Худал хуурмаг /1-р хэсэг/

Admin Jinno нь өгүүллэгний ажилдаа эргэн орохоор боллоо. тэгээд шинэхэн мэнишотоо хүргэж байна 🙂 гол дүр нь B1A4 Gongchan, Jinyoung бас OMG хамтлагийн Jiho 🙂

за өгүүллэгээ хүлээн авч уншина уу 😀

Саргүй харанхуй шөнө шаагин орох бороонд хорвоод хором гэрэл гэгээ оруулах мэт цахилгаан цахина. Харин би усан хулгана болтлоо норчихсон Kim Jiho  гэх дугаар луу залгах эсэхдээ тээнэглэзэвч зориг хүрэхгүй юм. Зөвхөн миний л дэргэд гэрэлтэж байсан тэр инээмсэглэл одоо ондоо нэгнийг гийгүүлэн, ондоо нэгний тэвэрт байхыг харахад өөрийгөө тамд унасан гөлөг аятай доройгоор төсөөлнө. Бороон дуслаар өөрийгөө зүхүүлэн нүдүүлэхэд өвдөөгүй атал нүднээс чинь сувдан дусал бөмбөрсөөр л…  Жихугаас өөр нэгнийг сэтгэлдээ тээж чадахгүй энэ л зүрх  минь одоо нэгэнт өнчиржээ гэсэн бодолд эзэмдүүлнэ.

Бодолд автан алхсаар явтал гэрийнхээ цонхон доор ирчихэж. Харанхуй шөнийн тэнгэрт ноёлох эрх саран адил түүний минь өрөөний цонх гэрэлтэй байлаа. Цонхруу ширтэн борооннд норсон нүүрээ нойтон гараараа нэг арчаад дахин элдвийн бодлууддаа төөрөлдөн байтал утасны чичирхийлэл намайг сатааруулав.

❤ Kim Jiho ❤

Нойтон эрхий хуруугаараа ногоон зураасыг гүйлгэн дуудлага авахад “өдөржин утсаа авахгүй хаагуур яваад байгаа юм бэ?” гэв. Түүний энэ үг нь халамж адил мэдрэгдэн, санаа зовонгуй асуусан нь ч сэтгэл хөдөлгөнө. Тийм ээ. Би түүнд ухаангүй дурласан жирийн л нэг залуу Гунчан Шиг.

“завгүй байсан юмаа” гэхэд “ би дуртай хоолыг чинь хийчихсэн. Хүлээж байна. хурдан ирээрэй” гэж хэлээд инээн харилцуураа таслахад Жинёонтой байсан мөчийг нь мартмаар санагдаж байлаа. Санаандгүй харсан тэдний болзоонд би шаналсаар байгааг тэр минь мэдэхгүй юм даа хэмээн бодож санаа алдсаар гэртээ орлоо.

Би юу ч хараагүй сонсоогүй мэт царайлан нүдээрээ инээн ороход хоолны үнэр хамар сэтлэх шахам ханхална. Ягаан цэцэгтэй хормогч өмссөн тэр минь тэнгэрийн дагина адил үзэсгэлэнтэй харагдан харц салахгүй байв. Голын ус шиг намирсан урт хар үсээ дээш шуун боочихсон,хун адил гунхсан цагаан хүзүү нь хичнээн сайхан гээч. Тэр минь ялдам ягаахан уруулаа жимийн инээмсэглэхдээ булбарай гартаа аягатай будаа барьчихсан ширээн дээр тавихдаа “шүхэргүй явсан юмуу? Бүр норчихож. Хувцасаа сольж өмсөөд усанд орчихоод гарч ирээд хоолоо ид” гэлээ. Би саяхан бороонд норж байсан бол одоо угаалгын өрөөндөө шүршүүрээ гоожуулан дахин бодолд автан зогсоно.

Алчуур бүсэлхийгээрээ уяж угаалгын өрөөнөөс гаран өөрийнхөө өрөөнд орж хувцасаа болж өмслөө. Тэгээд Жихутай ний нуугүй ярилцах хэрэгтэй мэт санагдана. Жинёон ах бол миний хамгийн ихээр хүндэлж ирсэн хүн. Төрсөн ах шигээ санаж, ажил дээрээ ч, их сургуульд ч байхдаа үлгэр дууриалал болсон тэр хүнийг л дагадаг байлаа. Тэгтэл тийм хүн хайртай бүсгүйг минь тэврэн зогсохыг харах аянганд ниргүүлснээр өөрцгүй байсан. Жинёон ах руу залгах санаатай утсаа өмдний халааснаасаа гаргах үед цэнэг нь дуусаад унтарчихав. Би ч цэнэглэгчинд залгаад хоолны анхилуун үнэр ханхлах өрөө лүү орлоо. Жиху шөлөө дахиад халаасан бололтой. Ширээн дээр хав халуунаараа л байна. Би шөлнөөсөө ганц халбагадаад урдаасаа харж суух бүсгүйн харц луу ширтэхэд уруул нь инээмсэглэвч, харцанд нь гуниг хурсанг ажиглаж байв. Би барисан халбагаа ширээн дээр тавиад түүнийхээ баруун гарыг атгаад “чамд ямар нэг юм болоо юу? Надтай ярих юм байна уу?” гэхэд цочисхийх шиг харц нь дальдчаад гараа хурдан татаж аваар хүзүүгээ илэн доошоо харахдаа. “хоол нь чинь хөрлөө. Хурдан идээчээ. Би явж унтлаа.” гэж хэлээд босоод явчихав.

Тэр надтай ярилцахыг хүсэхгүй эсвэл надтай юу ярихаа мэдэхгүй байгаа байх. Ийм үед хоол хоолой давахгүй юм. Би босч унлагийн өрөө орох үед Жиху орон дээрээ буруу хараад хэвтэж байлаа. Би түүнтэй ярилцахыг, өөрөө бүх зүйлээ хэлэхийг нь хүлээнэ гэж өөртөө тангаргалсан. Хэзээ ч шалгааж зовоохгүй гэж. Би өөрийнхөө талын хөнжлийг сөхөн хажуугаар нь орж хэвтээд араас нь тэвэрхэд өмнө нь гарыг минь чанга атгаад урдаас минь харж хэвтдэг байсан бол одоо миний гарыг түлхэж холдууллаа. Би санаа алдан гараа аваад гэдсэн дээрээ тавин дээшээ харж хэвтэн нүдээ анин унтах гэж оролдлоо.

богинохон байгаад уучлаарай. грүппэд оруулж байсан болохоор богинохон байгаа юмаа. дараа дараагийн хэсгүүдээ урт бичнэ. ингээд залуусынхаа наймдугаар 10-ны өдөр гаргасан шинэхэн клипээ хүргье 😀

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s