Миний биелсэн мөрөөдөл 7р хэсэг

 

♥ Jinyoung♥ ‏ гэсэн дугаар байх юм. Мсжээ онгойлгоод унштал

Ж- сайн уу? жинён байна. Өнөөдөр их ядарсан уу?

Гэсэн байв. Би хариуг нь даруй бичиж жаахан мсжлэв.

В- сайн. Үгүй ээ. Ядраагүй. Харин та нар л их ядарч байгаа байхдаа

Ж- бид зүгээр ээ. Сурчихсан ш дээ. Хэхэ

В- хэхэ за. Маргааш бид 2н хэсгийн зураг авалт болно. би сайн хичээх болно.

Ж- ок. Сайхан амраарай. Маргааш уулзий. Сайхан амраарай.

Бид хоёрын дунд ямар нэгэн үл үзэгдэх гүйдэл гүйх мэт. Вонхи жаргалтайгаар инээмсэглэн унтлаа. Харин В1А4 гэрт юу болж буйг бичий.

Сандеил, Пару, Шинү, Гунчан 4 Жинёнийг сэмхэн ажиглана. Тэр хэн нэгэнлүү мсж бичихдээ нүд нь гэрэлтээд цаанаа л жаргалтай байв.  Жаахан мсж бичиж байснаа шуудхан л цаас бал шүүрэн авч шүлэг бичлээ.

Пару- манайхаан ах хэнийг бодоод байгаа юм бол?

Гунчан – ах харин өнөөдөр их өөр байх чинь

Сандеил- дурлачихсан байх аа

Шинү- Вонхи руу мсж бичсэн гэдэгт 100% итгэлтэй байна. Одоо тэрэнд дууны үг бичиж байгаа байх.

Пару- харин тийм ээ. Би бас тэгэж бодож байна. Энэ 2г тэгээд нийлүүлэх үү?

Гунчан- тэгий. Гэхдээ яаж?

Сандеил- бидний тусламжгүй өөрсдөө нийлчих юм биш үү хаха

Шинү- магадгүй Сандеилийн зөв.

Пару- угийн Жинён ах дурласнан үнэн. Вонхи ахад хайртай нь баталгаатай

Гунчан- хүүе хүүе. Жинён ах ирж байна.

Бүгд шал өөр юм ярьтал Жинён орж ирээд

–      Би нэг дууны үг биччихлээ. Та нарт уншиж өгөх үү?

“ миний Жинён ахлагчид зориулж бичсэн шүлэг юм шүү хэхэ.”

                                                     Хайр намайг зорьж ирээд

                                                     Зүрхийг минь аяархан тогшин

                                                     Хэзээ онгойлгохыг хүлээнэ.

                                                     Зөөлөн тэр л харцыг үгүйлэн

                                                     Зүүдэндээ дахиж ширтэхийг хүснэ

                                                     Халуун кофег томоор балгасан мэт

                                                     Халууцуулж дотрийг минь шатаана

                                                     Хайраа өгсөн болохоор түүнээсээ

                                                     Хариу хайрыг харуулдан инээмсэглэнэ….

Хамтлагийн гишүүд сонсонгуутаа алгаа ташицгаан эрхий хуруугаа гозойлгон (y)

-ахлагчаа үнэхээр гоё хэхэ

Пару- ахлагчаа та дурлаа юу? Хэхэ

Жинён- юу? “сандран” үгүй ээ. Би дурлаагүй ээ хэхэ

Гунчан- тэгвэл ямар нэгэн хүн таалагдаа юу? Хэхэ

Жинён- үгүй ээ үгүй. “ сандарсан хэвээр”

Сандеил- Жинён ахаа битгий нуу л даа. Биднээс юу ч нууж чадахгүй шүү.

Пару- тэглээ ч илт байна

Шинү- чамд Вонхи таалагддаг тийм биз дээ. Тэрэнтэй уулзсан мөчөөс л их өөр байгаа.

Пару- анзаарсан уу? Жинён ах орой болгон Вонхид хос нь байдаг унтлагийн хувцсаа өмсөж унтдаг болсон.

Гунчан- ах угаасаа ойрд их өөр байгаа нь үнэн. “хөмсгөө хөдөлгөн ёжтой инээв”

Сандеил- биднээс юу ч битгий нуу ахаа хэхэ

Жинён ичиж байсан ч гүнзгий амьсгаа аван

–      Үнэндээ тэрнийг бодохгүй байж чадахгүйнээ. Татагдаад байх шиг “ ичимхий залуу маань улаагаад доошоо харан шилэн хүзүүгээ майжив.”

Вааааа…..

Гунчан- ах аа амжилт хүсий.

Пару- Вонхиг харин танд ямар бол гэж бодож байна вэ?

Жинён- би сайн мэдэхгүй юм аа. Та нар ажигласан уу?

Сандеил- мэдээж

Жинён- тийм үү? Тэгээд?????

Шинү- чиний бодлоор…? ямар мэдрэмж төрж байна?

Жинён- надаа сайн байх аа. “ичингүйрээд”

Пару- бид ч гэсэн тэгэж л анзаарсан

Гунчан- ах нараа унтацгааяа. Цаг их орой болсон байна.

Жинён, Вонхи 2 нэгнээ 2 талд бодон нойр нь хулжих ч хурдан маргааш болохыг хүлээнэ. Охин үнэхээр хайртай, харин Жинён сонирхож эхэлж байлаа.

Түүний шохоорхол удах тусам юу болохийг Жинён ч тэр, хэн ч мэдэхгүй. Үүрдийн хайр уу? хэсэгхэн сэтгэл хөдлөл үү?

Нар босохыг сануулан нүүрэн дээр туслаа. Өнөөдөр зураг авалтын 2дахь бас зураг авалт дуусах өдөр юм. Вонхи гарахдаа бэлдэж дуусаад ээжийнхээ хийсэн өглөөний амттайхан цайг ууж суутал аав

–      Охин минь ойрд өмнөхөөсөө өөр болоод байх чинь

Ээж- “ нэг гараараа ширээгээ тохойлдон хүзүүгээ илэн” харин тийм ээ хөгшөөн. Их л жаргалтай өнгөлөг харагдаад …

Гэхэд Ким Ху Ён “ миний эрэгтэй дүү 18 настай”

Хуён- эгч дурлачихсан.

Вонхи- “ сонсоод хоолондоо хахчихаад” үгүй ээ. Юу гээд дэмий юм яриад байгаан

Хуён- үгүй ч биш дээ. Худлаа юм бол юундаа сандараад байгаан?

Вонхи- хэн сандарсан юм зүгээр байхад “нүдээрээ дүү рүүгээ хараад алчихна шүү гэсэн харцаар л нүд цавчихгүй ширтэнэ.”

Хуён-  за хаха. Гэхдээ л би голыг нь олоод хэлчихсэн бололтой.

Аав,ээж- миний хүү болио. Эгчийгээ битгий ичээ хэхэ

Вонхи- хэхэ.”ичсэн инээгээд” за би явлаа. Оройтоно шүү

Ээж- хаашаа явах юм?

Вонхи- удахгүй юунд явснийг минь мэднэ.

Гээд ээжийгээ үнсчихээд гарлаа.

маргааш түүнийг ямар өдөр хүлээж байгаа бол 😀

3 thoughts on “Миний биелсэн мөрөөдөл 7р хэсэг

Сэтгэгдэл бичих