эргэж харан инээмсэглэнэ, бас дэргэд минь зогсоцгооно. Би дуу бүхнийг нь дагаж дуулна. Тэгтэл Кэн ирээд миний гараас атгаад тайзан дээр 7уулаа зэрэгцэж зогсон дууллаа. Би “ОД” болсон мэт санагдаж байна шүү хаха. 7уулаа дуулсаар нэг нь миний гарыг өргөн дуу ч дууслаа. Намайг нөмрөгөө авах уу? гэтэл “авахгүй ээ. Энэ БЭЛЭГ” гэж хэлээд явав. Ямар гоё үнэртэй байсан гээч. Мянган цэцэгнээс ч тийм анхилуун үнэр ханхлахгүй дээ. Ягаан, улаан, цагаан өнгийг гайхалтай хээтэй хослуулсан байсан байх.

Би суудалдаа эргэж суугаад зөөлхөн нөмрөгөө илбэн инээмсэглэнэ. Ямар их жаргалтай байна. энэ үед хажуу талын хаалга онгойлгоод Сонгюү ах ороод ирлээ. Би хурдхан босоод гараа сунгаж, бөхийн “аннёонхасэюу?” гэхэд гаранд нээх зөөлөн булбарай юм хүрдэг юм даа. Харсан чинь Гюү ах миний гарнаас барьчиж. Аааааааа- гээд орилмоор байсан ч гаднаа биш дотроо л орилно. Хариу миний урдаас хэлэхдээ бид нарт зориулж Монгол хэл сурсан бололтой муухан ч гэлээ үгээ тодоор “ сайн байна уу?” гэлээ.

Би Солонгосоор мэндэлж байхад өмнөөс минь Монголоор мэндийн хариу барих энэ хүнийг үнэхээр бишрэхгүй байхын аргагүй. Ухаантай бас ирэх гэж зорьж, бидэнтэй ярилцах гэж  хичээж сурсан нь тодорхой байлаа. Миний ард хоосон сандал байсанд тэнд Гюү ах суучихав. Би эргэж хараад “ Инфинитдээ хайртай шүү. Би Инспирит байна” гээд Солонгосоор хэлэхэд

бидний та нартай байвал хүсэл мөрөөдөл минь”

Гэж инээмсэглээд өндийгөөд явлаа. Би араас нь 2 гараагаа зүрх хийгээд “Infinite forever with you. we all one big Family. Inspirit always with Infinite”

Гэж ориллоо. “Англи хэлэндээ би тийм сайн бишээ. Гэхдээ ингээд л орилчихсон. Буруу зөвөө ч мэдэхгүй байна хаха” гэхдээ Гюү ах

“ бидний хүсэл мөрөөдөл бол та нартайгаа хамт байх минь”

Гэж хэлэх гэсэн байх. Дараагийн хамтлаг тайзан дээр гарчихсан байсан үе болохоор тэр чимээнээр ах миний хэлсэнг сонсоогүй л байх. Гэхдээ би зориг гараж хэлсэн шүү. Би суудалдаа эргэж харахдаа 2 найз руугаа хандаад гараа ширтээд “би 7 хоног гараа угаахгүй. Яагаад гэвэл Гюү ахын гарны үнэрийг алдахгүйн тулд…” гээд инээж байгаад тайзруу харахад олон залуус дуул байлаа. Сайтар ажвал Exo “Overdose”  дуугаа дуулж байгааг таниад Лэе гэтэл тэд аль хэдийн үзүүлбэрээ үзүүлээд дуусчихав. Гюү ахыг хараад ярилцаж байхдаа өөр юм анзаараагүй нь тодорхой.

Би В1А4 гарч ирээсэй гэж залбирсан ч гарч ирээгүй. Ирээгүй юм шигээ L . B2ST 12:30 дуулаад л. Би Соби, Дунүн гээл хаха. Бүх дуучид гарсны дараа хөтлөгч тайзан дээр гараад нулимс дуслуулан биднээс холдох хэцүү байна, дасжээ гэх үгс хэлж байхад би “ үйл ажиллагаа дуусахаар дугаар, фэйсийн нэрээ өгнө дөө” хэмэн бодож суухдаа сэрчихлээ.

Зүүд гэхэд дэндүү амттай юмаа. Сэрмээргүй. В1А4 минь байсан бол бүр ч гүн нойрондоо бялууран автах байсан бизээ. Гэхдээ Инфинитийн ахлагч Сонгюү оррагийн хэлсэн үг сэтгэлд хоногшжээ.

бидний та нартай байвал хүсэл мөрөөдөл минь”

Буюу

“ бидний хүсэл мөрөөдөл бол та нартайгаа хамт байх минь”

Бас VIXX-н дотно харьцах, халамж нь… үнэхээр үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж мэдрүүлсэн. Цасан хүн байсан бол би урсаад уурших байсан биз. Би энийг зохиогүй шүү. Үнэхээр зүүдлэсэн. Ийм сайхан зүүдийг мартахгүй гэсэндээ бичиж, ганцаараа бодож догдлохгүй гэсэндээ та нартай хуваалцлаа. Таалагдаж байна уу? 😀

та өөрийнхөө зүүдний сайхан дурсамжаасаа хуваалцаач 🙂

 

Advertisements

One thought on “Зүүдний амт

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s